ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 19 дэх итгэлийг тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаад "Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал" сэдвийн хүрээнд төрийн байгууллага болон иргэний өгсөн баримтыг нийтэлж байна.
Баримт-1
...Сүхбаатар аймагт 2004 оны хоёрдугаар сард малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Уг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглаж байсан "формалин" гэх химийн бодис дууссанаас улсын нөөцөөс 2004 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр аймгийн мал эмнэлгийн албанд зургаан тонн “формалин” өгч, өвчин гарсан сумдад хуваарилсан байна. Гэтэл тухайн бодис нь “формалин” биш, маш хортой “формальдегид” гэдэг химийн бодис болох нь тогтоогдсон тул ашиглаагүй үлдэгдэл бодисыг сумдаас буцаан татаж, мал эмнэлгийн хашаанд одоог хүртэл буюу 16 жил хадгалж байна. Энэхүү бодисоор тухайн үед халдваргүйжүүлэлт хийсэн ажилтнууд хордлого авч, 20 гаруй хүн эрүүл мэндийн үзлэгээр элэг болон бусад эд эрхтний өөрчлөлттэй гарч аймгийн нэгдсэн эмнэлэгт хор саармагжуулах эмчилгээ хийлгэж байжээ.
.jpg)
(ХЭҮК-оос 2019 онд Сүхбаатар аймагт ажилласан ажлын хэсгийн тэмдэглэлээс)
Баримт-2
Монгол Улсын хоёр иргэн 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” цанын баазын хашаанд .... дугаартай автомашинд Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалт”-д багтсан мөнгөн усыг хууль бусаар хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж шүүхээр шийдвэрлүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.
(ЦЕГ-ын 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 01/122 албан бичгээр ирүүлсэн мэдээллээс)
Баримт-3
Иргэн Б нь 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр .... ДГО улсын дугаартай УАЗ маркийн автомашинаар 450 килограмм химийн хорт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж шүүхээр шийдвэрлүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.
(ЦЕГ-ын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 01/122 албан бичгээр ирүүлсэн мэдээллээс)
Баримт-4

Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй “Д” ХХК-ийн уурхайн дарга БНХАУ-ын иргэн Ф нь 2017 оны есдүгээр сараас аравдугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар олж авч тээвэрлэсэн химийн хорт болон аюултай бодис болох 82 тонн натри сульфидийг хууль бусаар хадгалж байжээ. Тэрбээр хадгалж байсан бодисоо ашиглан хүдрийн баяжмал бэлтгэх явцдаа баяжуулах технологийн горимыг зөрчсөнөөс говь цөлийн хуурай ландшафтад гадаргын ил урсац үүсгэсэн, далд уурхайн шүүрлийн усыг байгальд шууд асган 5120 ам метр хөрс, талбайг химийн бодисоор бохирдуулсан байна. Мөн 2.27 га талбайд эвдрэл үүсгэж, 41150 шоо метр ухаш бүхий эвдрэлийг газрын хэвлийд үүсгэсэн зэргээр Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нийт 134.168.951 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогджээ.
(Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх)
Баримт-5
Нийслэлийн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан шилний үйлдвэрт ашиглаж байсан химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалт алдагдсанаас тухайн газрын хөрс болон агаарт шингэжээ. Улмаар иргэдийн эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ нь иргэдийн олон улсын гэрээ, конвенц болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөхөд хүргэж байгааг анхааралдаа авна уу.
(ХЭҮК-т ирүүлсэн иргэний гомдол)
| Малын гоц халдварт шүлхий өвчинд “Формальдегид” гэх маш хүчтэй химийн хорт бодис хэрэглэхийг завдаж, олон хүн хорджээ |
|
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |