Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж буй энэ өдрүүдэд Г.Ган-Очир гэх залуу МАН-ынхан санал тоолох төхөөрөмж буюу хар машиныг хакердсан, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хэмээн мэдэгдэж, үүнтэй холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрч байна.
Тэрбээр “Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хакердах ажлыг өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар зохион байгуулсан бөгөөд тухайн хэргийг прокуророос хаасан. Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон. Уг хэрэгт МАН-ын удирдах албан тушаалтан, СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT инженер, мөн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа нар хамаатай. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнгөрсөн оны наймдугаар сард маргалдсан. Ингээд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд мөнгө өгвөл ямар ч хүн сонгогдоно. Д.Сумъяабазар надад “Сонгуулийн хар машиныг хакердуулахаар 500 сая төгрөг өгье, хамтарч ажиллая гэсэн” би зөвшөөрөөгүй. Дараагаар нь Улаанбаатар хот дахь "Эрдэнэт"-ийн төлөөлөгчийн газраас нэг тэрбум төгрөг гаргуулахаар МАН-ын удирдлагууд ярилцаж тохирсон. Сонгуулийн хар машиныг программчлаад, хакердаад 175 тэрбум төгрөг шилжүүлснийг утсан дээрээ харуулсан. Дараагаар нь хохирогчгүй хэрэг гэж хэргийг хаасан” хэмээн ярьсан билээ.
Хэрэв түүний ярьсан, олон нийтэд мэдээлсэн мэдээлэл үнэн, сонгуулийн хар машиныг хакердсан, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн бол Үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэж байгаа онц ноцтой гэмт хэрэг. Монгол төрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, байж боломгүй аргаар төрийн эрх мэдэл эдлэхийг санаархсан үйлдэл гэсэн үг. Өөрөөр хэлбэл, МАН-ын удирдах албан тушаалтнууд 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгтэй адил гэсэн үг юм.

Хэрэв Г.Ган-Очирын мэдэгдэл худал бол Ерөнхийлөгчийн сонгуулийн энэ өдрүүдийг “сонирхолтой” болгох гэсэн хэн нэгний, аль нэг намын явуулга болж таарна. Хэн нэгэн Г.Ган-Очир гэх залууг захиалж, зохиомлоор энэ хэргийг үүсгэж, тавилттайгаар олон нийтийг төөрөгдүүлж, Ерөнхийлөгчийн сонгуулийг дуулиан шуугиантай болгох гэсэн үйлдэл. Тэр бүүхэл нэртэй нь, зурагтай нь өөрөөр нь мэдэгдэл хийлгэж, үнэн мэт харагдуулахын тулд бусдын амийг хөсөрдүүлсэн “шоглоом” байлаа. Мэдэгдэл хийлгээд зогсохгүй, ярилцлага зохиож, хэвлэлд төлбөртэй, санаатайгаар нэвтрүүлж, олны анхаарлын төвд оруулахын тулд Г.Ган-Очирыг зориудаар нууж, эрэн сурвалжлуулсан юм. Худал мэдээлэл зохиож, өөрсдөө найруулагчаар нь ажилласан “найруулагч”-д Цагдаагийн ерөнхий газрыг хүртэл хөдөлгөж, үндэстнээр “дайжигнасан” үйлдэл хийлээ. Энэ үйлдлийг өдөөн турхирч, санаачилсан этгээдүүийг хууль хяналтын байгууллага шалгаж, тодорхой болгох хэрэгтэй. Юуны тулд хүний амь нас, эрх чөлөө, алдар нэрд халдаж, бусдыг золиосолсон бэ гэдгийг шалгаж, тогтоох нь зүйтэй. Хууль хяналтын байгууллагаас Г.Ган-Очирыг эрэн сурвалжилж, хоёр хоногийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийн гэрээс баривчилсан гэх мэдээлэл бий. Мөн Г.Ган-Очир нь өгсөн мэдүүлэгтээ М.Тулгат даргатай Ардчилсан намаас 75 сая төгрөг авсан гэж мэдүүлсэн талаар зарим хэвлэл мэдээллээд байна. Энэ талаар М.Тулгат даргатай Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Энэ бүх мэдээлэл худал. Манай намаас нэг ч төгрөг өгөөгүй” гэв.
Г.Ган-Очир нь өөрийгөө Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгч, "Ийгл" телевизэд компьютер графикч, Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан хэмээн танилцуулсан. Тэрбээр ОХУ-д компьютер графикч мэргэжлээр төгссөн гэнэ. Мөн тэрбээр “Ийгл” телевизд ажиллаж байсан нь үнэн аж.
Г.Ган-Очир нь Боловсролын сайд асан Л.Цогзолмаагийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Тэрбээр Ардчилсан намын шуурхай штабд өгсөн ярицлагадаа “МАН-д гэхээсээ МАН-ын гишүүдтэй нь хамтарч ажиллаж байлаа. Л.Цогзолмаа сайд болон Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар гишүүн, дарга Б.Сэмжидмаа гэх мэт хүмүүстэй нэлээн ойр ажилласан. Намайг анх энэ ажилд зуучилж, санал тавьсан хүн бол өдгөө Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа Б.Сэмжидмаа. Явцын дунд өөрсдийгөө СЕХ-ны IT инженер гэдэг Мөөгий, Мөнхбат гэх хоёр залуу, мөн МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн туслах Доогий, одоо нийслэлийн ЖДҮ-ийн дарга хийж буй Г.Гангамөрөн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга асан одоогийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нартай танилцаж, нэг баг болж ажиллаж байгаагаа мэдсэн” хэмээсэн юм.
Бид Боловсролын сайд асан Л.Цогзолмаатай холбогдож, Г.Ган-Очир гэх залууг таних эсэх талаар тодруулахад “Би сонгуулийн сурталчилгааны ажлаар Ховд аймагт ажиллаж байна. Намайг Боловсролын сайд байхад Г.Ган-Очир миний хэвлэлийн төлөөлөгч байгаагүй. Тийм нэртэй хүн байгаагүй” гэв.
Мөн дээр нэр дурдагдсан хүмүүстэй холбогдож, лавлах гэсэн боловч утсаа аваагүй юм. Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайтай холбогдоход “Орон нутгийн сонгуулийн өмнө есдүгээр сард Г.Ган-Очир гэх залуу миний өрөөнд орж ирээд гарсан. Тэрнээс хойш уулзаагүй. Тэр залуугийн ярьсан зүйл 100 хувийн гүтгэлэг. Би үүнтэй холбоотойгоор холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан байгаа” гэлээ.
Үнэхээр Г.Ган-Очир төрийн эрх мэдлийг хууль бусаар авах схем арга барилыг мэдэж, сонгуулийн хар машиныг хакердахыг мэддэг бол манай улсын тагнуулын байгууллага юу хийж байна вэ. Захын нэг компьютер графикч сонгуульд нөлөөлж, ард түмний саналыг хэний л бол хэний талд эргүүлж байгааг мэдэхгүй, ганц ч мэдээлэлгүйгээр хакердуулаад сууж байна гэж байх уу.
Үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдсэн байж болзошгүй энэ хэргийг Тагнуулын ерөнхий газраас шалгах ёстой. Үүнтэй холбоотойгоор албаны эх сурвалжаас тодруулахад “Тагнуулын ерөнхий газраас орон нутгийн сонгуулиар бичлэг задарснаас хойш санал тоолох төхөөрөмжид гаднын нөлөө орсон эсэхийг шалгасан” гэв. Харин хохирогч байхгүй учраас эл хэргийг хаагаад байжээ. Г.Ган-Очирыг мэдээлэл хийсний дараа дахин энэ хэргийг шалгаж эхэлсэн эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа гэнэ.
Г.Ган-Очир шүгэл үлээгч үү, хохирогч уу гэдэг нь хэсэг хугацааны дараа тодорхой болно.
| Г.Ган-Очир гэгч хакер уу, хохирогч уу |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |