Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт холбогдох сахилгын хэргийг хэлэлцэх Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаан 2021 оны тавдугаар сарын 25-нд буюу өнөөдөр боллоо.
Хуралдаанаар Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж, Д.Болдбаатарын цалинг зургаан сар 30 хувиар хасах шийтгэл ноогдуулжээ. Өмгөөлөгч Б.Баасанцогт зүй бус үйлдэл гаргахад дээрх гурван шүүгч хамт байгаа бичлэг цахим орчинд цацагдсан билээ. Гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагаас Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан юм.
Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж, Д.Болдбаатарын цалинг зургаан сар 30 хувиар хасчээ |
|