• Өнөөдөр 2024-04-26

АТГ-т саатуулагдсан Ж.ПУНЦАГ ГЭЖ ХЭН БЭ

2022-01-20,   5460

         Өнгөрсөн шөнө 22:00 цагийн орчимд АТГ-ын мөрдөгчид "УБТЗ"-д ажиллагаа явуулж, тус байгууллагын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцаг нарыг баривчилсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл "УБТЗ" ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцаг гэж хэн болохыг танилцуулж байна. Ж.Пунцаг нь Ерөнхий сайд Д.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Зам тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэл нартай дотно найзууд гэх бөгөөд хоёр ч удаа хорих ял сонсож байсан ч тэнсэх ялаар солиулж, улмаар албан тушаалд томилогдож иржээ. 
        Ж.Пунцаг нь 2002 онд Цагдаагийн академи төгссөн. Сургуулиа төгсөөд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Хэсгийн төлөөлөгч байхдаа О.У, Ж.Ш, Ш.Б, М.Б нарт хүч хэрэглэсэн, зодож танхайрсан, энэ үйлдэлдээ зэвсэг ашигласан хэмээн гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч тэнсэн харгалзах болгон өөрчлүүлж байсан гэх мэдээлэл бий. Хэдий эл хэргээсээ чөлөөлөгдөж чадсан ч удалгүй цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажиллагааны нууц задруулсан үндэслэлээр ахлах дэслэгч цолоо хураалгаж, 2006 онд цагдаагийн байгууллагаас гарсан нэгэн аж. Цагдаагийн албанаас гарсан Ж.Пунцаг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар томилогдсон. Гэвч мөн л "засарсангүй", ахлах байцаагчийн албан тушаалаа ашиглан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Си Ар Жи девелопмент” ХХК-ийн захирал Жан Юү Шингээс таван сая төгрөгийн авлига авсан, бизнес ангиллын визээр Монгол Улсад орж ирээд хөдөлмөр эрхэлсэн, визний хугацаагаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг буцаж хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан зэрэг хэргээр АТГ-т шалгагдаж, дээрх хэргүүд нь нотлогдсоноор 2015 онд 1.6 жилийн хорих ял сонсож, төрийн албанд ажиллах эрхээ хоёр жилээр хасуулсан аж. Гэхдээ мөн л хоёр жилийн тэнсэн болгон өөрчлүүлж чаджээ.
 
        Улмаар 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилогдсон. Энэ томилгоотой холбоотойгоор АТГ-аас 2017 онд “УБТЗ”-ХХН-ийн удирдлагуудад хандан “Ж.Пунцагийн шүүхээс сонссон тэнсэх ял болон төрийн албанд томилогдохгүй байх шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад “УБТЗ” ХНН-ийн албан даргаар томилсон нь хууль зөрчиж байна” гэх агуулгатай мэдэгдэл хүртэл хүргүүлсэн байдаг. Гэвч тэр албан тушаалаасаа буугаагүй байдаг. Түүнийг тойрсон асуудал ингээд зогссонгүй 2019 оны аравдугаар сарын 3-ний шөнө Тагнуулын ерөнхий газраас баривчилсан байдаг. Түүнийг ямар хэрэгт холбогдуулан баривчилсан нь нууц үлдсэн ч, түүнийг “УБТЗ” ХНН-ийн албаны даргаар томилохдоо АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэх тодорхойлолт аваагүй, ЦЕГ-аас урьд өмнө ял эдэлж байсан тодорхойлолтоо устгасан зэрэг үндэслэлээр шалгасан гэх мэдээлэл бий. 
          Түүнчлэн, өнгөрсөн 2021 оны арваннэгдүгээр сарын 3-нд Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ж.Пунцагт хаяглаж хэвлэлийн хурал хийж байсан. Ингэхдээ “Ж.Пунцаг нь “УБТЗ” ХХН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилогдоод таван жил болмогцоо “Ланд-200” автомашин авч унах зэргээр илт хөрөнгөжсөн. Хэрхэн гэнэт хөрөнгөжсөн нь хашиж буй албан тушаалтай нь холбоотой тул холбогдох хууль хяналтын байгууллагууд нь шалгаж өгнө үү” хэмээж байлаа. Мөн төмөр замын ажилчдаас коронавирусийн халдвар тархсан асуудал дэгдэж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "УБТЗ"-ийн удирдлагуудыг шүүмжлэх үед Ж.Пунцаг “Төмөр замчдыг халдвар тараасан гэж буруутгаж байгаа бол 16 мянган салаавч шүү” хэмээн твиттерт жиргэж, ёс зүйгүй авирласнаараа хэл аманд өртөж байсан билээ. 
 

АТГ-т саатуулагдсан Ж.ПУНЦАГ ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-25 12:52:11
    zochin : боожгойоюулзганы
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-21 23:51:46
    Иргэн: Новшийн сэжгийн даварчихсан гөлөг вээ.Ёстой нэг увайгүй үлгэрийн лалар байнашдээ яагаад ийм хулгайч луйварчин ханаж цаддаггүй өлөн эргүүг ингэж давраагаад байдаг юм бээ Оюунэрдэнэ гуай.Шудрага ажиллаж авилгатай чухам л тэмцэж үзүүлж өгнө гээ биздээ Одоо жинхэнэ харах үе нь боллоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-21 23:50:54
    Иргэн: Новшийн сэжгийн даварчихсан гөлөг вээ.Ёстой нэг увайгүй үлгэрийн лалар байнашдээ яагаад ийм хулгайч луйварчин ханаж цаддаггүй өлөн эргүүг ингэж давраагаад байдаг юм бээ Оюунэрдэнэ гуай.Шудрага ажиллаж авилгатай чухам л тэмцэж үзүүлж өгнө гээ биздээ Одоо жинхэнэ харах үе нь боллоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-21 23:36:09
    Харц: Энэ МАНыхан мөн галзуурч байна та нар ийм л шаар шавхаруунуудаа дэмждэг учираас бид дургүй байдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-21 08:55:51
    Зочин: Энэ засаг төрийн ажтл найз нөхдийн хоорондын бэлэг, тоглоом болсон юм байна, үнэхээр үзэн ядмаар. Хэнтий гэсэн улс байгуулмаар болж. Оюун эрлэнийг дэмждэг байлаа, одоо бол огцрох нь болсон гэдгийг ойлгов. Хүрэлсүх ч ялгаагүй дампуу, ийм амьтныг крандан гаргаж ирсэн тэнэг байна. Пунцаг гэгч төрд ажиллах ямар ч ёс зүйгүй нөхрийг шууд халаач,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-21 08:11:47
    Zochin: Ene Huchee negtgeed bgaa MANgaruud chini garval uusel udad sudar ni dan bulingartai gemt heregtenguud sh dee HUUKeesee avahuulaad. Iim Ulsiig tolgoi deeree gargasiim chini buulgaj chadah ni uy l bol? Nuguu af haldlaad zogsvol bugd adilhan sh dee gedeg shig. Ed nar dan gemt heregten , hulgaich , luivarchid , aluurchid uursdiin duraad sandal shireeneesee buuhgui. Ene nuhur bol odoo yal uguh um bol dor hayaj 6-10 jil bh estoi 2 -3 davtan gemt hereg bna.iim l tsachihsan shiidchihsen nohoinuud aih ichih aldah umgui zorigtoi ard tumniig daapaalj bna daa?!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-21 08:11:46
    Zochin: Ene Huchee negtgeed bgaa MANgaruud chini garval uusel udad sudar ni dan bulingartai gemt heregtenguud sh dee HUUKeesee avahuulaad. Iim Ulsiig tolgoi deeree gargasiim chini buulgaj chadah ni uy l bol? Nuguu af haldlaad zogsvol bugd adilhan sh dee gedeg shig. Ed nar dan gemt heregten , hulgaich , luivarchid , aluurchid uursdiin duraad sandal shireeneesee buuhgui. Ene nuhur bol odoo yal uguh um bol dor hayaj 6-10 jil bh estoi 2 -3 davtan gemt hereg bna.iim l tsachihsan shiidchihsen nohoinuud aih ichih aldah umgui zorigtoi ard tumniig daapaalj bna daa?!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-20 22:05:09
    Оюунэрдэнэ: Харцын хүүхэд ингэсэн аль хэдийн оллг жилийн ял авсан бга одоо яаж шийтгэхийг хараад байж байя
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-20 20:12:35
    Irgen : Yagad iim hogin ymnuudig torin alband oruulj uls ornig samraad baidag ym be. Darga nartai naiz baih ni hamaagyi shd, huulia barimtalj ajlah heregtei
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188