Согтуурсан үедээ бусдыг буугаар айлгах гэж байгаад сум алдаж, хүний аминд хүрчээ. Уг хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс “Хавтаст хэрэг” буландаа онцолж байна.
Шүүгдэгч 1970 онд Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн. Эхнэрийн хамт Завхан аймгийн Баянхайрхан сумын Дооно багт оршин суудаг байжээ. Урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай нэгэн байсан аж. Тэрбээр Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг Хар чулуу гэх газар гэрийнхээ гадаа согтуудаа бусдыг буудаж, амийг нь хохироосон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ
“Ээжийн минь сэтгэл санаа тогтворгүй, хэцүү байгаа. Нэг хүү нь нас барсан, нөгөөх нь Увс аймгийн Баруун турууд цэргийн алба хаахаар явсан. Бид баримтад ороогүй хохирол төлбөр буюу буяны ажилд 500 мянган төгрөг, алтан хайрцаг нээлгэх, 108 зул өргөх зэрэг 1.60 мянган төгрөг, өлгий хийлгэх 450 мянга талийгаачийг гаргахад нь гурван лам залж ирсэн, гаанжуур даанжуур гэх ном уншуулахад гарсан зардал, бензин тосны зардал зэрэг хохирол төлбөрийг нэхэмжилж байгаа. Миний дүүг буудчихаад анхан шатны тусламж үзүүлээгүй. 21:30 цагийн үед буудсан мөртлөө 22:00 цагийн үед анхан шатны тусламж үзүүлсэн байдаг” гэв.
Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
“Талийгаач ах бид хоёр Зүүн хангай сум орчхоод иртэл таньдаг унага тамгалаад өгөөрэй гэж гуйсан юм. Талийгаач ах таньдаг хүнээсээ морь авах ёстой байсан. Тэр далимаар унага тамгалахад нь тусалъя гээд очсон юм. Очоод унага тамгалж байтал ах ирсэн. Хэсэг хугацааны дараа бүгд явсан, талийгаач ах бид хоёр ахын араас гэрт очоод гэрийнх нь гадаа ийм зүйл болсон” гэв.
Талийгаачийн эхнэр мэдүүлэхдээ:
“Бид нэг хүүхэдтэй байсан. Тэр минь 13 хүрээд нас барсан. Бид 2004 оноос хойш хамт амьдарсан. Талийгаач заримдаа архи уудаг. Уусан үедээ огцом ууртай болчихдог байсан” гэв.
Харин шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
“Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би түүнийг “Алья” гэж буудаагүй, айлгах гээд буудсан чинь оночихсон” гэсэн байдаг.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг тогтоосон байдаг. Тухайлбал,
-Гэрч “Би 2022 оны наймдугаар сарын 17-ны орой 17-18 цагийн орчим Баянхайрхан сум Минж багийн нутаг Хар чулуу гэх газар талийгаачын хамт очсон. ..... гэх ах талийгаач ахад “Минжийн арын хулгайч нар миний бор хээр морийг идсэн биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь талийгаач ах “Тийм юм байхгүй шүү дээ ах аа, бид чинь мах цусны тасархай шүү дээ, юу гэж тийм юм байх вэ” гэж хэлсэн. Тэгтэл ах дахин “Та нар идээ биз дээ гэж” хэлээд босож ирсэн. Тэгээд намайг “Чи хамт идэлцээ биз дээ” гэж хэлээд намайг алгадаж,цохисон. Тэхээр нь би цааш нь түлхтэл газар сөхрөөд суусан. Гэтэл Цэрэнбат ах мотоциклтой ирээд “Ахын дүү боль, хэрэггүй, босчих” гээд намайг босгоод, ахыг бос харь гээд босгосон. Ах босож ирээд мотоцикл унаад гэр рүүгээ явсан, араас нь Цэрэнбат ах ахын араас явсан. Тэгээд хашаан дээр Сандуй, талийгаач бид гурав үлдээд ахынх руу явсан. Би ахын гэрт түрүүлж ортол гэрт нь хүн байхгүй, гэрэл нь асаалттай байхаар нь гэрээс гарах гэтэл буу дуугарсан. Гараад хартал ахын гэрийн баруун урд хэсэгт талийгаач газар унасан байдалтай, амнаас цус гарч байсан. Талийгаач ах гэрийн үүднээс нэг метр орчим зайтай унасан байсан. Гэтэл нэг хүн “Чи хүн буудчихлаа шүү дээ” гээд орилж байсан. Тэр хүн хаанаас хэн орилж байсан талаар мэдэхгүй байна. Миний бодлоор Цэрэнбат ах байсан байх. Сандуй гэх залуу хаашаа явсан нь бүү мэд алга болсон байсан. Намайг ахыг тэврээд байж байтал ахын гэр рүү нэг хүн гүйгээд орох шиг болсон. Гэтэл ах гэрийнхээ тавиураас хутга авч байхаар нь би гэрийнх нь хаалгыг гаднаас нь дарж байгаад уяагаар уячхаад зугтаасан” гэжээ.
-Гэрч “Гэр рүүгээ дөхөөд хонио хотлуулаад гэрийн ард ирж байтал манай гэрийн урд талд буу дуугарсан. Тэгэхээр нь би гэрийнхээ үүдэнд хүрээд иртэл талийгаач энгэрээ барьчихсан билүү толгойгоо барьчихсан билүү зогсож байсан. Тэгэхээр нь тэр хүүхэд дээр гүйгээд очтол нүүрэн талаас нь цус гараад газар унасан. Би сандраад “Чи хүн буудчихлаа шүү дээ гэж орилсон” гэжээ.
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “Амь хохирогчийн биед галт зэвсгийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн эгэмний артерын тасрал, цус алдалт, доод эрүүний цөмөрсөн хугарал, зүүн хацрын нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдсон байдаг. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн гэмтэл байх ба нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд байна. Зүүн эгэмний артерын тасрал, цус алдалт гэмтэл нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн гэмтэл байна. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтэл нь амьд байх цаг хугацаанд хэн нэгэн хүний үйлдлээс болж галт зэвсгийн алсын зайн буудалтаас үүссэн гэмтлүүд байна” гэх дүгнэлт гарчээ.
Ингээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван жил зургаан сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон байна.
| 52 НАСТАЙ ЭРЭГТЭЙ БУСДЫГ БУУГААР АЙЛГАХ ГЭЖ БАЙГААД СУМ АЛДАЖ, ХӨНӨӨЖЭЭ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |