Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлдээ туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааг багтаажээ. Уг бүлэгт туслах малчдын эрх хэрхэн зөрчигдөж, боолчлогдож байгаа зөрчлүүдийг бичсэн байна.
Туслах малчдад тохиолдож буй хүний эрхийн зөрчлүүдийг баримтаар хүргэе.
...Ажил олгогч архи уусан үедээ гар хүрч зодох, агсрах тохиолдол гардаг учраас олон юм асууж лавладаггүй. Эрүүл мэндийн ямар ч тусламж авч чаддаггүй. Одоогоор зүрх өвдөх, салгалах зэрэг зовуурь байгаа ч хэлж чаддаггүй.
(Архангай аймгийн Эрдэнэмандал сумын туслах малчинтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
...Тухайн үед байнга л зодож, нүддэг хэцүү байсан. Манай нөхрийг адуунд яваад олохгүй эргэж ирвэл зодно, сандлаар цохино. Намайг ер нь өглөөнөөс орой болтол гэрт оруулдаггүй байнга л үүнийг хий, түүнийг хий гэдэг. Эхнэр нь намайг байнга зоддог байсан. Намайг зоддог талаар нөхөр нь мэддэггүй байсан. Нэг удаа хадам ээждээ хэлэхэд ээж маань нөхөрт нь хэлчихсэн байсан. Үүнээс болоод эхнэр нь намайг аймаар зодсон. Тэр үед би ганц хуруутаад эмнэлэг явъя гэхэд явуулахгүй байсаар байгаад хүндрүүлсэн. Төв орж, эмнэлэгт үзүүлэхэд хуруугаа тайруул гээд яах ч аргагүй тайруулсан даа...
(Өвөрхангай аймгийн Хархорин сумын туслах малчинтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)

...Эзэн малчин архи уусан үедээ гар хүрч зодох, агсамнах тохиолдол байдаг учраас олон зүйл асууж лавладаггүй. Эрүүл мэндийн ямар ч тусламж авч чаддаггүй. Одоогоор зүрх өвдөх, салгалах зэрэг хүндрэлүүд байгаа ч хэлж чаддаггүй. Өнгөрсөн сард малаа айлын малтай хамт бэлчээрт тавьсан бөгөөд бэлчээрээс авч ирэх үед нэг мал нь эргүү өвчин тусаад алга болсонд их уурлан, согтуу байж мотоциклоор дайрах гэж хөөж, чулуугаар шидэж байсан удаа бий. Бичиг баримт барьцаалчихсан учраас хаашаа ч явж чаддаггүй. Ажиллах хугацаанд өөр айлын гэрт ч оруулах дургүй, хэзээ ч гар дээрээ цалин авч үзээгүй. Жилдээ нэг удаа хоол хүнс өгдөг. Одоогоор эхнэрийнхээ группийн мөнгөөр л амьдардаг. Энэ айлаас явах гэхээр зоддог тул айгаад тийм үйлдэл дахиж хийгээгүй. Сонгуулиа хамт явж өгдөг, иргэдийн хурал, багийн цуглаан зэрэгт явж үзээгүй. Цагдаад хандаж үзээгүй, хүмүүс худлаа хов жив ярьж, дараа нь ах нь өөрөө зодуулдаг учраас олон юм ярьж явахаас одоо залхсан...
(Архангай аймгийн Эрдэнэмандал сумын туслах малчинтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
...Би энэ айлд туслах малчин хийдэг. Өмнө нь гэрлэж байсан ч хоёр тийш болсон. Одоо нэг залуутай хамт амьдарч байгаа. Энэ хүнтэйгээ гэрлэж, охиноо түүний нэрээр овоглох бодолтой байгаа. Ажил олгогч айл маань хааяа охин, нөхөр хоёрыг маань нүд үзүүрлэх хандлагатай байдаг. Тиймээс албан ёсоор бүртгүүлье гэж бодож байгаа...
(Хэнтий аймгийн Батноров сумын туслах малчинтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
...Үүрийн 5:00, 6:00 цаг гэж босож ажилдаа гараад орой 10:00, 11:00 цаг гэж гэртээ орж ирдэг. Өдөрт 17-18 цаг ажиллаж байна гэсэн үг. Гэхдээ амралтын өдөр байхгүй, долоо хоногийн бүх өдөр ажиллаж байна. ... Өвлийн хүйтэн, хавар мал төллөх үеэр хэцүү. Өдөр бүр малд явна...
... Би өмнө нь нэг айлд хоёр жил адуучнаар ажилласан. Анх тохирохдоо хоёр жил ажилласны дараа азарга адуу өгнө хэмээн ажил олгогч талаас хэлж байсан. Уг айлд нэг жил зургаан сар ажилласан ба энэ хугацаанд ажил олгогчийн адуунаас ганц нэгээрээ алга болох тохиолдол гараад байсан. Үүнд ажил олгогчийн хүү болох 20 орчим насны залуу намайг буруутган хөөж явуулсан. Ингээд айлд нэг жил зургаан сар ажиллаад нэг төгрөгийн ч цалин, малаар тооцсон орлогогүй тус айлыг орхиход хүрсэн ...
(Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын туслах малчинтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)

...Би тэднийд эхнэртэйгээ цуг ажилладаг байсан. Тэгээд сард 300,000 төгрөг өгдөг байсан. Хүнс хоол, хувцас хунар гээд бүх зүйлсээ 300,000 төгрөгөөрөө болгодог. Хонь хариулж байхад дөрвөн хонь алга болсон. Ажил олгогч маань хавар ирээд, алга болсон дөрвөн хонио мөнгөөр нь үнэлээд цалингаас суутгаж байсан....Цалингийн ямар ч урамшуулал авч байгаагүй. Уг нь эхнэр бид хоёр хоёулаа л зүтгэж байхад эхнэрт маань цалин бодож өгөх болов уу гэтэл нэг хүний цалингаар л тооцоо хийдэг...
(Өвөрхангай аймгийн Хархорин сумын туслах малчинтай хийсэн ярилцлагаас)
...Одоогоор туслах малчин хийгээд 3-4 жил болж байна. Өмнө нь нэг айлд туслах малчин хийж байсан. Өглөөнөөс орой болтол бүх юмыг нь хийдэг байсан. Үхэр мал, гал тогооны ажил гээд бүхий л зүйлд тусалдаг байсан. Тэгсэн хир нь ааш зан маш муутай, байнга зандрангуй байдаг. Тухайн үед манайд гэр барьж өгч байсан тэгээд түүгээрээ дарамталж, манай гэр бүлийг ажиллуулдаг. Тухайн үед байнга л зодож нүддэг хэцүү байсан. Манай нөхөр адуунд яваад олоогүй эргэж ирвэл зодно, сандлаар цохино, намайг бол өглөөнөөс орой болтол гэрт оруулдаггүй. Байнга л энэ тэрийг хий гэж зандарна. Тэдний хүүхэд нь өвчтэй байсан болохоор бас хүүхдийг нь хүртэл хардаг байсан. Хуруугаа тайруулсны дараа үхэр саахад хэцүү байсан. Тэгээд намайг үнээ дутуу саалаа гээд зоддог байсан. Дотроо их айдаг байсан учраас тухайн үед хуулийн байгууллагад хандах нь битгий хэл хүнд ч хэлдэггүй байсан. Одоо ахиад ийм явдал тохиолдвол хаана, хэнд хандахаа сайн мэддэггүй...
(Өвөрхангай аймгийн Хархорин сумын туслах малчинтай хийсэн ярилцлагаас)
...Би зургаан настай охинтойгоо хамт энэ айлд туслах малчнаар ажилладаг. Надаас гадна хоёр эрэгтэй туслах хамт ажиллаж байна. Хамт ажиллаж байгаа хоёр залуу намайг элдэв янзаар хүчирхийлэх, дарамтлах тохиолдол их гардаг. Үүнээс гадна ажил олгогчийн гэр бүл ч мөн адил загнаж зодох, дарамтлах тохиолдол байнга гаргадаг. Нэг удаа охин маань намайг хамгаалах гэж оролдож байгаад санамсаргүй халуун зууханд нэг гараа түлсэн...
(Төв аймгийн Алтанбулаг сумын туслах малчинтай хийсэн ярилцлагаас)
| ТУСЛАХ МАЛЧНЫХАА ХУРУУГ ТАЙРЧ, ЗОДОЖ, ТАНХАЙРЧ, АЛДСАН МАЛАА ЦАЛИНГААС НЬ СУУТГАЖ АВДАГ МАЛЧДЫН ҮНЭН ТӨРХ |
|
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |