• Өнөөдөр 2024-04-27

Оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэггүй, зээл олгодоггүй төр СПОРТ ЗААЛНЫ ЗАСВАРТ ХЭДЭН ЗУУН САЯ ТӨГРӨГ зарцуулахаар төсөвлөжээ

2021-03-18,   927

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан саяхан "Боловсролын яам бол тендерийн яам биш. Бүх тендерийг Барилга хот байгуулалтын яам руу шилжүүл” гэж хатуу сануулга өгсөн удаатай. Тэгвэл энэ сарын 17-нд ШУТИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны биеийн тамирын заалыг засварлах тендер зарласан байна. Тус тендерийн төсвийг улсаас санхүүжүүлж байгаа бөгөөд нийт төсөв нь 120 сая төгрөг аж. 
 
Өөрөөр хэлбэл, сургалтын төлбөрийн зээл хүссэн оюутнууддаа төрийн сангийн зээл олгоогүй атлаа сургуулийн заал засварлахаар мөнгө төсөвлөснийг салбарын сайд, төсөв хариуцан захирагчид хэрхэн тайлбарлах бол. 
“Ковид-19” цар тахлаас үүдэн танхимын сургалтыг зогсоож, сургуулийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн. Үүнээс үүдэн оюутнууд удаа дараа “Цахимаар үзсэн хичээлийн үр дүн муу байна. Иймд үр дүн муутай сургалтад бүтэн төлбөр төлөхөөс татгалзаж байна. Тодорхой хувийг хөнгөлж өгнө үү” гэсэн шаардлага тавин жагсаал зохион байгуулсан. Боловсролын яамны сайд, холбогдох мэргэжилтнүүдэд уг шаардлагаа хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна.
 
2020 онд 5000-7000 оюутан ковидын үеийн эдийн засгийн улмаас сургалтын төлбөрөө төлж чадахгүй жилийн чөлөө авсан гэх албан мэдээлэл бий. Энэ хүнд үед урсгал зардал, засвар үйлчилгээг түр хойш тавьж, залуучуудаа суралцах боломжоор хангасан бол ухаалаг шийдэл байх байлаа.  
 
 

Г.ЖАВХЛАНТГАРЬД


Оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэггүй, зээл олгодоггүй төр СПОРТ ЗААЛНЫ ЗАСВАРТ ХЭДЭН ЗУУН САЯ ТӨГРӨГ зарцуулахаар төсөвлөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188