Нэгдүгээрт, МоАХ-ын газрыг банкны барьцаанд тавьсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, “Пирамид-Орд” ХХК нь Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны газрыг барьцаалж, Хөгжлийн банкнаас зээл авсан гэх мэдээлэл цацагдаж байлаа. Тэгвэл уг зээлийг Г.Байгалмаатай тэргүүтэй хүмүүс гардаж зохион байгуулсан байж болзошгүй ноцтой баримт хууль хяналтын байгууллагынхны гарт иржээ. Учир нь, тэрбээр МоАХ-ын газрыг барьцаанд тавих үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, МоАХ-ын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
Хоёрдугаарт, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын гарын үсгийг дуурайлгаж зурсан, хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр АТГ-аас шалгаж байна. Тодруулбал, тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч бичиг баримт үйлдэн МоАХ-ны газрыг 15 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

МоАХ-ны газрыг “Пирамид-Орд” ХХК-ийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн Х.Баттулга, УЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нарын гарын үсэгтэй баримт ил болж байлаа. Тус баримтад "МоАХ-ны Удирдах зөвлөлийн 2015 оны гуравдугаар сарын нэгний өдрийн 04 тоот тогтоолыг үндэслэн “МоАХ-ны Хан-Уул дүүрэгт байрлах № 000303769 тоот гэрчилгээтэй 10 мянган мкв газар эзэмших эрхийг Хөгжлийн банкнаас авах “Пирамид орд” ХХК-ны зээлд барьцаалахыг зөвшөөрсүгэй, үүнтэй холбоотойгоор барьцаалах гэрээнд барьцаалуулагч буюу МоАХ-г төлөөлөн гарын үсэг зурах эрхийг “Пирамид орд” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Цолмон, гүйцэтгэх захирал Ц.Хонгорзул нарт олгосугай” гэсэн байсан юм. Уг тогтоолд Х.Баттулга гарын үсэг зурж, баталгаажуулсан байсан юм. Тэгвэл тус албан бичиг хуурамч байж магадгүй бөгөөд Г.Байгалмаа Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан байж болзошгүй байгаа аж. Ийм үндэслэлээр түүнийг шалгаж байна.
Гуравдугаарт, Х.Баттулгын удирддаг МоАХ ТТБ нь Э.Бат-Үүлийг Хотын дарга байх үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд “Есөн мянга гаруй м.кв газрыг “МоАХ-ны ахмадуудад зориулсан орон сууц барина” гэх нэрийдлээр авсан байдаг. Ахмадуудад зориулсан газарт “Пирамид-Орд” ХХК нь “Буман залуус” хотхоныг барьж, Г.Байгалмаад 27 байр олгожээ. Г.Байгалмаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ахмадуудын байрыг хувьдаа завшиж, танил талдаа олгосон байж болзошгүй байгаа гэнэ.
Өөрөөр хэлбэл, МоАХ-ны ахмадуудад олгосон газарт “Пирамид-Орд” ХХК "Буман залуус" гэх орон сууцны хорооллыг барьсан гэсэн үг. Тус орон сууцнаас Г.Байгалмаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 27 байрыг ах, дүү, амраг садандаа олгосон байж болзошгүй аж. Мөн тус компани нь орон сууц барихын тулд МоАХ-ын газрыг барьцаанд тавьж, Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөг авсан. Банкнаас зээл авах зөвшөөрлийг Г.Байгалмаа хуурамчаар үйлдэж, бүлэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрч, түүнийг АТГ-аас шалгаж байна.
Г.Байгалмаа нь Х.Баттулгын үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилогдон ажиллаж байсан. Мөн тэрбээр Барилга, хот байгуулалтын дэд сайд, МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан англи, орос, герман хэлтэй гэх.
| Г.Байгалмааг МоАХ-ны газрыг барьцаанд тавьсан, Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан, 27 байр “завшсан” үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэллээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |