Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхараас сувилагч эмэгтэй унаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг энэ сарын 29-нд гарсан билээ. Хэргийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар "Талийгаач эмэгтэй юуны учир цонхоор унах болов, хэн нэгэн түүнийг цонхоор түлхэж унагасан уу, гаднын нөлөөтэйгөөр бусдын гарт амь насаа алдсан байж болзошгүй юу" хэмээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Мөн цагдаа нар талийгаачтай хамт ажиллаж байсан эмч, сувилагчдаас гэрчийн мэдүүлэг авчээ.
Эмч, сувилагч нар “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сүүлийн үед коронавирусийн халдвар авсан иргэдийг тусгаарлан эмчилгээ хийж байсан. Цар тахалтай холбоотойгоор сувилагч, эмч нарыг тусгаарлаж байсан. 42 настай Д.Э гэх сувилагчийн хувьд хоёр хоногийн өмнөөс эмчилгээний багт орж, тусгаарлагдаад байсан. Сэтгэл санааны хувьд ямар нэгэн таагүй, тогтворгүй зүйл ажиглагдаагүй. Хэвийн ажлаа хийж байсан. Юунаас болж цонхоор унасан бэ гэдгийг мэдэхгүй байна” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэх.
Харамсалтайгаар амь насаа алдсан эмнэлгийн сувилагч Д.Э нь 1979 онд онд төрсөн бөгөөд 42 настай байжээ. Тэрээр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороонд 13 настай хүү, найман настай охины хамт амьдардаг байсан аж. Хэргийн газарт үзлэг хийсэн цагдаа нар талийгаачийг амиа хорлох шалтгаан байсан үгүйг мөн давхар шалгаж эхэлжээ. Талийгаач эмэгтэйн биеэс ямар нэгэн гэрээслэл олдоогүй байна.
Мөн түүний гар утсыг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалт хийж байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна. Талийгаач эмэгтэй ар гэрийнхэнтэйгээ таарамжгүй харилцаа үүсгэж, сэтгэл санаа нь тогтворгүй болж байсан эсэхийг ч мөн шалгаж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач нөхрөөсөө салсан, хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Тиймээс түүний нөхрийг мөн шалгаж байгаа аж.
Харамсалтайгаар амиа алдсан сувилагч Д.Э 1998 оноос эхэлж Улсын гуравдугаар төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ажиллажээ. Өөрөөр хэлбэл, 20 гаруй жил тасралтгүй тус эмнэлэгт сувилагчаар ажиллаж иржээ. Түүний ар гэрийнхэн “Сэтгэл санааны хувьд тайван байсан. Тэгэхээр амиа хорлох шалтгаан байхгүй” гэсэн утгатай зүйлсийг ярьсан гэх. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн асрагч, сувилагч нар “Зургаан давхарын цонх маш эвгүй хаагдаж, онгойдог. Салхитай үед нээж хаахад уначих гээд эвгүй байсан. Үүнээс болоод уначихсан байж болзошгүй” гэх таамаглалыг цагдаа нарт хэлсэн гэнэ. Иймд сувилагчийн унасан цонхонд үзлэг хийж, шинжээчийн дүгнэлт гаргаж магадгүй байгаа ажээ.
Дээрх асуудалтай холбоотойгоор коронавирусийн халдвар авсан иргэдийг эмчилж байгаа эмч, сувилагч, асрагч нар өндөр ачаалалттай ажиллаж байгаагаас болж ядарч, туйлдаж эхэлжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн нэгэн сувилагчтай холбогдсон юм.
Тэрбээр “Өглөөнөөс орой болтол агаар нэвтрүүлдэггүй хамгаалалтын хувцастай ажиллаж байна. Хоромхон зуур ч амсхийх зав чөлөөгүй, хүнд өвчтнүүдэд үйлчилж байна. Үнэндээ ядарч туйлдаж байна шүү дээ. Хамгаалалтын битүү хувцаснаас болоод бие бүхэлдээ хөлөрчихдөг. Давхар амны хаалт зүүнэ. Үүнээс болж агаар ч амьсгалж болохгүй, хэцүү байдаг. Хэрэв нэг л сэрэмж алдах, маскаа авах, хувцсаа тайлбал тахал тусах эрсдэлтэй. Тиймээс тэсэхээс өөр арга байхгүй. Хамгийн хэцүү нь ээлж буутал бие засах боломжгүй. Ихэвчлэн том хүний живхэнд бие засч байна. Эхлээд эвгүй байдаг байлаа. Одоо ч сурч байна. Гэхдээ хүндээр бие засах асуудал маш хүнд байна. Бидэнд сэтгэл санааг өргөх, сэтгэл зүйч хэрэгтэй гэж боддог. Үнэндээ амьдрал тааруу, хэдэн төгрөг илүү олоод амьдралдаа зарцуулчих гээд л эрсдэлтэй улаан бүс рүү зориглоод ордог. Мөн бид шантарч, няцвал халдвар аваад ирж байгаа хүмүүсийг хэн эмчлэх юм бэ. Нүдэн дээрээ ковидын халдвараар хүн амьсгал хурааж байхыг харах үнэхээр хүнд байна. Хавсарсан өвчтэй, дархлаа сул хүмүүс маш богино хугацаанд амьсгалын зам нь боогдоод бурхан болчихож байна. Гэхдээ өвчнөө ялан дийлж, эдгэрээд гарч байгаа хүн олон бий шүү” гэв.
| Сувилагч эмэгтэй амиа егүүтгэсэн үү, санамсаргүйгээсээ болж цонхоор унасан уу |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |