Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хангай хотхон”-ы 502 дугаар байрны есөн давхраас эрэгтэй хүн унаж, нас барсан хэрэг гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Хангай хотхон”-ы есөн давхраас хүн унаж, нас барсан хэрэг бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Талийгаачийн биеэс гэрээслэл олдсон. Эл хэрэг гарахаас өмнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гадны нөлөөтэй амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн биеэс олдсон гэрээслэлд Баянгол дүүрэгт амиа алдсан хүний талаар бичсэн байсан. Талийгаач нар хоорондоо хамаарал бүхий овог нэгтэй хүмүүс байгаа” гэв.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хангай хотхон”-ы есөн давхраас унаж амиа алдсан А.Т нь төрсөн ахыгаа хутгалж, хөнөөгөөд нэг хоногийн дараа амиа хорложээ. Тодруулбал, талийгаач 32 настай А.Т нь төрсөн ах 33 настай А.М-ыг гэрт нь 76 удаа цээж, толгой, хэвлий, өгзөг, гуя хэсэгт нь хутгалж, хөнөөжээ. Тэрээр өндрөөс үсрэхдээ гэрээслэл бичиж, ахыгаа хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэрээслэлд “Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд ... дугаар тоотод төрсөн ах А.М-ыг хөнөөсөн. Энэ хүн амины хэрэг тавдугаар сарын 5-нд болсон” гэж бичсэн байжээ.
Мөн өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хангай хотхон”-ны есөн давхрын цонхноос эрэгтэй хүн гэнэт үсэрчихсэн. Цонхоор толгой гаргаж ирээд гадна орчныг харж, ажиглаж байгаа бололтой харагдаж байсан. Гэнэт л дээрээс юм унах чимээ гарч, хогийн савны хажууд унасан. Энэ хэрэг тавдугаар сарын 6-ны 18:00 цагийн үед болсон” гэлээ.
Талийгаач нар хувийн таарамжгүй харилцаанаас болж уг хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.
| Төрсөн ахыгаа 76 удаа хутгалж, хөнөөгөөд гэрээслэл бичиж үлдээгээд, өндрөөс үсэрчээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |