Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн Хөх булан гэх газарт баригдаж байгаа барилгын багана, таазны хэсэг нурж, таван хүн дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, тус суманд баригдаж байгаа “Ховд-Эко цемент” үйлдвэрийн барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, осол гарчээ. Ослын тухай дуудлага Ховд аймгийн Онцгой байдлын газарт уржигдар буюу тавдугаар сарын 3-ны 20:43 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тус өдрийн 21:30 цагт очиход 20х30 метрийн хэмжээтэй, цутгалтаа хийж байсан нэг давхар цементийн үйлдвэрийн барилгын тулгуур багана, таазны хэсэг нурсан байжээ. Барилгад ажиллаж байсан 25 настай, эрэгтэй Г, Э, 31 настай, эрэгтэй Б, 22 настай, эрэгтэй Г, 51 настай, эрэгтэй Т нар барилгын хийцэд дарагдсан байсныг гаргаж авсан байна. Бэртсэн дөрвөн хүний биеийн байдал хэвийн, нэг хүний бие хүндэвтэр байгаа бөгөөд Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлж байна хэмээн өчигдөр Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн.

Осол болсон барилга нь Засгийн газрын 21:100 хөтөлбөрийн хүрээнд жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн цементийн хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөж буй үйлдвэр гэнэ. Тус үйлдвэрийн барилгыг “Вестерн холд” ХХК барьж, таван компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж. Үйлдвэрийн барилгын шавь тавих ёслол өнгөрсөн 2019 оны тавдугаар сард болж, 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байжээ. Шавь тавих ёслолд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс “Ховд-Эко Цемент”-ийн үйлдвэрийн барилгын ажилд орон нутгаас 100 гаруй хүн ажиллана. 2020 онд үйлдвэр ашиглалтад орсноор 250 хүн тогтмол ажлын байртай болно. Зөвхөн тээвэрлэлтээс гэхэд баруун аймгууд жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоо судалгаа байна. Нэг тонн цементийн өртгийг 150 мянга орчим төгрөг буюу Улаанбаатар хотын үнэ ханштай дүйцүүлнэ. Үүний үр дүнд баруун аймгуудад орон сууцны м.кв талбайн үнэ 30-40 хувь хямдарч, 800 орчим мянган төгрөг болж, үнэ нь тогтворжино” хэмээн мэдэгдэж байлаа. Харамсалтай нь, одоогийн байдлаар ашиглалтад орох нь бүү хэл хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, таван хүн гэмтлээ.
Тус барилгын үйл ажиллагааг зогсоож, битүүмжилж, тус аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулагдаж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл бий. Үүний дагуу ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ДҮГЭРЖАВААС ТОДРУУЛАХАД “Аймгийн Засаг даргын Тамгын газарт энэ талаар гомдол ирээгүй. Ямар ч асуудал байхгүй. Ажлын хэсэг томилогдож ажиллах бол хуулийн байгууллагаас мэдэгдэл ирэх ёстой” гэв. Үйлдвэрийн осол болсон газарт шалгалтын ажиллагаа явуулах нь бүү хэл гомдол ирээгүй гэх нэрийдлээр хэргийг ихэд нууцалж байгаа бололтой.

Мөн БУЯНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.НЭРГҮЙГЭЭС ТОДРУУЛАХАД “Манай сумын төвөөс 12 километрийн зайтай баригдаж байгаа цементийн үйлдвэрт осол гарсан нь үнэн. Бэртэж, гэмтсэн хүмүүсийг Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүргэсэн гэсэн. Тус үйлдвэр нь өнгөрсөн оноос эхэлж баригдаж байгаа. Одоогийн байдлаар 400 гаруй хүн барилга дээр ажиллаж байгаа юм билээ. Манай суманд халдвар бүртгэгдээгүй, ногоон бүс учраас барилгын ажил хэвийн явагдаж байсан. Гэмтсэн хүмүүс нь манай сумынх биш учраас сайн мэдэхгүй” гэсэн юм.
Хуурай аргын эко буюу ус бага хэрэглэдэг, байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөөтэй байх үйлдвэрийн төсөл нийтдээ 60 сая ам.долларын өртөгтэй аж. Үйлдвэрийн барилгын ажлыг монгол ажилчид гүйцэтгэх бол тоног төхөөрөмж угсралтыг БНХАУ-аас ажилчид ирж хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. ОСОЛ ЮУНААС БОЛЖ ГАРСАН ТАЛААР “ВЕСТЕРН ХОЛД” ХХК-ИЙН УДИРДЛАГААС ТОДРУУЛАХАД “Барилгын тулаас багана хол зайтай байснаас болж нурсан. Хүмүүс барилгын нурангид дарагдаагүй. Манай компанийн таван ажилтан хөнгөн гэмтэл авсан. Одоогийн байдлаар дөрвөн хүн нь эрүүл, гэмтэлгүй гэсэн учраас үйлдвэр рүү явсан. Харин нэг хүн нь хөнгөн бэртэлтэй эмнэлэгт байгаа. Толгой, дух хэсэг нь шалбарсан юм шиг билээ. Түүнээс өөрөөр гэмтэж, амь насанд хүрэх хэмжээний гэмтэл биш. Цементийн үйлдвэрийн барилга биш учраас олон давхар байгаагүй. Хоёр давхрын барилгын л тулаас унасан шиг байна лээ. Манай “Верстерн холд” ХХК-ийн 100 хувийн санхүүжилтээр баригдаж байгаа үйлдвэр. Одоогийн байдлаар 430 орчим хүн ажиллаж байна. Үйлдвэр баригдаж байгаа хэсэгт сүлжээгүй учраас хүмүүстэйгээ холбогдож чадахгүй байна. Эмнэлэгт үлдсэн нэг хүн бие нь зүгээр бол үйлдвэр рүүгээ өнөөдөр (өчигдөр) бараг явж байгаа байх. Гэмтсэн ажилтнууд монгол. БНХАУ-аас ажилтнууд орж ирээгүй байгаа” гэх мэдээлэл өглөө.
Харин хүмүүсийн биеийн байдлын талаар ХОВД АЙМГИЙН БАРУУН БҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЭМЧИЛГЭЭ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ ДАРГААС ТОДРУУЛАХАД “Хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна” хэмээгээд утсаа салгав.
Эмнэлгийн байгууллагын өгсөн тайлбараас үзвэл осолд орсон иргэд эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд үйлдвэр рүүгээ явсан гэдэг нь худал аж.
| “ВЕСТЕРН ХОЛД” ХХК-ИЙН БАРЬЖ БУЙ “Ховд-Эко цемент” үйлдвэрийн тулгуур багана нурж, таван хүн гэмтсэн хэргийг нууцалж байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |