“Бургер кинг” сүлжээ рестораны бургерээс шрүп гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын 12-нд Чингэлтэй дүүрэгт байрлах “Бургер кинг” сүлжээ ресторанаар нэгэн эмэгтэй бага насны хүүхэдтэйгээ үйлчлүүлсэн байна. Түүний авсан бүтээгдэхүүн шрүптэй байсан бөгөөд хүүхэд нь уг төмрийн талыг залгиж, хахсан ч азаар эсэн мэнд үлджээ. .
Хохирогч Б.Д энэ талаар цахим хуудастаа

“Бургер кинг” сүлжээ ресторанаас зургаан настай хүүдээ бургер авч өгчихөөд сууж байсан юм. Гэтэл хүү минь хахаж, цацаад, бөөлжиж эхэлсэн. Хүүгийнхээ нуруун дээр цохиж, цээжийг нь шахаж байж арай гэж гайгүй болгосон. Хүүгээсээ яагаад хахсан талаар нь асуухад миний хүү “Хатуу зүйл зажилагдсан, сандраад залгисан чинь хоолойд тээглэсэн” гэж хэлсэн. Хүүгээ тайвшруулж, шингэн зүйл уулгасныхаа дараа идэж байсан бургерыг нь харахад гуриланд нь шрүп наалдчихсан байсан. Хүү минь нэг хэсгийг нь залгисан бололтой. Би болсон явдлын талаар тус хоолны газрын зөөгчид хэлэхэд “Өө шрүп байна уу. Та мөнгөө буцааж авах уу, эсвэл дахиад өөр бургер авах уу” гэж асуусан. Тэгээд төв оффисийн менежерт нь хэлэхэд “Та хүүхдээ эмнэлэгт үзүүлээд, гэдсэнд нь шрүп байвал хэлээрэй. Бид эмчид үзүүлсэн зардлыг өгье” гэж хэлсэн. Хэчнээн хүүхэд мэдэлгүй шрүп идсэн бол. Тус компанийнхны хувьд шрүптэй бургер байдаг л асуудал бололтой. Энэ талаар МХЕГ-т мэдэгдсэн. Эрүүл, аюулгүй хүнсийг шаардах эрхтэй, бид. Хариуцлагатай байхыг шаардаж байна” хэмээн бичжээ.
Тус хоолны газар нь цахим хуудастаа

“Бургер Кинг” сүлжээ ресторан Монгол Улсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын мөрдвөл зохих хууль, дүрмийг биелүүлэхээс гадна олон улсын хөндлөнгийн шалгалтаар баталгаажсан үйл ажиллагааны стандартыг баримтлан ажилладаг. Тавдугаар сарын 12-нд “Бургер Кинг” сүлжээ рестораны Чингэлтэй дүүрэгт байрлах салбараар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн бүтээгдэхүүнээс гаднын биет шигдсэн байсныг зургаар баримтжуулж, тухайн салбарын ахлах менежерт ирүүлсэн. Бид энэхүү гомдлын дагуу шалгалт хийн, талхны нийлүүлэгч болох Жүр-Үр ХХК-д мэдэгдсэн. Тус компанийн үүссэн нөхцөл байдалд бүрэн хариуцлага хүлээж, гомдол гаргасан үйлчлүүлэгчтэй холбогдон, хариуцлагаа хүлээсэн болно.
“Бургер Кинг” сүлжээ рестораны хамт олон алдаа гаргасандаа үйлчлүүлэгч та бүхнээс хүлцэл өчье. Бид цаашид үйл ажиллагаандаа илүү хариуцлагатай, анхаарч ажиллах болно” хэмээсэн байна.
Тус сүлжээ рестораны мэдэгдэж буйгаар “Жүр-Үр” ХХК-ийн нийлүүлсэн бургерээс шрүп гарсан аж. “Жүр-Үр” ХХК нь өөрсдийн буруугаа хүлээж, хариуцлагаа хүлээсэн гэж бичжээ.
Б.МӨНХЗУЛ: Талхан дотор шрүп байсан бол манай алдаа байх байсан
Бид энэ талаар “Жүр-Үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзулаас тодруулсан юм. Тэрбээр “Энэ асуудлыг хариуцсан алба нь судалж, албан ёсны хариу тайлбар өгөх байх. Би компанийн нэг л хэсэг шүү дээ. Манай компани бүх бүтээгдэхүүнээ металл илрүүлэгч төхөөрөмжөөр шалгадаг. Бургерын талхыг ширхэг бүрчлэн шалгаж, өндөр стандартын дагуу үйлдвэрлэж, хүмүүс шалгадаг. Тухайлбал, нэг талханд ноогдох үрийн тоо нь хүртэл нарийн заагдсан байдаг. Энэ стандартад нийцэж байгаа эсэхийг хүмүүс шалгадаг юм. Ийм байхад манайхаас алдаа гарах нөхцөл, боломж харагдахгүй байгаа. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Мөн тухайн шрүп нь бургерын гадна байсан гэдэг нь асуудалтай. Хэрэв талхан дотор байсан бол манай алдаа байх байсан. Гэтэл гадна нь байсан гэхээр үйлдвэрлэл, савлагааны явцад алдаа гарсан байхыг ч үгүйсгэхгүй” гэсэн юм.
Тус хэргийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна.
| "Жүр-Үр" компанийн "Бургер кинг" хоолны газарт нийлүүлсэн бургерын гурилнаас шрүп гарч, хүүхэд хахжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |