Дархан цаазат Богдхан уулын хойд хормой, хатан туулын хэвлийг цөмлөж, бургасыг нь хядаж, тэндээ тансаг орон сууц, оффис барьж баяжигсад гэх жагсаалтад Улаанбаатар хотын захирагч асан, одоогийн Шадар сайд С.Амарсайхан болон түүний ах, дүү нар дээгүүрт бичигддэг. Эд хөрөнгө, эрх мэдэлтэй баячуудын эцэс төгсгөлгүй тансаглал, элит амьдралын таатай нөхцөлийг нь бүрдүүлэхийн төлөө Туул голын эрэг дагуу хууль бусаар газар авч, барилга байшин сүндэрлүүлсэн гэгдэж, олон нийтийн шүүмжлэлийн бай болж явсан тэрбээр өдгөө Шадар сайд болчихсон мандаж явна. Тэгвэл бид Шадар сайд С.Амарсайхан болон түүний төрсөн ах С.Ганбат, С.Уламбаяр нар Туул гол, Зайсан орчмын газруудыг сүйтгэсэн асуудалд хэрхэн нэр холбогдож, түүнийгээ яаж нуун хаацайлж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг нь хаана гацаад байгааг ноцтой баримтуудаар эргэн сануулж байна.
Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүс буюу Бага тэнгэрийн амны чанх хойно, Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын зориулалтаар дөрвөн га газар эзэмшдэг “Зүүнбаян рефайнери” гэх компани Туул голын эргийн бургасыг үндсээр нь хядаж, эрэгт нь тулган 50 айлын таун хаус босгосон нь 2014 оноос дуулиан болж байлаа. Аялал жуулчлалын бааз байгуулна гэх нэрээр газар авсан “Зүүнбаян рефайнери” ингэж Туул голын бургасыг хядаж, эргийг нь сэндийчиж, элс хайргыг нь ухаж зайлуулсан нь байгаль орчны холбогдолтой бүхэл бүтэн зургаан хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой хэрэг учраас иргэд, байгаль орчны ТББ-уудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Гэвч таван жилийн хугацаанд иргэдийн ч, салбар яам, байгаль орчны байгууллагуудын ч шаардлагыг үйл хайхран, бургас хядаж, барилгаа барьсаар байсан юм. Арга ядахдаа 2019 оны зургадугаар сард УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд, нийслэлийн удирдлагууд “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн хууль бус барилгын талбайд ажиллаж байлаа. Гэвч Туул голын амийг таслахаар улайран дайрсан “Зүүнбаян рефайнери”ХХК тухайн үеийн Хотын дарга С.Амарсайхантай шууд холбогддог нь уг асуудлыг илүү ноцтой, адармаатай, арын хаалгатай болгож орхисон юм.
Тодруулбал, “Зүүнбаян рефайнери” компани нь одоогийн Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын нэр дээр улсын бүртгэлийн санд бүртгэлтэй байдаг. Түүнчлэн “Зүүнбаян рефайнери” компанийн дураараа авирлаж, Туул голын эргийг сүйдэлсэн энэ хэргийн дуулианаар түүний төрсөн ах С.Ганбат нь Зайсан толгойг тойруулан нийт долоон байршилд газар эзэмшдэг, тэр газруудын заримд нь тансаг хотхон, таун хаус, оффис үйлчилгээний төвүүд сүндэрлүүлсэн гэдэг баримтууд ч ил болж байв. Товчхондоо, ах дүү нараараа нийлж, Туул голын эрэгт хууль бусаар хэдэн арван га газар эзэмшиж, бургасыг нь хядаж, барилгажуулж байгаагийн цаад эзэн нь С.Амарсайхан бөгөөд “Оюуны ундраа” группээрээ дамжуулан удирддаг гэх асуудал төрийн түвшинд хүртэл хүчээ авсан юм.

Ах, дүү нарынх нь Туул голд заналхийлсэн гэмт үйлдлүүд илэрч, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, төрийн түвшинд яригдаад эхэлмэгц С.Амарсайхан Нийслэлийн засаг даргын хувиар “Зүүнбаян рефайнери” компани өөртэй нь хамааралгүй хэмээн мэдэгдэж, газар эзэмших тусгай зөвшөөрлийг нь цуцалж, нөхөн сэргээлт хийлгэж, хууль зөрчсөн тэр барилгуудыг нь буулгана хэмээн мэдэгдэж байлаа.

Бид “Зүүнбаян рефайнери” компанийн эл хэргийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Туул голын ай сав газрын захиргаа гээд бүхий л төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбогдсон боловч төрийн өндөр албан тушаалтан холбогдож буй учраас мэдээлэл өгөхөөс цааргалж байлаа. Өөрөөр хэлбэл, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн арыг хариуцсан С.Амарсайхан одоо УИХ-ын гишүүн, Шадар сайд болчихсон учраас тус компанийн Туул голын бургасыг хядсан, хууль бусаар хаус хотхон сүндэрлүүлсэн хэрэг мөддөө шийдэгдэхгүй нь гэж харагдаж байна.
| Туулын бургасыг хядаж, хууль бусаар хаус хороолол босгосон “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн хэрэг шүүх дээр гацжээ |
|
Дуучин Д.Дүйнхэржавын "Mongolian best classic" пянзны нээлт маргааш болно
2026-06-18 15:48:08
Герман Улсад “BONN CLIMATE CAMP 64” хуралдаан болжээ
2026-06-18 13:10:40
Д.Саруултөгс “ТУНИС -2026 Гран при”-гээс мөнгөн медаль хүртжээ
2026-06-18 12:34:20
Э.ЭНХСҮЛД: ЭНЭ ЗУН ХУР ТУНАДАС ИХТЭЙ БАЙХ Ч БАРУУН АЙМГААР ГАНТАЙ БАЙНА
2026-06-18 12:26:58
НҮБ-ын байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр итгэмжлэх захидлаа гаргуулав
2026-06-18 12:12:52
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ
2026-06-18 12:02:21
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2026-06-18 10:58:13
Италийн сурагчид Монголын түүх соёлтой танилцав
2026-06-18 09:50:28
Ц.МОНГОЛ: НЭГ ГЭРЭЭГ ГЭМТ ХЭРЭГ ГЭЭД, НӨГӨӨГ НЬ ОРХИХ НЬ ШУДАРГА ЁС УУ
2026-06-18 09:45:47
Европын монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөв
2026-06-18 08:14:58
Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-06-18 08:00:27
Э.ТӨГСЖАРГАЛ: "ОДДЫН ГЭГЭЭ" КИНОНЫ ГЭГЭЭГИЙН ДҮРДЭЭ ХАЙРТАЙ
2026-06-18 07:00:00
ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИАР СОГТУУРУУЛАХ УНДАА, АХУЙН ГАЗ, ӨНДӨГ, АМТЛАГЧ ЗЭРГИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ ИРГЭН Т.НЭРГҮЙГ ГААЛИЙН БАЙЦААГЧДЫГ ГҮТГЭСЭН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2026-06-18 07:00:00
МЯНГАН КИЛОМЕТРЫН АЛСАД НУТАГ МИНЬ БИЙ…
2026-06-18 07:00:00
“УЛААНБААТАР-2026”-Д ОЛИМП, ДЭЛХИЙН ШИЛДГҮҮД ЦУГЛАРЧЭЭ
2026-06-18 07:00:00
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-06-18 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-06-18 07:00:00
ЖАГСАГЧДААР “ТОЛГОЙ”-ГОО МЭДҮҮЛСНИЙХЭЭ ГОРЫГ ОЮУТОЛГОЙ ТОЛГОЙ ДЭЭР АМСАЖ ЭХЭЛСЭН ҮҮ, МАН-ЫНХАН
2026-06-18 06:00:00
“АЧИТ-ИХТ” ХХК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 ААН-ИЙН НЭГЭЭР 9 ДЭХ УДААГАА ШАЛГАРЛАА
2026-06-17 17:53:45
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
2026-06-17 12:00:00
П.Энхманлай “Тунис-2026 Гран при”-гээс хүрэл медаль хүртлээ
2026-06-17 07:47:28
“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ”-ЫН ТЕНДЕРТ “CHINA HYWAY GROUP”-ИЙГ ТӨЛӨӨЛСӨН Б.ЗОЛБОО ГЭЖ ХЭН БЭ
2026-06-17 07:00:00
Б.НАРАНБААТАР: ОДОО ЖИНХЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ ЭХЭЛНЭ, ТҮР ХҮЛЭЭ
2026-06-17 07:00:00
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРТ “ЭЗЭН” СУУСАН Г.САЙХАНБАЯРТ МОНГОЛЫН ТӨР ЯМАР ӨРТЭЙ ЮМ БЭ
2026-06-17 07:00:00
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-06-17 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-06-17 07:00:00
УЛААН ЭРЭГ"-ИЙН МАНГАС МЯГМАРААС УЛАЙССАН ХАР ТАМХИЧИН ЖОЙНТ ХҮРТЭЛХ ДҮРҮҮД ТҮҮНИЙХ
2026-06-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |