Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас сувилагч эмэгтэй унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг дөрөвдүгээр сарын 29-нд гарсан билээ. Тодруулбал, сувилагч Э 42 настай бөгөөд хэрэг гарах үед ковидын улаан бүсэд тусгаарлагдан ажиллаж байсан юм. Цагдаа нар “Талийгаач эмэгтэй юуны учир цонхоор унах болов, хэн нэгэн түүнийг цонхоор түлхэж унагасан уу, гаднын нөлөөтэйгөөр бусдын гарт амиа алдсан байж болзошгүй юу" хэмээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд 23 хоножээ. Бид хэргийн талаар тодруулахаар өчигдөр түүний амьдарч байсан Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны .. гудамжны .. тоотод очсон юм. Ногоон хаалгатай, хүрэн бор хашаанд 5х6 хэмжээтэй цагаан өнгийн шавар байшин байх. Хашаагаа цэмцийтэл цэвэрлэж, гэрийнхээ хаалгыг онгорхой орхисон байлаа. Энэ байшинд талийгаачийн ээж, түүний хоёр хүүхэд амьдардаг аж. Талийгаач тусгаарлалтаас ирсэн даруйдаа хоёр хүүхэдтэйгээ цуг хороолол руу нүүхээр төлөвлөсөн байжээ. Харамсалтай нь, золгүй явдал болж, тэрээр хайртай бүхнээ орхиод тэнгэрт дэвшсэн харуусал, уйтгар гунигтай өдрүүд үргэлжилж байна. Түүний 20 гаруйхан настайдаа авхуулсан гэрэл зураг гэрийнх нь хойморт заларч, зургийнх нь өмнө зул бадамлаж байлаа.
Хэргийн талаар талийгаач Э-ийн ээжээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа учраас мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаагаа учирлалаа.
-Талийгаач улаан бүсэд хоёр дахь удаагаа тусгаарлагдаж, ажиллаж байсан юм уу?
-Миний охин тухайн үед ээлжийн амралтаа авчихсан байсан юм. УНТЭ-т коронавирусийн халдвартай иргэдийг эмчилж эхлээд эмч, сувилагчаа ээлж болгож хуваасан юм билээ. Талийгаач минь улаан бүсэд эмнэлгийнхээ хоёрдугаар ээлжид буюу анх удаа тусгаарлагдан ажиллаж байсан. Тухайн өдөр 20:00-03:00 цаг хүртэл ээлжээр ажиллах байсан юм билээ. Хүн ардын эрүүл мэндийн төлөө ажилладаг хүн учраас тусгаарлагдаж ажиллахдаа дуртай нь аргагүй явсан. Би ч “Тэгэлгүй яах вэ. Олон түмэнд чадах бүхнээрээ тусал. Чи мэргэжлийн хүн” гэж хэлээд явуулсан. Гэтэл гурван хоногийн дараа л ийм харамсалтай хэрэг болчихлоо. Хэрэг гардаг шөнө цагдаагийн байгууллагаас бидэнд мэдэгдэж, очсон. Хэргийн талаар үнэхээр юу ч мэдэхгүй байна. Гэнэт л ийм зүйл болчихлоо. Уг нь амралтаа аваад, хөдөө явахаар төлөвлөөд байсан юм. Тэгээд хөл хорио тогтоосны улмаас явж чадаагүй.
-Та охинтойгоо хамт байсан эмч, сувилагч нартай уулзсан уу?
-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас охины минь хэргийг шалгаж байгаа. Мөрдөн шалгаж байгаа байцаагч нь гэрчүүдээс мэдүүлэг авсан гэсэн. Тэгээд 7-14 хоног тусгаарлагдаж, ажилдаа орсон байна лээ. Улаан бүс рүү нэвтэрсэн учраас тусгаарлагдсан гэсэн. Хамт байсан сувилагч, эмч нартай нь уулзаагүй. Уулзаад ч бид яах билээ дээ. Цагдаагийн байгууллагаас шалгаад, хэргийг бидэнд танилцуулах байх.
-Талийгаач юунаас болж ийм үйлдэл хийсэн гэж та бүхэн бодож байгаа вэ?
-Хоёр хүүхэд нь ямар байдалтай байна вэ?
-Яах вэ бид гурав байж л байна. Том хүү нь бүх зүйлийг ойлгож, мэдэж байгаа. Харин охин нь ээжийнхээ хувцсыг өмсөөд, үгүйлээд байх шиг байна. Ямар ч гэсэн хоёр хүүхдийг нь сайн хүн болгож өсгөх юм сан гэж бодож сууна.
-Талийгаачийг их хэмжээний өртэй байсан гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн болов уу?
-Тийм зүйл байхгүй. Цалингийн зээл ч үгүй байсан. Миний охин чинь сайн ажиллаж байсан юм билээ. Энэ бүгдийг өнгөрснийх нь дараа хамт олноос нь мэдсэн. Ажиллаж байсан эмнэлэг бүрээс нь эмгэнэл илэрхийлсэн. Насаараа л мэргэжилдээ үнэнч ажилласан даа. Улаан бүсэд ажиллавал авах цалин хэмжээ нь ч боломжийн гэсэн утгатай юм ярьж байсан.
-Талийгаачийн бие нь өвддөг байсан уу?
-Үгүй ээ. Бөөр нь л заримдаа өвддөг байсан.
-Таны охин ямар хүн байсан бэ?
-Хүн өөрийнхөө үр хүүхдийг муу муухай байсан гэж хэнд ч хэлэхгүй. Миний охин аядуу зөөлөн л хүн байсан даа.
-Охиныхоо гар утсыг авсан уу. Хамгийн сүүлд хэнтэй ярьсан бол?
-Байцаагчид гар утас нь байгаа. Ээлжинд гарахынхаа өмнө эгч, дүү нартайгаа ярьсан байна лээ.
| УНТЭ-ийн сувилагч, талийгаач Э-ийн ЭЭЖ: Охин минь цочролд орсон байх |
|
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |