Хэргийн талаар тус сургуулийн захирал Б.Алтанцэцэгээс тодруулахад "Манай сургуулийн багш нар төгсөх ангийн сурагчдадаа давтлага өгөхөөр сургууль дээрээ цуглаж байгаа. Тухайн цонхноос унасан хүн манайд монгол хэлний багшаар ажилладаг байсан. Ажилд ороод хоёр жил болж байсан юм. Талийгаач нойргүйдлийн өвчтэй, унтаж чадахгүй олон хоног явсан гэсэн. Ээж нь хорт хавдартай болсон гээд сэтгэл санааны хямралтай байсан юм билээ. Хэрэг гардаг өдөр ажил дээрээ ирээд багш нар давтлагаа хийхээр ангиудад орсон хойгуур ганцаараа өрөөндөө үлдсэн гэсэн. Ингээд сандал тавиад, цонх руу гараад уначихсан юм шиг байна. Ер нь бие муутай, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авдаг хүн байсан" хэмээх тайлбарыг өгөөд байгаа.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр талийгаач архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийм үйлдэл хийжээ. Мөн тус сургуулийн багш нар хэрэг гардаг өдөр ажлын байрандаа архидан согтуурсан байх магадлалтай гэсэн юм.
Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
| 97 дугаар сургуулийн захирал Б.АЛТАНЦЭЦЭГ: Манай багш нар архи уугаагүй |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |