ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурц өдийгөөс гурван жилийн өмнө хэд хэдэн ноцтой баримты дэлгэж байлаа. Тэрбээр “Хууль зүйн сайд Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан. Ажлын хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон. Одоо дахиад (2017 онд) энэ хэрэг рүү орж байна. Аюулгүйн зөвлөлөөс гарсан зөвлөмжид энэ хэргийн ажлын хэсэгт мэргэжлийн алба хаагчид “Тогтвортой ажиллах ёстой” гэж заасан байдаг. Улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж энэ хэрэгт нөлөөлж байна.
Сайд болохоороо энэ хүн шууд Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Өөрөө биш ч хэн нэгнээр, өөр ямар нэгэн гишүүдээр хууль санаачлуулна, өргөн барина, энэ байгууллагын эрх мэдэл, бүх зүйл рүү халдаж эхэлдэг. Өөрөө хууль зөрчдөг” хэмээн С.Зоригийн хэрэгт түүнийг нөлөөлж байгаа талаар мэдэгдсэн. Мөн тэрбээр “Эрдэнэтийн асуудлаар Д.Дорлигжав 800 гаруй мянган ам.долларын асуудалд ороод, тэрийг энэ хүн сайд байхдаа бас хуулийн байгууллагад нөлөөлж, тэр хэрэг замхарсан. Дараа нь, Г.Алтангийн хэрэг байна. Бүхэл бүтэн байгууллагын материалыг шатаачихсан, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй хэргүүд байдаг.
Тухайн үеийн С.Энхтөр хурандаа “Өрөөндөө дуудаад дарамтлаад, энэ хэргийг хаа гээд байх юм” гээд ярьж байсан. Ц.Нямдорж өөрөө Эрдэнэтэд шахааны бизнестэй. С.Зоригийн хэрэг Эрдэнэтээс үүдэлтэй байх магадлал өндөр” хэмээн ярьсан байдаг. Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурц хэвлэлд өгсөн ярилцлагадаа “С.Зоригийн хэргийн захиалагчийг хайх, илрүүлэх хэрэгт Ц.Нямдорж удаа дараа саад болж байна. Ц.Нямдоржийн ярьдаг хоёрхон сэдэв байдаг. Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэр, хоёрдугаарт, С.Зоригийн хэрэг. Энэ хоёр хэрэг хоорондоо холбоотой. С.Зоригийн хэрэг Эрдэнэтээс гаралтай. С.Зоригийн хэрэгт ял авсан этгээдүүд Эрдэнэтийнх.
Надад хардах асуудал их бий. С.Зоргийн хэрэгт Ц.Нямдоржийг шалгах ёстой. Яагаад энэ олон ажлын хэсгийг тараасан юм. Тэрбээр өөрөө энэ талаар хэлэхдээ “Миний гарын үсэг байхгүй “ гэдэг. Харин тэр нэг ч гарын үсэг зурахгүйгээр захирдаг хүн” гэсэн юм. Хошууч генарал Б.Хурцыг ийн мэдэгдсэнээс хойш гурван жил өнгөрчээ. С.Зоригийн хэрэгт Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийг шалгана гэсэн юу болсон бэ.

| С.Зориг агсны хэрэгт Ц.Нямдоржийг шалгаж эхэлсэн үү |
|
ХЭҮК-ын хараат бус байдлыг хамгаалахаар нэгдэв
2026-11-06 15:28:51
Криптовалютын зах зээлийн үнэлгээ 2.56 их наяд ам.доллар болов
2026-11-06 14:59:35
"Галзуу лам”-ын намтрыг шүтээн зургаар анх удаа дэлгэнэ
2026-11-06 14:46:22
“Бурхан багшийн шүтээн зурагт намтар” Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгэгдлээ
2026-11-06 13:09:28
ГССҮТ-ИЙН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТАСГИЙНХАН ЯПОН УЛСЫН ШАГАЙ, ТАВХАЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТАРСАН ҮЗЛЭГ, МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ
2026-11-06 13:00:51
Дэлхийн цомын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2026-11-06 12:00:48
Жүжигчин Ц.Цэлмэг БНСУ-ын киноны гол дүрд тогложээ
2026-11-06 11:58:40
Шиньжяны дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх төсөл ашиглалтад орлоо
2026-11-06 11:52:17
2026-11-06 10:18:10
О.Гэгээ 100 буудалт даамын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:50:01
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-06 09:40:57
Б.Алтан-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2026-11-06 09:34:45
Б.Маргад-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аварга болов
2026-11-06 09:28:28
Б.Сансармаа даамын дэлхийн аваргын мөнгөн медальтан боллоо
2026-11-06 09:22:38
Ц.Шинэбаян даамын дэлхийн аваргаас алт, Т.Энхсүлд хүрэл медаль хүртлээ
2026-11-06 09:15:30
Монгол Улс даамын баг, дэлхийн аваргаас 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:05:12
Н.Гуамарал 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо
2026-11-06 08:42:59
Нөмрөгийн Дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэвийн үргэлжилнэ
2026-11-06 07:30:00
“Дакар-2026”-д сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр хэсэгтэй хоёр тоглолт хийнэ
2026-11-06 07:20:00
2026-11-06 07:10:00
Б.МӨНГӨНЦЭЦЭГ: “ШИВНЭЭ” ЗОЧИД БУУДЛЫН ШАТНААС ХҮҮ МИНЬ ГУЛГАЖ УНААД, АМИА АЛДСАН БАЙХАД НАДАД ХЭЛЭЛГҮЙ ДОЛОО ХОНУУЛААД, ЗАДЛАН ХИЙСЭН БАЙСАН
2026-11-06 07:08:10
2026-11-06 07:07:53
МОНГОЛЧУУДЫГ МАДЛАЖ, МОНГОЛ ТӨРӨӨР ТОХУУРХСАН ОЮУТОЛГОЙ
2026-11-06 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ АХИАД ӨСНӨ, Г.ДАМДИННЯМ ДАХИАД ХУУРНА
2026-11-06 07:00:00
ЧИНГИС ХААНЫ НЭР, ХӨРГИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГОНООС АВЧ, ХҮНДЭТГЭЛЭЭС БУСАД ЗҮЙЛД АШИГЛАХГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ
2026-11-06 07:00:00
Ө.БИЛГҮҮНЦОГ: Монголын анхны дохионы хэлмэрчтэй олон ангит кинонд ажилласандаа баяртай байна
2026-11-06 07:00:00
2026-11-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |