Өмнөговь аймаг дахь хилийн 0166 дугаар ангийн хариуцсан ... дугаар тэмдэгтээр Монгол Улсын хоёр, БНХАУ-ын нэг иргэн нэвтэрч, хил зөрчсөн хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө гурван хүн Монгол Улсын талаас БНХАУ руу хууль бусаар зорчсоныг хилийн 0166 дугаар ангийн манаанд гарч байсан хилчид илрүүлжээ. Хилийн манааны ахлагч хил зөрчсөн иргэдийн мөрийг илрүүлсэн даруйдаа буюу дөрөвдүгээр сарын 11-ний 08:00 цагт ангийн удирдлагууддаа мэдэгдсэн аж. Харин хилийн 0166 дугаар захирагч Б.Мөнхбат энэ тухай мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газарт 14:30 цагт мэдэгджээ.
Гурван хүн Монгол Улсын талаас БНХАУ руу хууль бусаар зорчсоныг хилийн 0166 дугаар ангийн манаанд гарч байсан хилчид илрүүлжээ
Тэрбээр “Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргийг ямар шалтгааны улмаас цаг алдаж, түүгээр ч зогсохгүй буруу ташаа хүргэснийг таашгүй. Тодруулбал, Б.Мөнхбат захирагч Хил хамгаалах газрын удирдлагат “Нэг хүн хилийн торгон зурваст тулаад буцсан мөр илэрсэн. Хил зөрчиж, даваагүй” гэх мэдээлэл өгсөн байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлэв.
(9).jpg)
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Гурван хүн хилийн торон хаалтад тулж очсон байна лээ. Ингэхдээ гурвуулаа явсан гэдгээ нууцалж, нэгийгээ үүрч явсан бололтой байсан. Тэгээд хилийн зурваст очоод үүрч явсан хүнээ хил давуулж, хоёр нь буцсан байгаа юм. Хууль бусаар хил давсан иргэн нь дөрөвдүгээр сарын 11-ний 01:00 цагийн орчимд БНХАУ-ын хилчдэд саатуулагдсан байна лээ. Тодруулбал, манай улсын хоёр иргэн БНХАУ-ын нэг иргэнийг үүрч, хилийн зурваст хүргээд, хууль бусаар хил давуулсан гэсэн үг. Энэ нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдож, тухайн хоёр иргэнийг дөрөвдүгээр сарын 11-ний 16:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс саатуулсан гэсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор хилийн 0166 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Мөнхбатыг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл гарсан. Гэхдээ тэр хүн одоо хүртэл ажлаа хэвийн хийж байгаа. Шалгалт ирсэн хэдий ч захирагчийг нь ажлаас нь чөлөөлөөгүй. Бүхэл бүтэн өөрийнх нь ангийн хариуцаж байгаа хилийн зурвасаар БНХАУ-ын иргэнийг монголчууд хил давуулж, улс орноосоо урвасан хэргийг хаацайлж, нууцалж байна. Магад хил зөрчигчидтэй тохиролцсон ч байж болзошгүй шүү дээ” гэлээ.

Энэ хэргийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаад ТЕГ-т шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, эл хэргийг тагнуулын байгууллага шалгаж байгаа гэсэн үг. Хэргийг шалгаж байх явцад хэд хэдэн ноцтой зөрчил илэрч, хилийн 0166 дугаар ангийн удирдлагуудыг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий.
Эх орноосоо урваж, урд хөршийн иргэнийг үүрч түүрээд хилийн зурваст хүргэсэн Монгол Улсын хоёр иргэн хэн бэ гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байна.
Хил хамгаалах ерөнхий газраас хилийн 0166 дугаар ангийн захирагч Б.Мөнхбатыг мэдээллийг үнэн бодитоор өгөөгүй, хил зөрчигчдийг хайх ажлыг удирдаж оролцоогүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан гэх шалтгаанаар хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл гарсан. Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Д.Энхтайванаас хил зөрчсөн хэрэг гарсан эсэх, тус ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлсөн эсэх талаар тодруулсан юм.
Тэрбээр “Манай улсын хоёр иргэн хуйвалдаж, БНХАУ-ын иргэнийг хил давуулсан хэрэг дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө гарсан нь үнэн. Энэ хэргийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа учир нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Эл хэргийг манай улсын Эрүүгийн хуулиар шийднэ. Гэхдээ Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг учраас тагнуулын байгууллагаас эхлээд заавал шалгадаг юм. Хилийн 0166 дугаар ангийн захирагч Б.Мөнхбатыг буруу мэдээлэл өгсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Буруу мэдээлэл өгсөн эсэхийг нь хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Манай байгууллагаас эхний ээлжинд буруу мэдээлэл дамжуулсан гэж үзээд ажлаас нь чөлөөлсөн” гэлээ.
Нууцаар хил давуулсан БНХАУ-ын иргэн нь манай улсад их хэмжээний залилан хийгээд оргосон байж болзошгүй.
Албаны хүний хэлж буйгаар хилийн 0166 дугаар ангийн захирагч Б.Мөнхбатыг ажлаас нь чөлөөлж, хэргийг тагнуулын байгууллагаас шалгаж байгаа аж. Харин энэ хэргийн талаар хилийн 0166 дугаар ангийн захирагч Б.Мөнхбатаас тодруулахад, тэрбээр “Монголчууд БНХАУ-ын иргэнийг хууль бусаар хил давуулсан хэрэгтэй холбоотойгоор намайг ажлаас чөлөөлөөгүй. Энэ буруу ташаа мэдээлэл байна. Хил давуулсан иргэдийг бид олж, хуулийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Би худлаа мэдээлэл өгөөгүй. Хил хамгаалах байгууллагад насаараа буюу 39 жил ажиллаж байна шүү дээ. Би өгөх ёстой мэдээллийг ХХЕГ-т мэдээлэх журмынхаа дагуу, хэлэх ёстой цагтаа хэлсэн. Би үүнээс өөр мэдээлэл өгөхгүй” гэлээ.
Монголчууд БНХАУ-ын иргэнийг хууль бусаар хил давуулсан хэрэгтэй холбоотойгоор намайг ажлаас чөлөөлөөгүй
Эл хэргийг хууль хяналтын байгууллага шалгаад өдгөө нэг сар орчим болж байна. Эх орноосоо урваж, урд хөршийн иргэнийг үүрч түүрээд хилийн зурваст хүргэсэн Монгол Улсын хоёр иргэн хэн бэ гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байна. Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар “Нууцаар хил давуулсан БНХАУ-ын иргэн нь манай улсад их хэмжээний залилан хийж байгаад оргосон байж болзошгүй. Монголчууд сурамгай нь аргагүй хил давуулсан байна лээ. Харин БНХАУ-ын хилчид хил даваад хэдхэн минут болоход нь л баривчилсан байгаа юм. Гэхдээ манай хилчид өглөө нь хил давсан мөрийг илрүүлж, хурдан шуурхай ажилласан нь сайшаалтай. Хятадыг хил давуулсан Монгол Улсын хоёр иргэн нь Өмнөговь аймгийн харьяат байж магадгүй. Тэд малчин айлын ойролцоо машинаа үлдээгээд харуй бүрийгээр явган алхсан гэсэн. Шөнө дунд хилийн зурваст хүрч очсон байна лээ” гэв.
| Эх орноосоо урваж, БНХАУ-ын иргэнийг хил нэвтрүүлсэн гэх монголчуудыг ТЕГ шалгаж байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |