“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд төрийн өмчийг хэд хэдэн хямд үнээр борлуулж, их хэмжээний хохирол учруулж байгаа талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. Тодруулбал, 1.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 19 ширхэг машиныг 55 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар борлуулжээ. Тухайлбал, “Пургон”ныг 500 мянга, “Лексус 570”-ыг 15 сая, “Mercedes-Benz”-ийг 3.5 сая, “Toyota Hiace” машиныг дөрвөн сая төгрөгөөр акталж, хувьчилсан байгаа юм.
Тэгвэл бид энэ удаад 2021 онд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй эд зүйлсийг акталж, хувьчлахдаа маш хямд үнээр худалдсан баримтыг хүргэж байна.
2006 оны тавдугаар сарын 31-нд үйлдвэрлэгдсэн зөөврийн бутлуурын балансын үнэ нь 493 сая төгрөг ажээ. Харин "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ынхан уг техникийг 10 гаруй жил хэрэглэж, 17 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар борлуулсан байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийнхэн ойролцоогоор 475 сая төгрөгийн элэгдэл үүссэн гэж тогтоож, авсан үнэнээсээ арав дахин хямд үнээр акталжээ.
.jpg)
Харин экскаватор (карьерийн гинжит)-ийг 180 сая төгрөгөөр үнэлж, акталжээ. Уг техникийг 2006 онд үйлдвэрлэж, “Эрдэнэт үйлдвэр” цоо шинээр нь 3.5 тэрбум төгрөгөөр худалдаж авч байсан байна. Харин 10 гаруй жилийн дараа 180 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар борлуулжээ.
.jpg)
Мөн хэд хэдэн техникийг дуудлага худалдаагаар 50 мянган төгрөгөөр заржээ.
Тодруулбал, КН загварын хадуурыг 1.2 сая төгрөгөөр авсан ч 50 мянган төгрөгөөр заржээ. Тус техникийг 2008 онд үйлдвэрлэсэн, “Эрдэнэт” үйлдвэрт цоо шинээр нь тус онд авч байсан.
-2008 онд үйлдвэрлэгдсэн төмс хураагч 1.2 сая төгрөгөөр худалдан авсан ч 50 мянган төгрөгөөр зарсан.
-2008 онд үйлдвэрлэсэн төмс суулгагчийг 1.1 сая төгрөгөөр авч, 50 мянган төгрөгөөр акталж, хувьчилжээ.
.jpg)
Редукторыг 80 сая төгрөгөөр хувьчилжээ. Тодруулбал, 2008 онд үйлдвэрлэсэн хоёр ширхэг редукторыг дуудлага худалдаагаар тус бүр 80 сая төгрөгөөр акталж, борлуулжээ. Балансын үнэ нь 678 сая төгрөг ч элэгдэл нь 670 орчим сая төгрөг гэж үзсэн байна.
Мөн суурь машиныг 23 сая төгрөгөөр авсан ч нэг сая төгрөгөөр хувьчилжээ.
Харин кардан дамжуулгыг ердөө гурван жилийн өмнө буюу 2018 онд 234 сая төгрөгөөр авч байжээ. 2021 онд элэгдэл ихтэй гэж үзсэн учраас 110 сая төгрөгөөр борлуулсан байна. Өөрөөр хэлбэл, гурван жилийн дотор 200 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй багажийн үнэ гурав дахин буурчээ.
Үүгээр зогсохгүй 2015 онд 96 сая төгрөгөөр авсан цахилгаан хөдөлгүүрийг 30 сая төгрөгөөр акталж, дуудлага худалдаагаар энэ үнээр заржээ.
Харин 2016 онд 93 сая төгрөгөөр авсан цахилгаан соронзон өлгүүрийг 40 сая төгрөгөөр хувьчилсан байна.
Веб серверт зориулсан галт ханын төхөөрөмжийг 101 сая төгрөгөөр авч, нэг сая төгрөгөөр заржээ. Өрөөр хэлбэл, 100 сая төгрөгөөр хямдруулсан байна.
Сүлжээний зам заагчийг 17 сая төгрөгөөр авсан ч мөн л нэг сая төгрөгөөр хувьчилжээ.
| БАРИМТ: “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙНХЭН 3.5 ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ЭКСКАВАТОРЫГ 180 САЯ, 6.1 САЯЫН БАГАЖИЙГ 400 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРЖЭЭ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |