Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн захиалгаар ЗДТГ-ын дарга Н.Энхболд ахмадуудад гарын бэлэг тараах ажилдаа ханцуй шамлан оржээ. Шуудхан хэлэхэд, сонгуулийн бэлтгэл ажил эхэлсэн байна гэсэн үг л дээ. Х.Болормаа 1.3 тэрбум төгрөгөөр ахмадууд гурил, будаа, цагаан сарын тавгийн идээний еэвэн худалдан авч, гарын бэлэг болгон тараах гэнэ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас ахмадууд цагаан сараар тараах гарын бэлэгний тендер зарлажээ. Уг тендерийг 1.3 тэрбум төгрөгийн төсөвтэй байхаар зарласан аж. Тендерийг хялбаршуулсан журмаар зохион байгуулж, арванхоёрдугаар сарын 22-ноос 30 хоногийн хугацаатай үнийн санал хүлээн авч, компаниудыг шалгаруулсан байна. Тендерийн нээлттэй мэдээллийн сангаас харвал, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т ногдуулсан улсын төсвийн урсгал зардалаар гарын бэлэг авах гэнэ.
Сүхбаатар дүүргийнхний ахмадууддаа хүндэтгэл үзүүлж тараах гарын бэлгийг задалж үзвэл 358 сая төгрөгөөр суурь еэвэн авахаар болжээ. Суурь еэвэнгийн тендерт “Өгөөж чихэр боов” ХХК шалгарчээ. Угтаа “Өгөөж чихэр боов” ХХК-аас өөр үнийн санал ирүүлсэн компани байхгүй учир ногоон гэрлээр шалгарсан бололтой. Мөн ташрамд дурдахад, Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас суурь еэвэнгийн тогтоосон дээд үнэ нь 358 сая төгрөг. “Өгөөж чихэр боов” ХХК-ийн санал болгож ирүүлсэн нь үнэ нь мөн л 358 сая төгрөг аж.
Харин Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас цагаан будаа авах тдээд үнэ нь 554.900.000 төгрөг хэмээн тогтоож, тендер зарлажээ. Уг тендерт хоёр компани оролцсон байна. Тодруулбал, “Грийн импекс” ХХК, “Ситимарт” ХХК үнийн санал явуулжээ. Тендерт “Грийн импекс” ХХК шалгарч, ахмадуудад тараах гарын бэлгэнд цагаан будаа нийлүүлэхээр болсон аж.
Хачирхалтай нь, “Грийн импекс” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал нь 554.900.000 төгрөг. Харин “Ситимарт” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал нь 483.300.000 төгрөг аж. Угтаа бол “Ситимарт” ХХК Сүхбаатар дүүргийнхний тогтоосон буюу төсөвлөсөн үнэнээс нь 70 гаруй сая төгрөгөөр хямд үнийг санал болгожээ. Гэсэн ч Сүхбаатар дүүргийнхэн “Грийн импекс” ХХК-ийг сонгож, 555 сая төгрөгөөр цагаан будаа худалдан авахаар болсон байна.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэхдээ тараах гарын бэлгэнд дээд гурил багтана. Дээд гурил худалдан авах тендерт “Ситимарт” ХХК 429.600.000 төгрөгийy санал ирүүлж, ялжээ.
Тендер зохион байгуулах ажиллагаа нэгдүгээр сарын 23-нд буюу өнгөрсөн долоо хоногт дууссан. Өөрөөр хэлбэл, төсвийн 1.3 тэрбум төгрөг еэвэн, гурил, будаа болоод хоёр компанийн агуулахад “хэвтэж” байгаа гэсэн үг. Харин Засаг дарга Х.Болормаа ЗДТГ-ын дарга Н.Энхболдоо дагуулаад айлуудаар тарааж, хүндэтгэл үзүүлэх л үлдээд байгаа юм.
Х.Болормаагийн төсвийн мөнгөөр гурил, будаа, еэвэн авах ажил ингээд зогсохгүй. Дээрх бол ахмадуудад хүндэтгэл үзүүлэхдээ тараах эхний бэлэг нь гэнэ. Үүнийг бататгах ажил нь эмэгтэйчүүдийн баяраар гарын бэлэг тараахаар зэхэж, тендер зарласан явдал юм. Тэрбээр 900 сая төгрөгөөр гарын бэлэг авч, дүүргийнхээ эмэгтэйчүүдэд тараахаар зэхжээ.
Тодруулбал, Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан дүүргийн алдарт эхийн одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд зориулан бэлгийн багц худалдан авах ажлын нээлттэй тендерийг нэгдүгээр сарын 13-нд зарласан баримт нь байна. Тендерт оролцох компаниуд хоёрдугаар сарын 13 хүртэл үнийн саналаа илгээх бөгөөд одоогийн байдлаар хэдэн компани оролцоод байгаа нь тодорхойгүй байгаа аж.
Үндсэндээ, Сүхбаатар дүүрэгт төсөвлөсөн 2.2 тэрбум төгрөг гарын бэлэгт зарцуулагдахаар болжээ.
| СҮХБААТАР ДҮҮРГИЙНХЭН АХМАДУУДАД 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЕЭВЭН, БУДАА, ГУРИЛ, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД 900 САЯ ТӨГРӨГӨӨР ГАРЫН БЭЛЭГ ТАРААНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |