Үе үеийн удирдагчдын хамаг булхай илэрчих гээд өчигдөр мөн ч халуухан өдөр байлаа. “Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хакердах боломжтой”, бүр “Захиалгаа өгвөл дор нь хакердаад өгье” гэсэн гэх мэдээлэл хэвлэлээр хөврөхтэй зэрэгцэн Монголын хууль, хүчний бараг бүх байгууллагаас яаран сандран “Санал тоолох төхөөрөмжийг баргийн бацаан хакердахгүй, тийм боломж байхгүй” хэмээн мэдээлэл хийлээ. Хэл ам гарах бүрт бөөн бөөнөөрөө барьц алдан “Баргийн хүүхэд хакердахгүй” гэж сандралдахад хүргэдэг хар машин үнэхээр баталгаатай эсэх нь чухал ч, үүнээс бүр илүү чухал, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл нь баримттайгаа, эзэдтэйгээ олон нийтэд ил болоод байна.
Өөрөөр хэлбэл, МАН-аас ИТХ-д Баянгол дүүргээс нэр дэвшигч нэр бүхий хоёр эмэгтэй санал тоолох төхөөрөмжид зориудаар, хууль бусаар нэвтэрч, ИТХ-д сонгогдох захиалга бусдад өгөхийг санаархсан байж болзошгүй тохиолдол олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Үүнээс илүү баримт, үүнээс илүү ямар нотолгоо хэрэгтэй гэж. Гэвч хууль хяналтынхан “Тэр бичлэг үнэн эсэхийг шалгаж байгаа” хэмээн тайвнаар тайлбарлаж байгаа нь олон нийтэд МАН-ын хоёр нэр дэвшигчийн Монгол төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан санаархлыг хуулийнхан хаацайлж, бүр ач холбогдолгүй асуудал мэт нийтэд ойлгуулахыг оролдож байж мэдэхээр байна гэх хардлагыг төрүүлээд байна. МАН-ын удирдлагуудын зүгээс ч хар машины хуудуутай дүн, хакердуулдаг, хакердуулдаггүйтэй хольж, хутгасан мэдээллийг зай завсаргүй бөмбөгдөх аргаар өнөөх хоёрын “...Тооллогын машиныг үнэхээр хакердаж болно гэж үү, Билл нь яах вэ гарчихдаг юм байж, хуудсаа яаж бөглөх вэ...” гэх зэрэг захиалгыг бүдгэрүүлэх ажиллагааг нэгэнт эхлүүлсэн бололтой. Тэд ингэхгүй бол хэдэн сонгууль дамжин хийсэн байж болзошгүй булхай луйвар, “хакер” нь илэрч, өөрсдөө баларна. Намаараа, Засгийн газраараа, бүтцээрээ ахин сэхэхгүй болтлоо арчуулна. Ингэхгүйн тулд Г.Гангамөрөн, Б.Сэвжидмаа нарын хэргийг ямар ч хамаагүй аргаар, хэчнээн ч хэмжээний хөрөнгөөр дарахад МАН-ынхан бэлэн суугаа нь тодорхой.
Санал тоолох төхөөрөмжийг хакердах ч яах вэ хакерддаг л юм байгаа биз. Харин төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэн ч эрүүгийн хариуцлага хүлээдгийг монголчууд хамгийн ойрдоо 60 тэрбумын гэх хэргээс харсан билээ. Алдарт 60 тэрбумын гэх хэргээс Г.Гангамөрөн, Б.Сэвжидмаа нарын хийсэн үйлдэл огт ялгаагүй бөгөөд одоо хууль, хяналтынхан хэрхэн ажиллахыг, адаглаад өнөөдөр тэдний нэрийг ИТХ-д нэр дэвшихээс татах эсэхийг, цаашид юу өрнөхийг харж, хүлээхээс өөр сонголт бидэнд үгүй.
| Төрийн эрхийг хууль бусаар авах санаархал хар машин хакердахаас аюултай |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |