Талийгаачийгаа бодоод ганцхан удаа тайлбар хиймээр байна. Миний нөхөр коронавирусийн халдвар аваагүй. Халдварын улмаас нас бараагүй гэдгийг нь залруулж өгөөч гэж хүсэж байна.
-Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна. Юу болсон талаар та мэдээлэл өгч болох уу?
-Манай нөхөр дөрөвдүгээр сарын 7-нд БНХАУ-ын вакцины эхний тунг тариулсан юм. Зургаа хоногийн дараагаас буюу дөрөвдүгээр сарын 13-наас бага зэрэг халуурч, хариу урвал илэрсэн. Ингэхдээ тийм ч хүнд байгаагүй. Үрэвслийн шинжтэй халуураад, аль эрхтэн нь өвдсөн нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байгаад байсан. Дөрөвдүгээр сарын 20-ноос бөөлжиж, халуурах нь буурахгүй байсан учир аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ хандсан. Ес хоног эмчлүүлээд, бие нь улам дордсон учир Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү хүргэгдэж ирсэн. Ирээд удаагүй нас барчихлаа.
-Халуурах, бөөлжихөөс өөр шинж тэмдэг илрээгүй юү. Вакцин тариулахаасаа өмнө эмчийн үзлэгт хамрагдаж байсан уу?
-Үгүй ээ. Орой, өглөөдөө халуурч, халуурахаараа л дотор нь муухайраад бөөлжиж байсан. Ханиах зэрэг шинж тэмдэг илрээгүй. Вакцин хийлгэхээсээ өмнө шинжилгээ өгсөн юм билээ. Шинжилгээний хариугаар цусны цагаан эс нь 15.6-тай гарсан байна лээ. Цагаан эс 15.6 гэдэг чинь их гэсэн үг. Хэвийн байх ёстой хэмжээ нь дөрөв байдаг юм. Тийм өндөр байхад нь эмч нь хайхрамжгүй хандаж, вакцин хийсэн байгаа юм. За энэ байг гэж бодоход бид УНТЭ-т ирээд хүнд байдалтайгаар хүнээ алдлаа. Үүнд үнэхээр их харамсаж, гомдож байна. Шүүх шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна. Тэр үед ямар оношоор нас барсан нь тодорхой болно.
-Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ирээд ямар эмчилгээ хийлгэсэн юм бэ. Та энэ талаар тодорхой яриад өгөхгүй юү?
-Бид дөрөвдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө тус эмнэлэгт ирсэн. Эмнэлэгт ирсэн даруйдаа буюу 00:30 цагийн үед ковидын шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу хардаг сайтаас нь харахад шинжилгээг нь 06:00 цагт лаборатори руу явуулсан байна лээ. Хариу нь орой 21:00 цагийн үед сөрөг гэж гарсан. Энэ хооронд УНТЭ-ийн Яаралтай хүлээн авах тасагт ямар эмчилгээ хийсэн нь тодорхойгүй байгаа. Дөрөвдүгээр сарын 30-ны шөнө Сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлж, нөхрийн маань бүх хувцсыг тайлаад, хувцсанд нь хоёр утсыг нь боогоод бидэнд авчирч өгсөн. Сувилагч гарч ирээд “Хүнийхээ хувцсыг ав. Танай хүн сэхээний тасагт хэвтсэн шүү” гэж хэлээд л алга болчихсон. Ар гэрийнхэнд нь өөр ямар ч мэдээлэл өгөөгүй. Хаана, ямар эмчилгээ хийж байгаа, хоол унд идэж байгаа эсэх нь ч тодорхойгүй байсан.
-Сэхээний тасаг руу орсноос нь хойш нөхөртэйгөө холбогдож чадаагүй гэсэн үг үү?
-Яаралтай руу орсноос хойш л бараг ярьж чадаагүй. Эхний өдөр хоол, унд оруулж өгөөд болоод байсан юм. Дараагийн өдөр нь хоол, унд өгөхөөр өгч байгаа нь тодорхойгүй, сувилагч нь “Сэхээний тасаг руу оруулсан юм буцаж гарч ирэхгүй шүү” гэж хэлсэн. Бид тэр шөнөө УНТЭ-ийн гадаа хоносон учраас цонх болгоноор шагайж, нөхрөө хайсан. Тэгээд нэг давхрын сэхээний тасгийн тусгаарлалтын өрөөнд байгааг цонхны цаанаас олж харсан.
Коронавирусийн халдвараар нас бараагүй гэдгийг нь бататгаж, задлан шинжилгээнд оруулж, цогцсоо авсан. Хэрэв халдварын улмаас нас барсан бол задлан шинжилгээнд оруулахгүй, шууд чандарлах байсан
-Эмч, сувилагч нь ямар эмчилгээ хийж байгаа талаар хэлээгүй юм уу?
-Хэвтэж байгаа өрөөнийх нь жижигхэн цонхоор нөхрөө харахад хамартаа амьсгалын аппарат шиг юм зүүчихсэн байсан. Тэр хэсгийнх нь хаалгыг тогшиход нэг сувилагч гарч ирээд “Танай нөхөр маш их амьсгаатай байгаа учраас амьсгал дэмжих аппарат зүүж, дасгал хийж байгаа. Амьсгалын аппаратад ороогүй” гэж хэлсэн. Дараа өдөр нь манай нөхөр дусал, тариа залгаатай, хөдөлж чадахгүй байгаа бололтой орон дээрээ буруу хараад бөөлжиж байгаа харагдсан. Би хаалгыг нь тогшоод сувилагчид “Манай нөхөр бөөлжөөд байх шиг байна” гэж хэлэхэд уурлаад цонхоо хаачихсан. Тэгээд бөөлжисийг нь цэвэрлэсэн бололтой хаалгаа онгойлгоод “Хэрэглэх юмыг нь яагаад одоо хүртэл өгөхгүй байгаа юм” гэж уурласан. Бид үнэндээ яах учраа олохгүй, эмнэлэгт хэрэглэх бүх зүйлийг нь бэлдчихээд л хүлээгээд байсан. Тэгээд оруулж өгсний дараа “Памперс аваад ир” гэж хэлүүлсэн. Манай нөхөр тухайн үед өөрөө босоод, алхаж чадаж байсан учраас памперс хэрэглэх хэмжээнд байгаагүй гэж бодож байгаа. Эмчилж байгаа эмч нь нас бардаг өдрийн 14:00 үед гарч ирээд “Танай хүний биеийн байдал маш хүнд байгаа. Нойр булчирхайн үхжил, үрэвсэл, олон эрхтний дутагдал, хатгалгаа гэсэн оношоор эмчлэгдэж байгаа шүү” гэж хэлсэн.
-Хэдэн цагийн үед бие нь эрс муудсан юм бэ?
-Тухайн өдөр 19:00 цагийн үед цонхоор харахад гартаа зүүсэн даралтын аппаратаа тайлаад өөрөө босоод ус уугаад буцаад хэвтэж байгаа харагдсан. Гэтэл 21:00 цагийн үед эмч нар сандралдаж, бөөнөөрөө нөхрийн маань байсан өрөөнд цугларч эхэлсэн. Тэгээд нөхрийг маань ортой нь түрээд өөр тасаг руу яваад өгсөн. Сувилагчийг нь дуудаад “Юу болсон бэ” гэж асуусан чинь “Өөр тасаг руу шилжүүлж байгаа юм аа” л гэж хэлсэн. Ингэж хэлээд 10 минутын дараа эмч нь залгаад “Ар гэрээс нь шинжилгээ өгсөн хоёр хүн ороод ир. Зүрх нь зогсож, цохилт орж ирэхгүй байна” гэж хэлсэн. Биднийг ороход талийгаачид 60 орчим минут зүрхний иллэг, массаж хийсэн байсан. Биднийг орсноос хойш 90 минут зүрхний иллэг хийж, “Бид үнэхээр дийлэхгүй юм байна” гээд зогсоосон. Ингээд би ханьтайгаа уулзаж чадаагүй. Оройхон босоод усаа зүгээр ууж байсан хүн гэнэт зүрх нь зогссон гэхээр гайхаж байна. Шинжилгээний хариу сөрөг гараад байхад л сэхээний тусгаарлах өрөөнд байлгаад байсанд харамсаж байна.
-Өмнө нь бие нь өвдөж байсан уу?
-Нас барсан даруй цогцсыг нь та нарт хүлээлгэж өгсөн үү?
-Маргааш нь талийгаачийн минь бие дээр “Ковидтой цогцос” гэж бичээд, уутанд баглаад шүүх шинжилгээний хүрээлэн рүү хүргүүлсэн байна лээ. Бид ХӨСҮТ рүү уушгины дээжийг нь явуулж, задлан шинжилгээнд оруулж, цогцсыг нь авсан. Талийгаачийг амьд байхад хэд хэдэн удаа ковидын шинжилгээ авахад халдвар илрээгүй юм. Тиймээс коронавирусийн халдвараар нас бараагүй гэдгийг нь бататгаж, задлан шинжилгээнд оруулж, цогцсоо авсан. Хэрэв халдварын улмаас нас барсан бол задлан шинжилгээнд оруулахгүй, шууд чандарлах байсан.
Увс даяар нөхрийг минь “Хэд хоног маш өндөр халуурч байсан гэнэ. Халдварын улмаас нас барсан байж болзошгүй. Халдвартай гэдгээ нуусан юм шиг байна” гээд ярьж байна гэнэ. Би хоёр нялх охиноо тэврээд, ах, ээжтэйгээ нөхрийнхөө цогцсыг ачаад, Увс руу явж байна, одоо. Талийгаачийгаа бодоод ганцхан удаа тайлбар хиймээр байна. Миний нөхөр коронавирусийн халдвар аваагүй. Халдварын улмаас нас бараагүй гэдгийг нь залруулж өгөөч гэж хүсэж байна. Нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан байгаа.
| Талийгаач П-ийн эхнэр Н.Нүржин: Нөхрийн минь бие дээр “Ковидтой цогцос” гэж бичээд шүүх шинжилгээний хүрээлэн рүү явуулсан байна лээ |
|
Синдерелла мэс заслын эмнэлэг: Манайд нүдний сүв гэмтээсэн талаар ямар ч гомдол ирээгүй
2025-12-01 14:43:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг ба хулганы хаан" жүжгийг дөрвөн өдөр дахин толилуулна
2025-12-01 14:16:34
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2025-12-01 14:08:06
ТАНИЛЦ: Арван хоёрдугаар сард тоглогдох үзвэрийн хуваарь
2025-12-01 14:06:45
2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аваргын тэмцээн Монголд болно
2025-12-01 13:42:31
Өнөөдөр олон улсын ХДХВ, ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна
2025-12-01 13:31:43
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд байна
2025-12-01 12:12:41
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балетыг тоглох хуваарь
2025-12-01 11:27:13
Он гарснаас хойш ХДХВ-ний халдварын тохиолдол 36-гаар нэмэгджээ
2025-12-01 11:13:24
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
2025-12-01 10:02:29
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар ажиллаж, 31 хүний амь насыг авран хамгааллаа
2025-12-01 09:52:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Итали Улсад хүрэлцэн ирлээ
2025-12-01 09:44:22
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-01 08:00:00
ЧЕРНОБЫЛИЙН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТСӨН 29 ХҮҮХДИЙГ ГҮҮНИЙ СААМ, ЧАЦАРГАНЫН ШҮҮСЭЭР ХООЛЛОЖ, АМИЙГ НЬ АВАРСАН Л.ПАГМАДУЛАМЫН ТҮҮХ
2025-12-01 07:00:29
ТӨВ БАНКАНД ҮҮРЛЭСЭН БИЗНЕСГҮЙ ТЭРБУМТНУУД, ТОМЧУУДЫН ТАВИУЛУУДЫГ С.НАРАНЦОГТ ЦЭГЦЛЭХ ҮҮ
2025-12-01 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-01 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2025-12-01 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-01 07:00:00
Ж.ПҮРЭВСҮРЭН: Монгол эхнэрийн хувцас, үсийг дотоод бясалгалаас минь төрсөн хээтэй уялдуулан барималдаа шингээсэн
2025-12-01 07:00:00
Г.ЦЭЦЭГЖАРГАЛ: Волейболын би биш, бид гэсэн зорилго нь амьдралд ч чухал
2025-12-01 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
2025-12-01 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -24 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-12-01 06:00:00
Б.ГОНЧИГСҮРЭН “АБУ ДАБИ-2025 ГРАНД СЛАМ”-ААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2025-12-01 00:12:53
Д.Номинзул “Абу Даби-2025”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-11-30 18:24:12
2025-11-30 18:19:31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
2025-11-30 14:55:28
Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 81 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байна
2025-11-30 14:40:22
Гал түймэр унтраах, аврах 86 дугаар анги шинэ байртай боллоо
2025-11-30 13:30:38
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-11-30 13:00:00
Томуу, томуу төст өвчний үед гэртээ хийх эмчилгээ
2025-11-30 12:05:32
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн давтамж, хохирол өсөн нэмэгдэж байна
2025-11-30 11:59:47
Өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-нд Монгол хэл бичгээр эхэлнэ
2025-11-30 11:57:12
ИРЭХ САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ
2025-11-30 11:00:00
Х.Баттулга (IJF Executive Member & Education Director) боллоо
2025-11-30 09:56:10
Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл нар “Абу Даби-2025”-д өнөөдөр барилдана
2025-11-30 09:50:17
САЯХНЫГ ХҮРТЭЛ “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ МОНГОЛЫН ДАЙСАН ЯВЛАА, ХАРИН ОДОО ХҮҮТЭЙГЭЭ, ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ТӨСӨЛТЭЙГӨӨ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД ОРЖЭЭ
2025-11-30 07:00:52
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-11-30 07:00:00
АН-ЫН ЭКС ДАРГА Л.ГАНТӨМӨР НАМЫНХАА “АЖИЛГҮЙЧҮҮД”-ИЙГ ТӨРД ИНГЭЖ ШАХЖЭЭ
2025-11-30 07:00:00
Э.ЭНХ-АМАР: ASIA PACIFIC CUP ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛСОН АНХНЫ МОНГОЛ БАГИЙН ТАМИРЧИН ГЭДГЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА
2025-11-30 07:00:00
БАЯРЛАЛАА, И.МИШЭЭЛ
2025-11-30 07:00:00
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2025-11-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |