Төрүүлсэн үрээ хогийн сав, модон жорлон, оршуулгын газарт амьдаар нь хаячихдаг болтлоо монгол эмэгтэйчүүд харгис, цэвдэг сэтгэлтэй болсон гэж үү. Уншигч танд нарт орчлонд эрүүл саруул төрж, дөнгөж мэндлээд л эхдээ гологдож, хаягдсан үрсийн тухай харамсалтай гуравхан жишээг хүргэе.
Нэг: 2017 оны гуравдугаар сарын 17-нд иргэн Э дөнгөж төрсөн нярайдаа унтуулгын эм уулгаад, төрсөн аавдаа өгөөд Их Нарангийн энгэрт оршуулж байлаа. Тэрбээр хүүхдээ үхнэ гэж бодоод манцуйг нь чамбай гэгч нь чангахан боогоод, нүүрийг нь цагаан даавуугаар амьсгалах төдий л бүтээгээд явуулсан байдаг. Харин азаар Их Нарангийн энгэрт бурхан болоочийн газрыг ухаж байсан “Улаанбаатар Буян” компанийн ажилтан мэдэж, хүүхдийн амийг аварч байв.
Хоёр: Энэ оны есдүгээр сарын 25-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд байрлах хоёр метрийн гүнтэй модон жорлонд 24 настай эмэгтэй Э дөнгөж төрсөн нярай охиноо подвалконд боогоод хаясан хэрэг гарсан. Нүүрс тээвэрт явж байсан том тэрэгний жолооч “Модон жорлон дотор шувуу, гөлөг шиг амьтан дугараад байхаар нь очиж үзтэл хүүхэд уйлж байсан” хэмээн ярьсан байдаг. Тэрбээр охиныг модон жорлонгоос гаргаж авсан даруйдаа цамцандаа боогоод, түргэн тусламж дуудаж, амийг нь аварчээ. Харин охины ээжийг тус аймгийн цагдаа шуурхай илрүүлж, эмнэлгийн байгууллагад охинтой нь хамт эмчлүүлэхээр хүргүүлсэн байна.
Гурав: Хамгийн сүүлчийн жишээ гэхэд л энэ сарын 1-ний өдөр олон улсын сүлжээ дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд төрсөн нярайгаа хогийн саванд хийгээд, дээрээс нь хог чихсэн хэрэг бас л гарав. Нярайг тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан эмэгтэй олж, түргэн тусламж дуудсан юм. Охины ээж болох 22 настай эмэгтэй мэдүүлэгтээ “Хүүхдийг амьд гэж мэдээгүй” гэсэн гэдэг.
Амьд, үхсэн ч бай төрүүлсэн үрээ хогийн саванд хийгээд орхидог эх хүн байдаг гэж үү. Яаж тэр бяцхан зүрх цохилж байхад хажуунаас яаж хоёр алхам бүү хэл хэдэн арван километр зугтаж чаддаг байна аа. Бүтэн арван сар хэвлий дээ тээхдээ төрөнгүүт нь хаа нэгтээ “хог” шиг хаяна гэж бодоогүй л байлгүй дээ, эрх биш. Хүүхэд хаана ч хамаагүй хаядаг тоглоом биш шүү дээ. Хариуцлагагүй аавын тухай ярихаас өмнө цэвдэг хүйтэн сэтгэлтэй эх, эмэгтэйчүүдийн тухай ярих цаг нэгэнт болжээ. Төрүүлсэн эх нь хаана ч хамаагүй хаяж байхад ганц шөнийн жаргалыг алдаа мэт бодож яваа эр хүн юу гэж л таны хэвлийд бүрдсэн халуун амины тухай бодох вэ дээ.
Хүүхдээ хэдэн сар өсгөөд, “Хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэх” гэж яваад шантарч, асрамжийн газарт үлдээсэн бол ганц бие ээж таныг олон хүн ойлгох байлаа. Харин хорвоо дээр мэндлэнгүүт нь хүн ёсоор угтах биш, араатнаас долоон дор авир гаргаж байгаа гажууд үйлдлийг чинь ойлгохгүй нь ээ, эмэгтэйчүүдээ.
Бөөрөндөө ч болтугай наагаад хүн болгох сэтгэл байдаггүй юм аа гэхэд хүний алтан амиар битгий тоглооч, ээж нараа. Ядаж л эмнэлэг, асрамжийн газарт, түр хамгаалах байранд хүргээд “Өсгөж чадахгүй нь ээ” гэж үнэнээ хэлээд өгдөг баймаар байна, харгис ээж ээ.
| Төрүүлсэн үрээ хог шиг хаядаг харгис эхийн хатуурхал хэрээс хэтэрлээ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |