• Өнөөдөр 2024-03-29

Өөрийгөө боомилж, амиа алдсан харамсалтай хэргүүд

2021-05-11,   710

          Манай улс коронавирусийн халдвартай холбоотойгоор хэд хэдэн удаа 14-28 хоногийн хугацаатай хатуу хөл хориод байгаа билээ. "Иргэд гэртээ удаан хугацаанд хоригдож, сэтгэл зүйн хямрал, гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа хорлох, бусдын гарт амиа алдах тохиолдол гарч байна. Энэ оны эхний улирлын байдлаар 70 орчим хүн амиа хорлосон" хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байдаг. Амиа хорлосон иргэдийн олонх нь өндрөөс үсэрч, өөрийгөө боомилж нас баржээ. Сүүлийн нэг сарын хугацаанд өөрийгөө боомилж, амиа егүүтгэсэн дөрвөн жишээ дурдья.
 
БАРИМТ-1: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат 16 настай, эрэгтэй Т гуравдугаар сарын 31-нд гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Сураггүй алаг болсон хүүг аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн долоо хоног хайсан байгаа юм. Гэтэл дөрөвдүгээр сарын 1-нд  сумынхаа ойролцоо байх гүүрнээс өөрийгөө  боомилж, амиа алдсан байдалтай олджээ. Талийгаач гэр бүлийн маргааны улмаас амиа хорлосон байж болзошгүй хэмээн хэргийг хаажээ.
 
БАРИМТ-2: Хилийн 0168 дугаар ангид үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Малын хашаанаас өөрийгөө дүүжилж, амиа егүүтгэжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумаас 2020 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдсан байлдагч 25 настай Х нь дөрөвдүгээр сарын 5-ны 22:00 цагийн үед амиа егүүтгэсэн байдалтай олдсон юм. Байлдагчийн хувьд цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан аж. Талийгаач Х “Малаа эргээд ирье” хэмээн гараад малын хашаанд бүсээрээ хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн байжээ. Урьдчилсан байдлаар талийгаачийг сэтгэл санааны хямралаас болж ийм үйлдэл хийсэн байж болзошгүй гэж дүгнэжээ. 
 
БАРИМТ-3: Тавдугаар сарын 7-нд  Чингэлтэй дүүрэгт Яргайтын..... дугаар тоот оршин суух хаягтай 33 настай эрэгтэй Э гэрээслэл бичиж үлдээгээд, монгол гэрийн тоононоос хүрэн өнгийн тэлээгээр өөрийгөө боомилж, нас барсан хэрэг гарчээ. Амь хохирогч нь хэрэг гарах үед  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Тэрбээр гэртээ орж, хаалгаа дотроосоо түгжиж ийм үйлдэл хийжээ. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.
 
БАРИМТ-4: Төв аймгийн Эрдэнэ сумын хоёрдугаар багийн Булнаа хэмээх газраас 15 настай хүү энэ сарын 18-нд малдаа  яваад сураггүй болсон аж. Эрэн хайх, аврах багийнхан дөрөвдүгээр сарын 21-ны 10:55 цагийн үед 15 настай Ц-гийн цогцсыг гэрээс нь 800 метрийн зайтай модон дотроос олсон юм. Тэрбээр өөрийгөө боомилж, нас барсан байжээ. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Ийнхүү өөрийгөө боомилж амиа алдсан цөөн баримт дурдлаа. 

Өөрийгөө боомилж, амиа алдсан харамсалтай хэргүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188