Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга, хурандаа Д.Дашзэвэг удирдаж байгаа байгууллагынхаа хөрөнгийг хууль бусаар завшсан байж болзошгүй ноцтой хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, хууль хяналтын байгууллагаас хурандаа Д.Дашзэвэгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдтэйгээ үгсэн тохиролцож улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх хэргийг 2019 оноос эхэлж шалгаж байгаа. Тэгвэл мөрдөн шалгалтаар Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга, хурандаа Д.Дашзэвэг хуурамч бичиг баримт ашиглаж, улсын хөрөнгийг завшсан болох нь тогтоогдсон ноцтой баримтыг хүргэж байна.
90 гаруй жилийн буурал түүхтэй Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга Д.Дашзэвэгийн гараар ороод сүйрчээ. Ингэж хэлж байгаагийн учрыг дор тайлбарлъя. Батлан хамгаалахад туслах нийгэмлэг нь анх 1929 онд улсын Цэргийн зөвлөлийн дэргэд “Монгол Улсыг хамгаалах явдалд туслах эвлэл” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Даргаар нь Ц.Жигжиджав гэж хүн сонгогдон ажиллаж байсан байна. Эх орны өнцөг булан бүрээс спортод дөртэй хүүхэд бүр Батлан хамгаалах туслах нийгэмлэгийг зорин ирдэг байжээ. Цэргийн өмнөх насны залууст цэрэг, техникийн боловсрол олгох, ард иргэдийг болзошгүй дайны аюул тулгарахад бие бялдрын болоод сэтгэл зүйн бэлтгэлтэй байлгах, эх оронч үзлээр төлөвшүүлэхэд чиглэлээр тус байгууллага голлох үүрэг гүйцэтгэж байсан аж.
Харамсалтай нь, 1999 онд Д.Дашзэвэг гэх хүн тус байгууллагыг удирдаж эхэлжээ. Энэ хугацаанд тус байгууллагын үйл ажиллагаа доголдож, эд материал, хөрөнгийн дутагдалд орж эхэлсэн гэнэ. Шуудхан хэлэхэд, шуналд идэгдсэн даргын балагаар тус байгууллагынх эд хөрөнгө алга болж, устаж эхэлсэн байна. Д.Дашзэвэг нь төрийн өмчийг үргүйдүүлж, үрэн таран хийж Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн нэр дээр байсан объект болон газрыг өөрийн хамаарал бүхий хүмүүст шилжүүлснээр эл асуудал эхэлжээ. Тэрбээр Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийг ТББ болгон өөрчилж, үйл ажиллагааг нь явуулж эхэлсэн байна.
Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга Д.Дашзэвэг 1999 оноос хойш даргаар ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд удирдаж байгаа байгууллагатайгаа адилхан нэртэй төрийн бус байгууллага нээжээ. Төрийн бус байгууллагынхаа тамга тэмдгийг ашиглаж, улсын эд хөрөнгийг тонож эхэлсэн байна. Хамгийн ноцтой нь, Батлан хамгаалахын харьяа байсан Батлан хамгаалахад туслах нийгэмлэгтэй адил нэрээр ТББ байгуулж, хурандаа Д.Дашзэвэг хүүхдүүдийн хамт эзэмшиж иржээ.
Эх сурвалжийн бидэнд өгч байгаа мэдээллээр “Хүүхэд залуусыг техник спорт шүхэр, морь, буудлага, радио, авто мото спортоор хичээллэх боломжийг хангаж байсан Батлан хамгаалахад туслах нийгэмлэг Д.Дашзэвэгийн гараар ороод дуусаж байгаа нь үнэн. Хууль бол төр өөрсдийн хөрөнгөө авч чадах эсэхийг мэдэхгүй. Зөвлөлийн даргаар нь ажиллаж байгаа хэрнээ ижилхэн нэртэй Төрийн бус байгууллага нээгээд, хамаг эд хөрөнгийг нь зараад байсан шүү дээ. Тэр 2000 оноос хойш Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийг дуусгаж, бутаргаж байгаа нь үнэн. Хуучин цагт хэчнээн ажилтантай, хүүхдүүдийн зөв боловсон чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар байсан. Гэтэл Д.Дашзэвэг гэдэг хүний адгаг шуналаас болж энэ бүхэн ангижирж алга болсон. Одоо Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн байранд хиам, нарийн боовны цех, махны үйлдвэрийн оффис, Д.Дашзэвэг даргын өөрийн нэр дээрх мөөгний үйлдвэр, ТББ-ууд үйл ажиллагаагаа явуулж байна. Д.Дашзэвэг БХТН-ийн үндсэн зорилгын дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Үүнээс болж маш олон хүүхэд хохирч байна” гэлээ.
2012 он.
Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал болжээ. Уг хурлаар тус нийгэмлэгийн эзэмшил газраас 1.2 га газрыг таслаж, ажилчдын орон сууц бариулах шийдвэр гарсан байдаг. Хачирхалтай нь, Д.Дашзэвэг хүргэн хүү Э.Оргилын нэр дээр байдаг “Хиллфорд” ХХК-д таслаж өгсөн байна. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн газар нь Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрладаг ажээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн III хороо буюу БХТН-ийн урд талд байрладаг 1.2 га газрыг хүргэн Э.Оргил болон дүү Д.Дашцэрэнгийн хамтран байгуулсан “Хиллфорт” компанид шилжүүлэн барилга бариулахаар гэрээ байгуулсан байна.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Д.Дэшзэвэг нь ажилчин, албан хаагчдаа орон сууцжуулах, хөнгөлөлттэй үнээр олгох нэрээр ах, дүүтэйгээ нийлж, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн газрыг авсан нь үнэн. Үүнийхээ хариуд хүүхдүүдийнхээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн нэр дээр таван тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй 70 гаруй орон сууц үнэгүй авсан байж болзошгүй” гэлээ.
Хууль хяналтын байгууллагын мөрдөгчдийн тогтоосноор Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн газраас тасалж өгсөн газарт “Дэлгэрэх” хотхоныг барьжээ. Хамгийн ноцтой нь, Д.Дашзэвэг баригдсан зургаан орон сууцнаас тус бүр 13 орон сууц авсан байна. Өөрөөр хэлбэл, 78 орон сууц авчээ.
Д.Дашзэвэгийн балаг зөвхөн газрын наймаагаар дуусахгүй. Монголын Радио спортод зориулан барьж байгаад орхигдсон обьектийг газрын хамт 62 сая төгрөгөөр л хувьчилсан, УБХТН-ийн хойд жигүүрийн гурван давхар корпусын хувьчлал, УБХТН-ийн баруун талын авто засварын 470 м2 лабораторийн барилгыг складын хамт Д.Дашзэвэг нь өөрийн төрсөн дүү Д.Дашцэрэндээ шилжүүлсэн. Байлдааны машин техник хадгалах зориулалт бүхий төвийн дулаан шугам сүлжээнд холбогдсон 700 м2 гражийг Прадо маркийн машинаар сольсон, мөн складын барилгыг лексус 470 автомашинаар сольсон гээд л хөвөрдөг аж. Үүнийг нь хууль хяналтын байгууллагынхан тогтоожээ. Одоогийн байдлаар улсын хөрөнгийг буцааж авах ажиллагаа хийгдэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Бид энэ талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно.
| БАРИМТ: Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн хөрөнгийг хурандаа Д.Дашзэвэг хүргэн “Хиллфорд” ХХК-ийн захирал Э.Оргил, төрсөн дүү Д.Дашцэрэнтэй хамтарч завшсан нь тогтоогджээ |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |