Нэг тэрбум төгрөгөөр байшингийн суурь цутгаж, улсын төсвийн хөрөнгийг газарт булсан, Сангийн яамны ажилтнуудыг хууран мэхэлж, залилсан гэх “хэрэг”-тэй “Би Эм Жи Юу” ХХК-ийн захирал Б.Визаяаг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, 2022 онд “Би Эм Жи Юу” ХХК нь Ховд аймгийн Алтай суманд орчин үеийн стандарт нийцсэн спорт заал барих тендерт ялсан байдаг. Улсын төсвийн хөрөнгөөс 2.3 тэрбум төгрөг төсөвлөж, алслагдсан сумын хүүхэд, багачуудыг шинэ спорт заалтай болох өрнүүн их ажил эхлээд жил тойрох нь. Харамсалтай нь, тус компанийнхан нийт санхүүжилтийнхээ 50 хувийг буюу 1.024.800.752 төгрөгийг авсан ч ажлаа хийгээгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, тус компанийн ажилтнууд улсын төсвийн тэрбум төгрөгөөр зөвхөн нүх ухаж, байшингийн суурь цутгажээ.
.jpg)
Энэ талаар эх сурвалж хэлэхдээ “Спорт заалны бүтээн байгуулалт эхлэх гэж хугацаа алдсан. Ажил эхэлсэн ч ухсан нүх, цементэн сууринаас өөр хийсэн ажил алга. Тэгсэн хэрнээ хийх ажлынхаа тал мөнгийг авчихсан. Ажил өнөөдөр зогсонги, аргацаасан байдалтай байна. Компанийнх нь захирлыг хууль хяналтын байгууллагаас шалгасан тул ажилтнууд нь тараад явчихсан гэсэн. Энэ янзаар Алтай сумынхан спорт заалтай болно гэдэг үлгэрийн далай болох шинжтэй. Хөрөнгөнөөс болоод энэ ажил царцаж, төсвийн мөнгийг шороонд булаад хаях бололтой” гэв. Ноцтой нь, “Би Эм Жи Юу” ХХК-ийн захирал Б.Визаяа болон холбогдох хүмүүс хуурамч бичиг тайлан гаргаж, эрх бүхий албан тушаалтнуудтай тохиролцож, Сангийн яамнаас санхүүжилтийн 50 хувийг шилжүүлэн авчээ. Ийм үндэслэлээр “Би Эм Жи Юу” ХХК-ийн захирал Б.Визаяаг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Би Эм Жи Юу” ХХК-ийн барилга угсралтын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Барилгын сууриас өөр ажил хийгээгүй. Гэвч барилга угсралтын ажил гүйцэтгэгч “Би Эм Жи Юу” ХХК-ийн захирал Б.Визаяа барилгын гадна дулаан, цэвэр усны хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгарсан акт, төмөр бүтцийг угсарч гагнасан акт, ханийн өргийн акт зэрэг бичиг баримт бүрдүүлж, 90 орчим хувийн гүйцэтгэлтэй” хэмээн хуурамч тайлан гаргаж, 1.024.800.752 төгрөгийн санхүүжилт авсан” гэлээ. Уг хуурамч тайлангаа тус компанийнхан өнгөрсөн долдугаар сард гаргаж, өгсөн гэнэ.
Хуурамч бичиг баримт бүрдүүлж, их хэмжээний санхүүжилт авсан байж болзошгүй “Би Эм Жи Юу” ХХК Б.Визаяа барилгын ажил гүйцэтгэгч компанийн гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсраагүй, ханаа босгоогүй, төмөр, тоосго зэрэг материалаа татаж аваагүй байж бүхнийг хийсэн мэт бичиг баримт бүрдүүлж, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханаар дамжуулж, Сангийн яамнаас тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт авсан гэнэ. Тодруулбал, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханы 2022 оны долдугаар сарын 5-ны 1/581 дугаартай Сангийн яамны хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилтийн газар хүргүүлсэн албан бичгийн дагуу Сангийн яамнаас төсөв шилжүүлэн авсан гэнэ. Иймд дээрх ажлын гүйцэтгэлийн бичиг баримтыг албажуулан гарын үсэг зурсан, санхүүжилт олгосон эрх бүхий албан тушаалтнууд хуйвалдаж, “Би Эм Жи Юү” ХХК-д санхүүжилт олгох нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй учир АТГ-аас “Би Эм Жи Юу” ХХК-ийн захирал Б.Визаяаг шалгаж байгаа аж.
Бид уг мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Б.Визаяатай холбогдож, энэ талаар тодрууллаа.
-Таныг Ховд аймгийн Алтай сумын заалыг бариагүй мөртлөө хуурамч тайлан гаргаж, эрх бүхий албан тушаалтнуудтай хуйвалдаж, Сангийн яамнаас тэрбум гаруй төгрөг авсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Алтай сумын спорт заалны ажил 70 орчим хувьтай үргэлжилж байгаа. Одоо ханийг нь өрж байна шүү дээ. 2023 оны арваннэгдүгээр сард хүлээлгэж өгөхөөр гэрээгээ сунгасан. Би Сангийн яамнаас мөнгө аваагүй. Өнгөрсөн жил заалны суурийг цутгаж дуусгасан. Тухайн үед Сангийн яамнаас Биеийн тамир, спортын улсын хорооны данс руу 300 сая төгрөг орсон байсан. Энэ мөнгийг л авсан. Түүнээс хойш Биеийн тамир, спортын улсын хорооноос мөнгө аваагүй байна. Шалгах ёстой газраар нь шалгуулаад үзнэ биз.
-Таныг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэсэн?
-Алтай суманд спорт заал барих тендерт ялагдсан компанийн удирдлага Г гэх хүн манай компанийн талаар худал мэдээлэл тарааж, хуулийн байгууллагад мэдэгдсэн юм билээ. Би хуулийн дагуу ажлаа хийж байгаа. Тиймээс АТГ-т шалгуулахаас айхгүй байна. Одоогийн байдлаар тоосго, төмөр зэрэг өрөлтийн материал ирчихсэн бэлэн байгаа.
-Улсын төсвөөс санхүүжилт гэж нийт хэдэн төгрөг аваад байгаа юм бэ?
-Суурь цутгах 300 сая төгрөг манай компанийн дансанд орж ирсэн. Бид өөр мөнгө аваагүй.
-Спорт заалны барилгын 70 хувийг 300 сая төгрөгөөр барьсан гэсэн үг үү?
-Бидэнд орж ирсэн мөнгө нь л тэр.
.jpg)
| УЛСЫН ТӨСВИЙН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР СПОРТ ЗААЛНЫ СУУРЬ ЦУТГАСАН ГЭХ “БИ ЭМ ЖИ ЮУ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.ВИЗАЯАГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |