• Өнөөдөр 2024-05-18

Б.Баатархүү: Бидний зүгээс цахим тоглоомыг хаах талаар хүсэлт гаргаагүй

2021-06-03,   599

    Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Би өнөөдөр олны дунд маргаан үүсгээд байгаа хоёр сэдвийн хүрээнд мэдээлэл өгье. Нэгдүгээрт, PUBG, mobile legend, DOTA-2 тоглоомын сүлжээг хаах хүсэлт гаргасан болон иргэн Г.Ган-Очир алба болсон талаар мэдээлэл өгнө.
 
Цахим орчинд цахим тоглоомыг хязгаарлах талаар мэдээлэл гарлаа. Албан ёсоор мэдэгдэхэд ийм зүйл байхгүй. Бидний зүгээс цахим тоглоомыг хаах талаар хүсэлт гаргаагүй. Бүрэн судлагдаагүй мэдээлэл гарсан байна.  Харин цахим орчинд бага насны хүүхдийг садар самуунд сурталчилсан зарын сайтуудыг хаах санал хүргүүлж байгаа. Хоёрдугаарт, иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжилж байгаа нь үнэн. Тухайн иргэн нь сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хакертсан талаар мэдээлэл гаргаад буй. Ингээд өөрөө зугтаад алга болсон. Ийм төрлийн хэргийг бид шалгахад өөрөөс нь мэдүүлэг авах гэхээр өөрөө олдохгүй байна. Энэ хүний цагдаагийн байгууллага худал мэдээлэл тараасан, бусдыг залилсан байж болзошгүй гэх үндэслэлээр хайж байгаа. Мөн өчигдөр цахим орчинд кока, кола гэх платформ дээр сугалаанд хожих мэдээлэл түгсээн. Албан ёсны компаниас нь мэдэгдэл гаргасан байна лээ. та бүхэн тодорхой асуулттай, үйлдэл хийх ийм төрлийн платформоос татгалзаж, хувийн мэдээллээ хамгаалаарай" гэлээ.
 


Б.Баатархүү: Бидний зүгээс цахим тоглоомыг хаах талаар хүсэлт гаргаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188