Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, С.Батболдын хүү Б.Рэнжиндорж, эхнэр П.Мидриймаа нар нь 2013 оны нэгдүгээр сарын 30-нд аялал жуулчлал, барилгын засвар, засал чимэглэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Рэска” ХХК-ийг үүсгэн байгуулжээ.
Түүний хүү Б.Рэнжиндорж нь “Рэска” ХХК-ийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэхээр Богдхан уулын тусгай хамгаалалтын газрын захиргаанд төсөл бичиж өгсөн гэдэг. Түүний хүрээнд 2016 оны дөрөвдүгээр сарын 14-нд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайд Н.Батцэрэг “Рэска” ХХК-нд үйл ажиллагаа чвуулах тушаал гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Бумбатын аманд байршилтай 16.0 га газрыг олгосон гэх. Ингээд 2016 оны дөрөвдүгээр сарын 18-нд “Реска” ХХК Богдхан уулын тусгай хамгаалалтай газрыг буудаллах, отоглох зориулалтаар таван жил ашиглах эрхтэй болсон байдаг.
Тэд Богдхан уулын дархан цаазат газар эзэмшсэн 16 га газраа гурван жил хадгалж байгаад 2019 онд “Актив бридж” ХХК-ийн захирал А.Ганбаяр болон түүний ах А.Батбаяр нар худалджээ. Харин А.Батбаяр гэгч нь түүний эзэмшлийн дархан цаазат газар “Бумбат вилла” хотхон барьж, оронд нь 500 м.кв хаус болон Улаанбаатар хотод гурван өрөө байрыг С.Батболдын хүү Б.Рэнжиндоржид өгсөн гэдэг. Тодруулбал, “Актив бридж” ХХК-ийн удирдлагууд Б.Рэнжиндоржид 156 м.кв хэмжээтэй хоёр байшин, 105 м.кв нэг байшин өгсөн байдаг. Мөн 165 м.кв болон 120 м.кв хэмжээтэй байшинг тус бүр зарсан байдаг бөгөөд үлдсэн 165 м.кв хэмжээтэй байшинд нь Б.Рэнжиндорж өдгөө амьдардаг гэх. Зам, тээврийн хөгжлийн Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан дархан цаазат Богдхан ууланд газар авахад нөлөөлсөн байж болзошгүй гэх шалтгаанаар өдгөө АТГ-т шалгуулж байгаа.

Мөн тэрбээр Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн автозам хөгжүүлэх, засвар аргачлалын төсөл”-ийн Улаанбаатар, Дархан чиглэлийн 20411 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд сонгон шалгаруулалт явуулсан. Ингэхдээ Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журам зөрчиж, аж ахуйн нэгжид давуу байдал бий болгожээ. Түүний эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх дээрх хэргүүдийнх нь талаар өөрөөс нь тодруулсан юм. Тэрбээр “Би хууль бусаар газар авч, зараагүй. Надад хууль бусаар хийсэн нэг ч ажил байхгүй” хэмээсэн юм.

С.Батболд 1970 онд Завхан аймагт төрсөн. 1992-1993 онд Ардын цэргийн 133 дугаар ангийн ротын техникийн орлогч дарга, 1993-2005 онд хувийн хэвшилд тээврийн механик инженер, ЗХД-ийн багш, захирал, 2005-2009 онд Зам, тээвэр, аялал, жуулчлалын яамны харьяа Тээвэр үйлчилгээний төвийн ахлах инженер, Хяналт шалгалтын албаны дарга, 2009-2012 онд Автотээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам, тээврийн яаманд Ахлах мэргэжилтэн, 2016-2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.
Тэрбээр 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “89 сая 879 мянган төгрөгийн орлоготой, 310 сая төгрөгийн нэг орон сууцтай, гурван сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 13 сая 894 мянган төгрөгийн хадгаламжтай, Монос хүнс ХК ХК, Венера тур ХХК ХХК, Венера тур ХХК ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК ХК, Улсын Их Дэлгүүр ХК, Магнит Од ХХК-иас хувьцаа эзэмшдэг хэмээн мэдэгдсэн байдаг.
| ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ТНБД С.БАТБОЛД ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАЖ, БОГДХАН УУЛАНД 16 ГА ГАЗАР АВЧ, БУСДАД ДАМЛАН ЗАРЖЭЭ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |