• Өнөөдөр 2024-04-20

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН АЖЛАА ӨГЧ, КАМЕРТОН ХАМТЛАГИЙНХАН ҮЗЭГЧДЭЭ КОВИДЫН ШИНЖИЛГЭЭНД ОРУУЛЪЯ

2021-10-18,   2351

-НОК-ЫН ШУУРХАЙ ШТАБЫН ДАРГА Р.ЧИНГИСТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ-

           Шадар сайд С.Амарсайханы ах С.Ганбат ч, монголчуудын хайр, хүндэтгэлийн дээгүүрт явж ирсэн камертоныхон ч тэр яасан бөх зүрхтэй, ухаан муутай, хүн чанаргүй үйлдэл гаргав аа. Монголыг битгий хэл, дэлхий дахиныг тарчилгаж буй цар тахлын энэ хүнд цаг үед танхим дүүрэн үзэгч цуглуулаад дуулж зогссон хамтлагийнхны, дуучид, үзэгчдийг нийлүүлээд харж зогссон “Зайсан хилл”-ийнхний төрийн битгий хэл хүн төрөлхтний эсрэг хийсэн энэ үйлдлийг гаднынханд дуулгахаас ч ичмээр байна. Бас айж байна.

ДУУЛЖ ЧАДАЖ БАЙГАА ЭСЭХЭЭ МЭДРЭХИЙН ТУЛД ҮЗЭГЧДЭДЭЭ КОРОНАВИРУСИЙН “БӨМБӨГ” ДЭЛБЭЛСЭН ҮҮ, КАМЕРТОНЫХОН

           Дуу хөгжмөөр соён гэгээрүүлж, үлгэрлэн гийгүүлэх үүрэг, зорилготой, Монголын өмнөө барьдаг хамтлагуудын нэг болох камертоныхон цар тахлын улмаас өдөрт хамгийн багадаа 10 хүн амиа алдаж байгаа энэ цөвүүн цагт, бүх аж ахуйн нэгж танхимын 30-50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа үед суух битгий хэл зогсох ч зайгүй болтол нь фенүүдээ шавуулж, шахцалдуулчихаад “Ковидод хоригдсон хоёр жил гаруй хугацаанд бид ч, фенүүд маань ч үнэхээр дуу хөгжмөөр ангасан нь мэдрэгдсэн” гэх үгээр өөрсдийгөө хаацайлаад зогсож байна гэдэг харамсалтай. Үнэндээ тэд дэндүү амиа хичээсэн, дэндүү увиагүй зан гаргалаа. Ингэж хэлсний учир нь, тэр хүмүүс дунд мутацилагдсан дельта вирустэй нэгээс хоёр хүн байхад л битүү орчинд завсаргүй бүжиглэж дуулж байгаа мянга мянган залуус тэр чигтээ халдварлах боломжтой хамгийн аюултай орчныг тэд үүсгэсэн гэсэн үг. Тоглолт үзсэн залуус ковидын халдвар авсан байлаа гэхэд нууц үедээ гэрийнхэн, ажлынхан, нийтийн тээврээр зорчигсод, дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлэгсэд гээд хэчнээн хүнд халдварлуулах, цаашлаад хэдийг нь үхэлд хүргэх бол. Тоглолт болсноос 7-10 хоногийн дараагаас тоглолт үзсэн хэн нэгэнд шинж тэмдэг илэрч эсвэл ковидын улмаас амиа алдвал хэн хохирч, хэн хариуцлага хүлээх вэ. Камертоныхон хийгээд зохион байгуулагчид “Манай тоглолтын үеэр ковид авсан гэдгийг нь нотол” гээд зогсож байхыг үгүйсгэх аргагүй.

          Тоглолт зохион байгуулагсад, Камертон хамтлагийн гишүүд цар тахлын эрсдэлийг тооцоолоогүй байна гэж байхгүй. Гэхдээ магад тэд өөрсдийгөө дуулж чадаж байгаа эсэхээ мэдрэх гэж, ковидын үед нам жим байсан мэдрэмж, эгогоо дүүргэж авах гэж эсвэл төрийн ямар нэг том шагналд 100 жилийн ойтой холбоотойгоор нэр дэвшсэн учраас ийм эрсдлийг нүдээ анин байж үл хайхран, зуу зуун залуусын эрүүл мэнд, амь насыг золин тоглолтоо хийсэн байж болзошгүй. Камертон хамтлагийнхан ийм хариуцлагагүй үйлдэл гаргасныхаа төлөө үзэгчдээсээ, фенүүдээсээ, Монголын ард түмнээс уучлал гуйх ёстой. Мөн тоглолтыг нь үзсэн залуусыг ковидын шинжилгээнд бүрэн хамруулж, тэднийг болон бусдыг эрсдлээс хамгаалах ёс зүй шаардах нь зүй ёсных билээ. 

Магад тэд өөрсдийгөө дуулж чадаж байгаа эсэхээ мэдрэх гэж, ковидын үед нам жим байсан мэдрэмж, эгогоо дүүргэх гэж эсвэл төрийн ямар нэг том шагналд 100 жилийн ойтой холбоотойгоор нэр дэвшсэн учраас ийм эрсдлийг нүдээ анин байж үл хайхран, зуу зуун залуусын эрүүл мэнд, амь насыг золин тоглолтоо хийсэн байж болзошгүй

ШАДАР САЙДЫН АХ С.ГАНБАТ ДҮҮГИЙНХЭЭ УЛС ТӨРИЙН НЭР ХҮНДИЙГ ШОРООТОЙ ХУТГАЛАА ДАА

         Нийслэлийн Засаг дарга нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн үйлчилгээний газартай Хариуцлагын гэрээ байгуулан үйлчилгээ нээгээд хоёр сар болох гэж байна. Гэтэл Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат өнөөг хүртэл нийслэлтэй Хариуцлагын гэрээ байгуулаагүйгээр барахгүй Камертон хамтлагийн тоглолтыг УОК битгий хэл НОК-оос ч зөвшөөрөл авалгүйгээр “Зайсан хилл” цогцолбортоо зохион байгуулсан байдаг. Хариуцлагын гэрээ байгуулсан ч эрсдлээ тооцоолоод томоохон арга хэмжээ зохион байгуулахаас татгалзаж байгаа газрууд байхад Шадар сайдын төрсөн ах “СОБТ трейд” ХХК-ийн “Зайсан хилл” цогцолбортоо ямар ч зөвшөөрөл авахгүйгээр хэдэн зуун хүн оролцсон бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулж байгааг “Дүүдээ гай дуудлаа даа” гэх нэгэн байхад “Дүүгийнхээ нөлөө, чадлыг үзэх нь дээ” гэх хүмүүс ч байна.

         С.Ганбат алийг нь ч бодсон бай энэ тоглолт ахынх нь эзэмшлийн танхимд зөвшөөрөлгүй болсноороо Шадар сайд С.Амарсайханы улс төрийн нэр хүндийг шороотой хутгаж, албан тушаалаас нь буулгах хангалттай шалтаг мөн. Өөрөөр хэлбэл, УОК-ын даргын төрсөн ахын эзэмшдэг компанийн цогцолборт Хариуцлагын гэрээ битгий хэл цар тахлын үед баримталж буй дэглэм ч үйлчилдэггүй нь олон нийтэд ил боллоо.

      Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан өчигдөр буюу амралтын өдөр яаран сандран хэвлэлийн хурал зарлаж, “Бид маргааш иргэн С.Ганбатын эзэмшдэг “СОБТ трейд” ХХК-ийн “Зайсан хилл” цогцолборын тусгай зөвшөөрлийг цуцалж,  таван сая төгрөгөөр торгох арга хэмжээ авна аа” гэсэн. Журамд заасны хамгийн дээд хариуцлага нь энэ гэхдээ уг асуудлыг шүүх эцэслэх учраас яг ийм хариуцлага тооцно гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлөө цуцлуулахгүй байх магадлал өндөр. Учир нь, С.Ганбат тэргүүтэй “Оюуны Ундраа” группынхэн Туул голын эрэг дагуу Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа өчнөөн хууль, дүрэм, журам зөрчин хэчнээн барилга барьсан ч Монголын шүүх тэднийг яаж ч чадалгүй өнөөг хүрсэн билээ.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ У.ХҮРЭЛСҮХ НАРЫН ХАГАРАЛЫГ С.АМАРСАЙХАН ИЛЧЛЭХ ЦАГААР

           Улс төрийн өнцгөөс бол өнгөрсөн хаваржин “ноололдсон” С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын хувьд нэг нь бөхийж, нөгөөх нь гэдийхээр үйл явц. Өнгөрч буй шөнө тэдний дунд төдийгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нарын хооронд хэлэлцээр өрнөсөн нь тодорхой. Тэдний хэлэлцээр хэр амжилттай болсноос шалтгаалж С.Амарсайханы улс төрийн карьер үргэлжилнэ. Гэхдээ С.Амарсайханыг илтэд жийвэл тэр Засаг унагах хэмжээний хор найруулж, доргиож чадах учраас Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар хүссэнээрээ хөдөлж чадахгүй. Хариуцлагыг нь багадуулбал мөн л ард түмэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын жинхэнэ эсэргүүцэлтэй тулахыгаа тэд андахгүй. Эндээс хамгийн чухал нь У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болсных нь дараахнаас тойргоосоо шахаж эхэлсэн Л.Оюун-Эрдэнийн фракцынхан одоо хэрхэх, С.Амарсайхан тэргүүтэй У.Хүрэлсүхийн фракц ямар акц үзүүлэх нь Монголын улс төрийн цаашдын дүр төрхийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл, муудаагүй дүр эсгэж ирсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын хагарлыг С.Амарсайхан олонд ил болгож, нэг мөр зам замаа хөөх шалтгаан болж мэдэх нь.

         Төгсгөлд нь, улстөрчдийн эрх ашгийнхаа төлөөх элдэв маяг, зодоон, холбоо, сүлжээ Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Ганбатын эзэмшлийн “Зайсан хилл”-д Цар тахлын хууль зөрчиж, үндэстнийг эрсдэлд оруулан байж хийсэн Камертон хамтлагийн тоглолтод огт хамаагүй бөгөөд шат шатандаа хариуцлагаа ном журмынх нь дагуу хүлээх нь чухал. Гэхдээ торгох, цуцлах, ажлаас чөлөөлөх асуудлууд хуулийнхаа хүрээнд хийгдэхээс хойш, НОК-ын дарга Р.Чингис ард иргэдийг нь цар тахлын эрсдэлд хуйгаар нь оруулах хэмжээний тоглолт нийслэлд зохион байгуулагдахыг энэ онцгой цаг үед урьдчилж мэдээд, зогсоогоогүйнхээ төлөө, “СОБТ трейд” ХХК-ийн удирдлагууд аж ахуйн нэгжүүд орон даяар, толгой дараалан байгуулсан Хариуцлагын гэрээг байгуулалгүй үйл ажиллагаа явуулсныхаа төлөө, Камертон хамтлагийн дуучид зөвшөөрөлгүй, битүү орчинд дэглэм барилгүй тоглолт зохион байгуулж, ард түмнээ эрсдэлд оруулсныхаа төлөө уг тоглолтыг үзсэн үзэгчдийг ковидын шинжилгээнд толгой дараалан хамруулж, нэн тэргүүнд нийт иргэдээ эрсдлээс хамгаалах нь зүйтэй.

         Хэдийгээр С.Амарсайханыг Шадар сайдаас нь огцруулах асуудал Засгийн газрын “амь”-тай холбоотой асуудал ч гэлээ түүний эхнэр нь улаан бүсэд ороод гарсан дуулиан намжаагүй байхад төрсөн ах нь зөвшөөрөлгүй тоглолт зохион байгуулж, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой учраас энэ удаад ажлаа өгөх нь баараггүй биз ээ.


ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН АЖЛАА ӨГЧ, КАМЕРТОН ХАМТЛАГИЙНХАН ҮЗЭГЧДЭЭ КОВИДЫН ШИНЖИЛГЭЭНД ОРУУЛЪЯ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 22:20:13
    zochin: zuv zuv. camerton ard irgeded neg udaa garaa sungahgui baij bitgii gai duudaj bai. bold shunaltai ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 22:19:01
    zochin: zuv zuv. camerton ard irgeded neg udaa garaa sungahgui baij bitgii gai duudaj bai. bold shunaltai ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 19:35:00
    Үнэн: ТААВЧИГТАЙ ЭМЭГТЭЙГЭЭС ХҮҮК ОГЦОРЧ БАЙЛОО. ОДОО ЭНЭ ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ. БҮХ ЮМ ХУДЛАА ШОУ ЖҮЖИГ ГЭДЭГ НЬ ХАРАГДААД БХИМДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 19:33:06
    Үнэн: ХҮНИЙ ҮХЛЭЭР КОНЦЕРТ ТОГОЛСОН. ЭНЭ ТОГЛОЛТООС БОЛЖ КОВИДООР ХҮН ҮХЭХ НЬ ТУЙЛЫН ҮНЭН БӨЛГӨӨ. БҮГДИЙН ТЭНГЭР НИРГЭГ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 16:56:38
    Зочин: Цахим шоу Камeртон шоу хоёр бол маш их гамшигтай хорлон сүйтгэх ажиллагаа мөн Энэ хорлонтой ажиллагаанаас болж залуус ахмадууддаа корно вирус аваачиж халдварлуулж байна Хор уршиг нь настангуудад хүнд туслаа Eрөнхий сайд шадар сайд хотын дарга гурав огцрохч багаднаа Ял асуух хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 16:33:33
    irgen: Huulia tegsh sahij bieluul.Oyulzgana.daljgar ******** 2 iin dron heden hunii amind hurev.Huuk chin bayrlalaa toglolt hiisen uom bishuu.Ichdeggui uomnuud adil tegsh hariurslaga toots.Chaddag uom bol ene 3 aa zailuul.bitgii jaraahaigaar orold.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 15:21:34
    иргэн: үзсэн бүх хүнийг камертоныхон шинэжилгээнд оруул нэг хүн жаран төг шүү иргэни
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 15:21:33
    иргэн: үзсэн бүх хүнийг камертоныхон шинэжилгээнд оруул нэг хүн жаран төг шүү иргэни
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 15:21:32
    иргэн: үзсэн бүх хүнийг камертоныхон шинэжилгээнд оруул нэг хүн жаран төг шүү иргэни
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 15:21:32
    иргэн: үзсэн бүх хүнийг камертоныхон шинэжилгээнд оруул нэг хүн жаран төг шүү иргэни
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 15:21:32
    иргэн: үзсэн бүх хүнийг камертоныхон шинэжилгээнд оруул нэг хүн жаран төг шүү иргэни
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 15:21:31
    иргэн: үзсэн бүх хүнийг камертоныхон шинэжилгээнд оруул нэг хүн жаран төг шүү иргэни
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-18 15:21:30
    иргэн: үзсэн бүх хүнийг камертоныхон шинэжилгээнд оруул нэг хүн жаран төг шүү иргэни
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188