Ажлын байрны дарамт, бэлгийн дарамт “гаарч” байна. Хүчирхийлэлд өртдөггүй, өртөөлдөггүй албан байгууллага, ажил олгогч ховордож байгаа гэдгийг олон хүн гэрчлэн ярьж байгаа билээ. Мөн үүнийг гэрчлэх ноцтой баримтууд ч өдөр бүр шахуу ил болсоор байгаа юм. Хүний эрхийн үндэсний комиссын хүний эрхийн тухай илтгэлийн хэдийг нь ч сөхсөн ажлын байрны дарамт байсаар байгаа. Өнгөрсөн онд Хүний эрхийн үндэсний комисст ирсэн ажлын байрны дарамт, бэлгийн дарамтын талаарх баримтыг хүргэж байна.
...Миний бие 25 жил төрийн албанд ажиллаж байна. 2016 оноос эхлэн дарамт шахалтад өртөж, сэтгэл санааны хохирол амсаж, хөдөлмөрлөх эрхээ зөрчүүлж байна. Тамгын газрын дарга томилогдсон өдрөөсөө эхлэн намайг өрөөндөө дуудаж “чи их шүүхддэг гэлүү, чамтай хамтарч ажиллахгүй, өргөдлөө өг, чиний тэтгэвэр тогтоолгох надад ямар ч хамаагүй, өргөдлөө өгөхгүй байж тэтгэвэр ч үгүй, тэтгэмж ч үгүй болов доо” гэж удаа дараа дарамталж, заналхийлж, арга хэмжээ авсан.
( ХЭҮК-т иргэн Ж-ээс ирүүлсэн гомдлоос)
...Ажил олгогчийн зүгээс үзүүлж буй дарамт, шахалт хэт их байна. Жишээ нь, камерын хяналтад байна гэдэг маш таагүй мэдрэмж төрүүлдэг. Бас гар утас ашиглах үед камер шүүж хариуцлага тооцдог. Хүний амьдралд юу ч тохиолдож болно, бүх зүйл цахим болж байхад арай л утгагүй шаардлага тавьдаг.
(Төрийн үйлчилгээний албан хаагч Улаанбаатар хот, 20-29 настай, эрэгтэй)
...Хан-Уул дүүргийн ...-р хорооны дарга О нь “Та манай намын гишүүн биш учраас ажлаас чөлөөлнө, хамт олноос нэр бүхий хүмүүс таныг гарга гэж шаардаж байна” гэж байнга ганцаарчлан уулзаж анхааруулж байснаас болж байнгын айдас, дарамттай ажиллах болсон. КОВИД-ын шинжилгээний хариу эерэг гарч, эмчилгээ хийлгэж байхад ажилтнаа намын үзэл бодлоор нь ялгаварлаж, ажлаас халсанд нь гомдолтой байна.
(ХЭҮК-т иргэн М-ээс ирүүлсэн гомдлоос)
...Удирдлагаас арай өөр үзэл бодолтой эсвэл зохион байгуулж буй ажлынх талаар жоохон эсрэг юм хэлчихээр “Битгий сонин юм яриад байгаарай”, “чи мэддэг юм уу?”, “хэн юм чи?” гээд байдаг.
(Төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтан Улаанбаатар хот, 30-39 настай, эмэгтэй)
...“Сайхан залуу шүү”, “хөөрхөн шүү” гэх мэтээр ажилтнуудын дууддаг нь огт таалагддаггүй. Өөрөө ч мэдээгүй байхад томилолтоор хамт явах болчихсон байдаг. Эсвэл караоке хамт авч явна гэдэг, татгалзахаар “Чи гоё дуулдаг юм чинь” гээд заавал дагуулж явдаг, бусад ажилтны дунд тэврэх, хамт дуулах гэж татах зэргээр маш эвгүй байдалд оруулдаг. Ажилтнуудын дунд эсвэл гэнэт оройн цагаар утсаар залгаад албаны бус зүйл ярьдаг. Утсаа авахгүй болохоор эхнэр буруу ойлгох гээд гэр бүлд эвгүй уур амьсгал бүрдүүлдэг. Үйлдэл бүр нь намайг эргүүлээд байгаа нь илт байдаг ч эмэгтэй хүн, удирдах ажилтан учир яаж ч чаддаггүй. Иймэрхүү зүйлс нь гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх гээд байдаг...
(Банк санхүүгийн байгууллагын ажилтан Улаанбаатар хот, 30-49 настай, эрэгтэй)
...Хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд ажиллаж байсан Б нь шүүхэд хандан ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Б нь өөрийн байгууллагын ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн. Иймд уг хохирогч нь ХЭҮК-т гомдол гаргасан байх тул тус байгууллагаас шалгалт хийж, гомдол үндэстэй байж болзошгүй байсан тул гомдлыг Б-н ажилладаг байгууллагын Ёс зүйн хороонд шилжүүлсэн байдаг. Ёс зүйн хороо гомдлыг шалгаж, зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэн байгууллагын удирдлагад зөрчил гаргасан албан тушаалтныг ажлаас халах, шийтгэл ногдуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан зэргийг үндэслэн Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзжээ.
(Шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ)
| ББСБ-ЫН ЭРЭГТЭЙ АЖИЛТАН: ЗАХИРАЛ ЭМЭГТЭЙ БАЙНГА ӨДӨЖ, АЖИЛТНУУДЫН ДЭРГЭД “ХӨӨРХӨН ШҮҮ” ГЭЭД ТЭВРЭХ НЬ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |