Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т авто зам цэвэрлэгээний 28 машиныг сүр дуулиантайгаар хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч зам цэвэрлэгээний автомашинууд үндсэн үүргээ гүйцэтгэж, эзэндээ очиж амжаахгүй байхдаа л Хотын мээрийн чихнээс хонх уяж эхэлсэн. Тодруулбал, 125 саяын үнэлгээтэй зам цэвэрлэгээний машин нь гадаадын зах зээлд хэд дахин бага үнээр борлуулагдаж, ийм өндөр үнээр “тоос сорогч” худалдаж авлаа гэх шүүмжлэлд Хотын удирдлагууд өртөж, тайлбар өгсөн ч эцэстээ үр дүнд хүрээгүй өнөөдөрт хүрсэн билээ.
Тэгвэл тэднийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, АТГ-т зам цэвэрлэгээний машинтай холбоотой хэд хэдэн өргөдөл, гомдол иржээ. Гомдлын дагуу мөрдөгчид мөрдөн шалгах шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг ширхгийг нь 125 сая төгрөгөөр авсан зам цэвэрлэгээний машины тендерт оролцсон, зохион байгуулсан, төсвийг нь баталсан, гарын үсэг зурсан хэн бүхнийг хамаатуулан шалгаж байгаа гэсэн үг.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, автомашин худалдан авах тендер буюу дөрвөн тэрбум төгрөгийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 2022 оны дөрөвдүгээр сарын 28-нд үр дүнг танилцуулсан байгаа юм. Уг тендерт “Онцгой өргөө”, “Батсээр” ХХК өрсөлдөж, “Онцгой өргөө” ХХК "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан нөхцөлийг хангаагүй гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтаас хасагджээ. Улмаар “Батсээр” ХХК 3.4 сая төгрөгөөр бульдозер нийлүүлэхээр гэрээ байгуулсан байна. Гэрээ байгуулахдаа уг техник хэрэгслийг 2022 оны зургадугаар 22-нд нийлүүлж хүлээлгэн өгөхөөр үзэглэсэн ч хагас жилийн дараа зам цэвэрлэгээний техник хэрэгслийг нийлүүлжээ.
Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэгийн мэдээлснээр “Хот тохижилтод шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд дөрвөн тэрбум төгрөг 2022 онд төсөвлөсөн. Энэ хүрээнд сонгон шалгаруулалт зарлаж, "Батсээр" компани шалгараад 28 машиныг нийлүүлж байна. Зам цэвэрлэгээний машиныг нэгийг нь 125.7 сая төгрөгөөр худалдаж авсан. Ингэхдээ манайд ирүүлсэн үнийн саналыг харьцуулан моторын хүчин чадал, дугуйн диаметр, даац, шүүрийн хэмжээ зэргийг харгалзаж үзсэн” гэх тайлбар өгсөн байдаг.
Өөрөөр хэлбэл, зам цэвэрлэгээний автомашиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр нэгж үнийг нь 125 сая төгрөгөөр худалдан авсан гэсэн үг. Гэтэл уг машины зах зээлийн ханш түүнээс хэд дахин бага байгаа нь олны дургүйцлийг түрүүлээд байгаа юм. Тодруулбал, гаднын улсын цахим худалдааны сайтууд дээр тус автомашины нэг үнэ нь 46-56600 юан буюу монгол төгрөгөөр 20-29 сая орчим төгрөгийн үнэтэй худалдаж байгаа юм.
Хууль хяналтын байгууллагынхны шалгалтаар тендерт шалгарсан дээрх компани нь бичиг баримтын зөрчилтэй, нийлүүлсэн автомашины талаарх мэдээлэл дутуу, гадаадын сайтаас авсан мэдээлэл, харьцуулсаэ үнэ байхгүй байсан нь тогтоогджээ. Иймээс нийслэлд өндөр үнээр зам цэвэрлэгээний машин нийлүүлсэн, “Батсээр” ХХК-ийн удирдлагуудаас тайбал, мэдүүлэг авах гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр “Батсээр” ХХК 2022 оны тавдугаар сарын 9-нд зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 28 машинаа хүлээлгэн өгөх байсан. Гэвч хил гааль хаалттай гэх шалтгаанаар хойшилсоор өнгөрсөн намар хүлээлгэж өглөө. Нийслэлээс захиалсан болон уг компанийн нийлүүлсэн цэвэрлэгээний машин шүүмжлэл дагуулж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Анх өөр загварын машин нийлүүлнэ гэж тендерт оролцож, шалгарсан ч цэвэрлэгээний бичил машин дээр унасан юм шиг байна лээ. Учир нь, Нийслэлийн Засаг даргын 2022 оны гуравдугаар сарын 3-ны “Эрх шилжүүлэх” захирамжинд 3.5 тэрбум төгрөгт багтааж, 28 ширхэг машин авна гэж байсан тусгайлан заасан байсан учраас машины чанарт биш, тоонд анхаарсан гэж таамаглаж байна. Хууль хяналтын байгууллагын мөрдөгчид шалгахаар дээрх загварын машинтай ижил төстэй тусгай зориулалтын техникийн үнийн судалгаа, гадаадын худалдааны сайтуудтай харьцуулсан үнэ зэрэг нь байхгүй байна гэсэн. Тэгэхээр ямар ч судалгаагүй л тендерт оролцсон болж байгаа биз дээ” гэлээ.
Зах зээлийн үнээс өндөр өртөгтэй зам цэвэрлэгээний автомашин нийлүүлж, уг машин нь монгол орны нөхцөлд таараагүй гэх шүүмжлэл дагуулаад байгаа “Батсээр” ХХК-ийн Дэмбэрлийн Бат-Эрдэнэ, Бат-Эрдэнийн Отгончимэг, Бат-Эрдэнийн Шинэбаяр нар эзэмшдэг. Тус компани нь 1996 онд байгуулагдан хүнд машин механизм, тэдгээрийн засвар үйлчилгээ болон сэлбэг, уул уурхайн тоног төхөөрөмжийн борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Түүнчлэн ОХУ-н хүнд машин механизмын тэргүүлэгч үйлдвэрлэгчид болох КАМАЗ, УРАЛ, мөн Бүгд найрамдах Хятад улсын GUERTE зэрэг брэндүүдийн Монгол Улс дахь албан ёсны түншлэгч компани хэмээн бүртгэгджээ.
(1).jpg)
Нийслэлээс зарласан 28 машины тендерт “Батсээр” ХХК, “ОНЦГОЙ ӨРТӨӨ” ХХК оролцсон гэдгийг дээр дурдсан. Тэгвэл уг тендерт ялсан “Батсээр” ХХК-аас 163.9 сая төгрөгийн бага үнийн саналыг “Онцгой өртөө” ХХК ирүүлжээ. Хачирхалтай нь, бага үнийн санал ирүүлсэн “Онцгой өртөө” ХХК-ийг хасаж, “Батсээр” ХХК-ийг тендерт ялуулсан байгаа юм.
Тендерийн Үнэлгээний хорооноос тайлбарлахдаа “Онцгой өртөө” ХХК нь ижил төстэй гэрээний туршлага, тендерийн баталгаа, санхүүгийн чадамж, борлуулалтын орлого зэрэг нь хангалтгүй байсан учраас тендеерт шалгаруулаагүй” гэжээ.
Тэгвэл хууль хяналтын байгууллагаас шинжээч томилж, уг хэргийг шалгах шаардлагатай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Тендерийн үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр үндэслэлтэй эсэхийг шалгаж үзнэ гэсэн үг. Мөн шинжээч томилж байгаа өөр нэг үндэслэл нь дизель хөдөлгүүртэй зам цэвэрлэгээний машины үнийг тогтоолгохоор болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Зам цэвэрлэгээний машины зах зээлийн үнэ 125 сая эсэхийг шалгахаар шинжээч томилно гэсэн. Зах зээлийн ханшид нийцэж байгаа эсэх нь удахгүй шалгалтаар тогтоогдоно. Хөрөнгийн үнэлгээ хийсний дараа шалгалтын ажиллагаа явуулан. Тун удахгүй Хотын даргын багийнхан төсвөөс мөнгө шамшигдуулсан уу, үр ашигггүй зарцуулсан уу зэрэг нь тодорхой болно” гэсэн юм.
| Баримт: 125 сая төгрөгөөр зам цэвэрлэгч машин авсан албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж ЭХЭЛЛЭЭ |
|
Хүй долоон худаг чиглэлд зорчих замын хөдөлгөөн ачаалалтай байна
2026-07-13 20:08:44
АПУ компани Даян Аварга Б.Орхонбаярын цолыг lEXUS 600 автомашин, нэг тэрбум төгрөгөөр мялаалаа
2026-07-13 18:24:03
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгож, үнэмлэх гардууллаа
2026-07-13 16:08:41
Хүй долоон худагт "Түмэн морьтны парад" болж байна
2026-07-13 14:52:10
АНХААРУУЛГА: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
2026-07-13 12:51:25
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито: Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе
2026-07-13 12:42:32
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга монголчуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ
2026-07-13 12:40:11
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-07-13 12:00:00
ДАРХАН АВАРГА БАТСУУРЬ: Орхонбаяртаа Дархан Аварга болохыг даалгавар болгоё
2026-07-13 10:59:31
М.Амилал “International Chess Tournament Paracin Open 2026'-аас мөнгөн медаль хүртжээ
2026-07-13 10:53:57
МОНГОЛ УЛСЫН ЗААН БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ Б.БАЯРХҮҮ: Хүүгээ шохой ачсан фургон машинд дайгдаж яваад сумын цол аваад ирэхэд нь баярлаж байсан ч улсын заан болно чинээ төсөөлж байгаагүй
2026-07-13 10:00:00
Дуу цахилгаантай аадар бороо орно
2026-07-13 09:58:17
Х.Болдбаатар наадмын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлж, “Даян мэргэн” болов
2026-07-13 08:13:51
С.Тогоохүү баяр наадмын эмэгтэйчүүдийн харваанд түрүүллээ
2026-07-13 08:03:23
Канадын дурсгалт газрууд Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтэв
2026-07-13 07:00:00
Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий МОНГОЛ УЛСЫН АРСЛАН боллоо
2026-07-12 23:36:31
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяа Улсын арслан Баярсайханы Орхонбаяр МОНГОЛ УЛСЫН ДАЯН АВАРГА боллоо
2026-07-12 23:28:42
Улсын Заан Б.Бат-Өлзий Улсын Гарди боллоо
2026-07-12 20:48:45
Улсын Заан М.Лхагвагэрэл Улсын Гарди боллоо
2026-07-12 20:02:51
Улсын арслан Б.Орхонбаяр шөвгийн дөрөвт үлдлээ
2026-07-12 20:01:03
Улсын харцага цол хүртсэн Ө.Батсуурийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2 өрөө байраар урамшуулахаар болжээ
2026-07-12 19:02:44
Аймгийн начин Б.Сундуйжав Улсын заан боллоо
2026-07-12 18:47:16
Аймгийн арслан Д.Алтанцоож Улсын заан боллоо
2026-07-12 18:45:06
Үндэсний Их Баяр Наадмын Сур Харвааны шилдгүүд тодорлоо
2026-07-12 18:11:39
Хурдан дааганы уралдаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Н.Магсарын хээр даага түрүүллээ
2026-07-12 17:53:14
Улсын начин Э.Мөнхжаргал Улсын харцага боллоо
2026-07-12 17:27:32
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын харцага боллоо
2026-07-12 17:25:39
Улсын өсөх идэр начин Л.Энхсаруул Улсын заан боллоо
2026-07-12 17:23:15
Улсын начин Б.Түвшинтөгс Улсын харцага боллоо
2026-07-12 17:21:24
Архангай аймгийн арслан Ө.Батсуурь Улсын харцага боллоо
2026-07-12 17:19:01
Архангай аймгийн арслан Б.Гончигсүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:17:12
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын начин боллоо
2026-07-12 17:14:47
Говьсүмбэр аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:08:45
Булган аймгийн арслан А.Намнансүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:06:17
Дундговь аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:02:21
Хөвгөл аймгийн арслан Э.Баасанжав Улсын начин боллоо
2026-07-12 16:58:59
Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ Улсын начин боллоо
2026-07-12 16:56:52
Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр Улсын начин боллоо
2026-07-12 16:51:43
Аймгийн хурц арслан О.Номиндалай Улсын начин боллоо
2026-07-12 16:49:11
Аймгийн арслан Ж.Жавхлан Улсын начин боллоо
2026-07-12 16:43:59
Аймгийн арслан А.Нармандах Улсын арслан боллоо
2026-07-12 16:39:37
Монгол Улсын аварга О.Хангай дөрвийн даваанд өвдөг шороодлоо
2026-07-12 16:35:53
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын Хонгор халзан үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-12 16:22:08
Хэнтий, Дорнодын хойд хэсэгт үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2026-07-12 10:49:52
Хүй долоон худагт 39 албан хаагч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна
2026-07-12 10:39:26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сөгнөгөр, Сэлбэ голын ус үерийн түвшнийг давжээ
2026-07-12 10:31:37
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа
2026-07-12 09:28:27
Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа
2026-07-12 07:20:00
Эмэгтэй баг “FIBA 3x3”-ын “U21 Asia-1 - Stop 5”-д гуравдугаар байрт орлоо
2026-07-12 07:10:00
Монгол Улсын “U21”-ийн баг “Asia-1 Stop 5” тэмцээний аварга боллоо
2026-07-12 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |