Өнгөрсөн 2019 онд судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүдийн 3.6 хувь нь гэрлэлтээ цуцлуулжээ. Гэрлэлт цуцлуулж буй гол шалтгаан нь хүүхдийг зургаан настай сургуульд элсүүлдэг болсонтой холбоотой аж. “Хүүхдээ сургуульд оруулна, түүнээс өмнө цэцэрлэгт явуулна” гэх шалтгаанаар эмэгтэйчүүд сумын төвд суурьшдаг байна. Харин эрчүүд малаа маллаж, хөдөө амьдардаг гэнэ. Өөрөөр хэлбэл, нөхөр нь малаа харж, эхнэр нь хүүхдээ асарч тусдаа амьдарч, улмаар биенээсээ хөндийрч, эр, эмгүй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Тухайлбал, 6-7 жилийн өмнө Хөвсгөл аймгийн харьяат нэгэн эмэгтэй дөрвөн хүүхдээ аавд нь орхин, нөхрөөсөө салжээ. Хүүхдүүд нь зундаа аавтайгаа, бусад үед дотуур байранд амьдардаг гэнэ. Энэ нь мөн л хүүхдүүдийн ээж зургаан настай хүүхдээ дагаж, сумын төвд амьдардаг болсноос үүдэлтэй.
Малчин эмэгтэйчүүдэд тохиолдож буй хүний эрхийн зөрчлүүдийг баримтаар хүргэе.
Баримт-1
Манай сумын эгч, дүү малчдын ээж нь аймгийн төвд нас барсан. Нөхрүүд нь өөрсдөө мянгат малчид хэрнээ тус бүрд нь 10 мянган төгрөг өгөөд явуулсан байх жишээтэй. Тэр мөнгөө буяны ажилд зарцуулаад зөвхөн эргэж ирэх шуудангийн зардалд 25 мянган төгрөг өгсөн байв. Тэгээд замдаа хоол ч идэлгүй гэртээ ирсэн тохиолдол гарч байсан.
(Сүхбаатар аймаг)
Баримт-2
Миний бие хөдөө нөхөр, дөрвөн хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Богтлогдож айлын эхнэр болохоос өмнө нөхрөө нэг л удаа харсан. Тэр үед би дээд сургуулиа төгсөөд аймагтаа ирчихсэн, хувийн компанид худалдагчаар ажиллаж байсан. Тэгээд орой ажлаа тараад явж байтал нэг машинтай хүн дэргэд ирж зогсоод “Хаа хүрэх вэ, гадаа хүйтэн байна, гэрт чинь дөхүүлээд өгье” гэж хэлсэн. Би машинд суусан, хэсэг явж байтал ард нь сууж явсан залуу буюу манай нөхөр намайг хүчээр авч явсан. Аймгийн төвөөс 190 км гаруй зайтай нэгэн сумын нутагт нөхрийн аав, ээжийн гэрт хүчээр авчирч, аавынхаа болон өөрийнхөө гэрийн галд мөргүүлсэн. Яах ийхийн зуургүй шинэ дээл, хувцас өмсгөж, “Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй байдаг юм. Манай хүүтэй амьдралын замаа холбо, бид маргааш танай аав ээжид хадаг сүү барьж очно” гэсэн. Хэдийгээр хүсээгүй ч хэрэв татгалзсан тохиолдолд насаараа жаргал үзэхгүй, ганц бие явдаг гэж урьд нь сонсож байсан учраас уйлан байж эхнэр нь болсон. Шөнө нь манай нөхөр хүчээр бэлгийн харьцаанд орж, удалгүй жирэмсэн болсон. Нэгэнт хүний эхнэр болсон учраас янз бүрийн ааш зан гаргах бүрд нь тэвчээд амьдарч ирсэн. Гэтэл тэр цагаас хойш байнга зодож, дарамталдаг болсон. Олон удаа цагдаад гомдол гаргаж, эрүүгийн болон зөрчлийн хэргээр арга хэмжээ авахуулж байлаа. Нөхөр хоёр ч удаа намайг зодож, хүнд гэмтэл учруулсан учраас аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ч шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн маань буруу байжээ. Би нөхөртэйгээ байнга хэрүүлтэй байж ирсэн. Гэрлэлтээ цуцлуулж дөрвөн хүүхдээ болон мал, гэр зэргээ өөртөө авмаар байна...
(Увс аймаг)
Баримт-3
Би 34 настай. Таван сартайгаас 13 хүртэлх насны зургаан хүүхэдтэй. Нөхөртэйгөө суугаад анхны хүүхдээ 2007 онд, бага хүүхдээ 2018 онд төрүүлсэн. Жил өнжөөд хүүхэд гаргаад байхаар эмч нар, ар гэрийнхэн дургүйцдэг. Би эхний хоёр хүүхдээ гаргаад ерөндөг (спираль) тавиулсан ч надад таарахгүй, гуя дагаж өвдөөд сүүлдээ явж чадахгүй суумгай болсон. Дараа нь жирэмслэлтээс сэргийлэх тариа тариулсан боловч мөн л хөл рүү чинэрч өвдөөд, сав үрэвсээд идээ татаад бүтэн гурван сар эмнэлэгт хэвтэж, маш их эмчилгээ хийлгэж эдгэсэн. Жирэмслэлтээс сэргийлэх эм ууж үзсэн ч нойр булчирхай өвдөөд бас л таарахгүй байлаа. Хадмууд дарамталдаг. Сүүлийн гурван хүүхдээ гаргахаас айж, нууж байсан ч гэдэс томрохоор хүссэн хүсээгүй мэднэ.
(Сүхбаатар аймаг)
Баримт-4
Туслах малчин авна гэсэн зарын дагуу нөхөр маань ажилд ороод сүүлдээ нөгөө малчин айлдаа хүргэн болсон. Хамт яваагүйгээс ийм байдал үүссэн. Одоо би гурван хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй.
(Баянхонгор аймаг)
Баримт-5
Манайх зуднаар бүх малаа алдаад, баруун аймгаас Булган, Эрдэнэтийн залгаа нутагт шилжин ирж, айлд үхэр маллан, гэр бүлээрээ туслах малчнаар ажиллахаар болов. Нийт 30 гаруй үнээ маллаж, саадаг. Сүүг нь сүүний үйлдвэрт өгдөг учраас өглөө, оройдоо үнээгээ саахад дор хаяж 2-3 цаг зарцуулдаг байв. Энэ нутагт бороо орох үед аянга цахилгаан ихтэй. Нэг удаа үнээ сааж байхад дуу цахилгаантай хүчтэй бороо орлоо. Үнээгээ саахгүй бол нормын сүүгээ өгч чадахгүй болох учир нөхөртэйгөө хамт үнээгээ саасан. Тэгээд ч харанхуй болох гээд юм юм л давхцаад байсан үе юм. Тэгсэн сүүлийн хоёр үнээгээ ивэлгээд сааж байх үеэр хүчтэй аянга бууж, миний бие аянгад өртсөн. Булганы харьяа нутаг хэдий ч Эрдэнэттэй ойрхон учраас хамгийн ойр газраас манай эзэн тусламж дуудаж авчирсан. Эмнэлгийн тусламж ирэх хооронд намайг шороонд нэлээд удаан булж байлгасан. Бүтэн жил эмчлүүлж, гайгүй болсон ч одоо байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон...
(Орхон аймаг)
Баримт-6
Ам бүл цөөтэй учир өвөл цас ихтэй, цаг агаарын хүнд нөхцөлд мал маллах хүндрэлтэй байдаг. Нэг удаа мал цасан шуурганд уруудаад нөхөр бид хоёр хойноос нь явсан. Ингэхдээ гурван настай хүүгээ гэртээ уяж орхиод, галаа сайн түлээд түгжсэн юм. Тэр шөнөдөө малаа олж чадалгүй хээр хоносон. Хүү гэртээ ганцаараа яаж байгаа бол гэж их санаа зовсон. Аз болоход муу юм болоогүй...
(Өмнөговь аймаг)
Баримт-7
Нөхөртэйгөө амьдраад 27 жил болсон, хоёр хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулаагүй. Нөхөртөө олон удаа зодуулж, ах дүү нарт нь хэлэх хэлэхгүйгээр доромжлуулж, зодуулж, дарамтлуулж байна. Нөхөртөө зодуулаад харааны бэрхшээлтэй болсон. Хараа 70 хувийн алдагдалтай. Миний нүдийг униар хатгаж ийм болгосон. Тухайн үед айсандаа “Мориноос унаад нүдээ гэмтээчихлээ” гэж эмчид худлаа хэлсэн. Энэ хүнийг хэрэг төвөгт оруулаад яах вэ гээд уучлаад өнгөрөөдөг байсан. Нөхөр бид хоёр хамт амьдарсан цагаасаа 1993-2012 он хүртэл ахынх нь малыг ямар ч хөлсгүй маллаж ирсэн. Ах нь хүртэл намайг зодож, үг хэлээр доромжилдог. Хадам ах “Бидний талаар ярих юм бол гишгэх газаргүй болгоно. Чамайг нөхөртэй чинь 27 жил тэжээсэн, чамд юу ч өгөхгүй” гэж дарамталж, гэрээс минь хөөсөн. Үнэндээ хөлсөлж байгаа байрныхаа түрээсийг ч төлж чадахгүй тийм л нөхцөл байдалтай байна. Группын мөнгөөрөө зээл авчихсан.
(Сүхбаатар аймаг)
Баримт-8
Малчин эмэгтэйчүүдийн боловсрол, тэр дундаа эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлмээр байна. Тухайлбал, 2016 онд эхийн ноцтой хүндрэл гарч байсан. Манайх жирэмсэн ээжийг амаржих хугацаа нь дөхөнгүүт сарын хугацаанд хоёр удаа аймаг руу хүргэж өгсөн. Сумын төвд амьдардаг, 3-4 хүүхэдтэй тэр ээжийг эхийн амрах байранд хүргэмэгц буцаад харьчихдаг. Дахиад хүргээд өгөхөөр 20 хоног хэвтэж байгаад эхийн амрах байрнаас оргоод, сумын төвд ирээд, маргааш нь амаржихдаа цус алдаж байсан...
(Дорнод аймаг)
Баримт-9
Ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид элсэж буй зургаан настай хүүхдүүдийн 20 орчим хувийг малчдын хүүхэд эзэлдэг. Сүүлийн жилүүдэд малчин эмэгтэйчүүд сум, аймгийн төвд нэг гэр барин, нэгдүгээр ангийн хүүхэдтэйгээ амьдрах нь түгээмэл болсон. Гэтэл нэгдүгээр ангийн хүүхдүүдээ дагаад ирж буй малчин ээжүүдийн олонх нь бичиг үсгийн чадваргүй байдаг. Зөвхөн сургуульд хүргэж өгөх, авахаас хэтрэхгүй, бага боловсролын суурийг тавихад хамтран ажиллах үүрэгтэй ч тэдний боловсрол хангалтгүй байна. Үүнийг шийдвэрлэх үүднээс аймгийнхаа Насан туршийн боловсролын төвтэй хамтарч, бичиг үсгийн боловсрол багатай ээжүүдийн бичиг үсгийн чадварыг дээшлүүлэхээр ажиллаж үзсэн. Аймгийн захиргаа, сургуулийн удирдлагаас ач холбогдлыг нь сайн хэлж өгсөн ч ээжүүд ирэх нь цөөн, сүүлдээ ирэхээ байсан. Гэтэл 4-5 сар суралцсаны дараа хүүхэд ээжээсээ илүү болчихдог. Ээжүүд багшийн өгсөн гэрийн даалгаврыг самбараас хуулаад авч чадахгүй байх жишээтэй. Иймд малчин эмэгтэйчүүдийн боловсролын түвшинг дээшлүүлэх талаар анхаарах ёстой гэж боддог...
(Сүхбаатар аймаг)
| Мянгат малчин базууд хадам ээжийнхээ оршуулгын ёслолд эхнэртээ 10 мянгахан төгрөг өгөөд явуулжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |