• Өнөөдөр 2024-05-05

Шинэ цэргүүдийг дэглэсэн хал цэргүүдэд зургаан сарын ял оноолоо

2021-05-18,   773

Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд Хүндэт харуулын 032 дугаар ангийн халагдах цэргүүд  шинэ цэргүүдээ дэглэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Улмаар хэргийг шалгаж, албаа хаагаад халагдаад явсан М, О, Э нарыг гэм буруутайд тооцож, тэдэнд зургаан сарын хорих ял оноожээ. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр Баянзүрх дүүргийн шүүхээс шийдвэрлэсэн байна. 
 
Шүүхийн шийдвэр: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/ зааснаар, Н.Одмандах, Ц.Энхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/ заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
 
2021 оны тавдугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Одмандах, Ц.Энхбат нарт мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шинэ цэргүүдийг дэглэсэн хал цэргүүдэд зургаан сарын ял оноолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-20 13:58:07
    Dggh: Hohi ni muusain pizdaanuudad yl ni bagdaj
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188