Хүний эрхийн үндэсний коммис Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлдээ жендэрийн ялгаварлан гадуурхалт, ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдлын талаар дурджээ. Ажлын байрны бэлгийн дарамт үйлдэгчийн долоо нь төрийн байгууллага, хоёр нь хувийн хэвшлийн удирдах албан тушаалтан байжээ. Тэдгээрээс заримыг нь баримттай дурдъя.
...Захирал А нь байнгын дарамт үзүүлж, гэр бүл, аав ээж, нутаг ус, гадаад үзэмж, гэрлэсэн эсэх зэргийг оролцуулан элдвээр хэлж, доромжилдог. Тухайлбал, ажлын хурлын үеэр
“Чи гэртээ нэг эрийг бузарлаад л байж байгаа шүү дээ. Өмхий буриад, бүдүүн, гахай авгай, хулгайчид, бэлэвсэн” гэж хэлдэг. Түүнийгээ “Та нар ажлаа хийж чадахгүй болохоор ингэж хараалгуулж байгаа юм. Би та нарт ажлын шаардлага тавьж байна” гэдэг. Үүнээс гадна эмэгтэй залуу багш нарыг татаж чангаадаг.
Би захиралтай хамт машинд суугаад нисэх буудал руу ажлаар явсан юм. Бид хоёр машины арын суудалд сууж явах үед захирал А надаас “Ажил чинь ямархуу байна, хамт ажиллаж байгаа хүмүүс нь ямар байна” гэх зэргээр асууж, миний баруун гараас атгасан. Тэгэхээр нь би гараа татаж автал дахиад гарнаас лавшруулж улам чанга атгаснаа миний гарыг өөрийнхөө зүүн гуян дээр тавиад нэлээд удаан гар атгаж явсан. Энэ хооронд захирлын утас дуугарахад нь би гараа татаж авсан юм. Тэгтэл захирал миний баруун гуян дээр гараа тавиад илсэн. Ингээд сургуулиас нисэх буудал хүртэл миний гарыг атгаад явахад надад маш эвгүй байсан, жолооч руу нь харахад машины голын толийг дээш нь болгочихсон байсан.
Иргэн Ө-ийн гомдлоос
Баримт-2
Захирал намайг өрөөндөө ажлаа хийж байхад орж ирээд, хажуу өрөө онгойлгуулж, намайг “Ороод ир” гэсэн. Намайг ортол “Би чамайг дэмжиж ажилладаг. Одоо надтай бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрчих юм бол чамайг янз бүрээр оролдохгүй, мөрөөрөө ажлаа хийнэ биз” гэж дарамталсан. Үүнээс хойш ажил тарсны дараа над руу гар утсаараа хэд хэдэн удаа залгаж “Дуудсан газар ирээрэй” гэж давхар биетэй намайг байнгын сэтгэл санааны дарамтад оруулж байсан. Саналыг нь хүлээж аваагүй учир намайг өвчтэй байх хугацаанд албан тушаалыг маань бууруулж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллуулахаар ажлын байрыг сольсон.
Иргэн Ш-ийн гомдлоос
...С дарга амралтын өдрөөр над руу залгаж “Танай хэлтсийнхэн ажиллаж байгаа, чи ирж түлхүүр ав. Би ...зочид буудлын ...тоот өрөөнд байна” гэсэн. Тэгээд намайг очиход майк, дотоожтойгоо орон дээр хэвтэж байснаа “Наашаа суу, залуу хүн тушаал дэвшихийг хүсдэг үү. Би танай мастерийг халаад, чамайг мастер болгоё. Энийг уучих” гээд хундагатай архи өгөхөөр нь “Би архи уудаггүй, хүүхдээ машинд үлдээчихсэн, гарчихаад ороод ирье” гэж хэлээд гарсан. Араас байн байн залгаад байхаар нь би “Орохгүй” гэсэн чинь дарга уурласан. Үүнээс хойш байнга дарамталж загнадаг болсон. Өөрт нь зөвшөөрөөгүй учраас дарамт үзүүлж байна гэж боддог, үүнээс гадна эмэгтэй ажилтнуудын биед санамсаргүй байдлаар хүрэх асуудал энгийн үзэгдэл болсон...
Иргэн М-ийн гомдлоос
...Нэр бүхий ТББ-ын хүсэлтээр иргэн М-ийн хамт орон нутагт томилолтоор ажилласан юм. Орой нь буудалдаа өдрийн ажлын үр дүнгээ ярилцаад сууж байхад М “Танай өрөөнд орж хононо, хамт юм яръя, хоёулаа унтана” гэж удаа дараа хэлсэн. Би үүнд дургүйцэж, өрөөндөө очоод байж байтал араас ирж хаалга нүдсэн. Би онгойлгоогүй тул сүүлдээ хаалганы бариулаар оролдож, онгойлгох гэж оролдож байх үед буудлын жижүүр ирсэн. Гэтэл “Энэ өрөөний түлхүүрийг аваад ир, онгойлго” гэж чанга дуугаар хэлсэн.
Иргэн З-ийн гомдлоос
| Жирэмсэн эмэгтэйг захирал нь "Бэлгийн харилцаанд орвол оролдохгүй" гэж дарамталжээ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |