Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сувилагч, өнгөрсөн шөнө өндрөөс унаж, амиа алджээ. Тодруулбал, тус эмнэлгийн зүүн жигүүрт коронавирусийн халдвартай иргэдийг хүлээн авч, эмчилж байгаа аж. Энэ хэсэгт буюу халдварын улаан бүсэд ажиллаж байсан тус эмнэлгийн сувилагч өнгөрсөн шөнө цонхоор унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач 14 хоногийн хугацаанд өвчтөнүүдтэй хамт тусгаарлагдаж, эмчилгээ үзүүлэх багт ажиллаж байжээ.
Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргаас тодруулахад “Энэ хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Намайг хэргийн талаар мэдээлэл өгөхгүй байх чиглэлийг цагдаагийн байгууллагаас өгсөн” гэлээ. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас хэрэг бүртгэл нээн шалгаж байна.
Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.
| Халдварын бүсэд ажиллаж байсан сувилагч цонхоор унаж, амиа алджээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |