Олимпын аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатыг дөрөвдүгээр сарын 2-нд зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байсан. Улмаар БНСУ-д эмчлүүлэхээр авч явсан билээ. Харин цахим орчинд түүнийг ухаан орсон биеийн байдал нь сайн байгаа гэх мэдээлэл гарсан. Эх сурвалжийн мэдээлснээр одоог хүртэл ухаан ороогүй байгаа гэнэ.
Солонгост очсон даруйд түүний ар гэрээс тодруулахад "Хэрэв 1-2 хоног л хэтэрсэн бол найдваргүй болох байсан гэсэн. Одоо нэг дор 20-30 дусал залгаж, дөрөв, таван том аппаратад орж байгаа. Маш олон төрлийн эмчилгээ хийж байна. Аппарат залгаатай байгаа учраас MRI шинжилгээ өгөөгүй. Хэрэв аппаратыг нь салгавал зүрх нь шууд зогсохоор эрсдэлтэй байгаа гэсэн учраас нарийн шинжилгээ өгөөгүй, харзнаж, хүлээлтийн байдалтай байна. Хамгийн ноцтой нь уушги нь бүрэн устсан байна гэж эмч нар хэлсэн" хэмээн мэдээлсэн билээ.
| Э.Энхбат начин ухаан ороогүй гэв |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |