Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсаас их хэмжээний хөрөнгө завшсан төрийн “томчууд”-ын дуулиант хэргүүд ковидоор халхавч хийж, зарим нь хаагдаж, замхарч байна. Авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргүүд сүр дуулиантай шалгагдаж эхэлдэг ч тэсгхийгээд намждаг болоод удаж буй. Адаг сүүлд нь хэрэгсэхгүй гэх ганцхан үгтэй цагаан цаас “тэврээд” үлдэж байна, монголчууд.

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэрэг хаана замхарсан бэ. Төрийн өмчит үйлдвэрийн мөнгөөр охиныхоо сургалтын төлбөр болох 100 гаруй сая төгрөгийг төлсөн гэх “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хэргийг ингээд өнгөрөөж байгаа хэрэг үү. Ковидын халдвар намжиж л байвал хэний ч хэргийг өршөөж, замхрааж байгаа юм уу. Тус үйлдвэрийн Шилэн дансны мэдээллээр Х.Бадамсүрэн нь хувийн орон сууцаа тохижуулсан, хагас тэрбумын үнэтэй автомашин, мөнгөн аяга, массажны сандал, уран зураг, согтууруулах ундаа худалдаж авахыг зэхсэн гээд тэрбум, тэрбумаар тоологдох хөрөнгийг хувьдаа завшсан нь ил болоод он дамжлаа. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Баярболд, Тэргүүлэх менежер Н.Энхбаатар нар тус үйлдвэрийн мөнгөөр сар бүр өндөр үнэтэй орон сууцны түрээсээ төлүүлдэг баримт байгаа. Ингэхдээ сар бүр 6-12 сая төгрөг бэлнээр авч байсан гэх мэт олон ноцтой баримт бий.
Төрийн өмчит үйлдвэрийн мөнгөөр охиныхоо сургалтын төлбөр болох 100 гаруй сая төгрөгийг төлсөн гэх “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн
УИХ-ын гишүүн Сү.Батболдыг нийтийн албан тушаалтнуудтай холбоотой оффшор бүсэд компани эзэмшдэг, хууль бус орлогоо нуусан, эсэх талаарх мэдээллийн дагуу АТГ-аас шалгаж байсан билээ. Мөн түүнийг Ерөнхий сайд байхдаа Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм.
Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор асан Ц.Насанбат УИХ-ын гишүүн Сү.Батболдыг нийтийн албан тушаалтнуудтай холбоотой оффшор бүсэд компани эзэмшдэг, хууль бус орлогоо нуусантай холбоотой мөрдөн шалгалт хийж байгаа талаар мэдээлээд 70 хоног өнгөрлөө. АНУ-ын Нью Йорк мужийн Дээд шүүх болон бусад зургаан улсад хөрөнгө хамгаалах, хөрөнгө буцаахтай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлээд байгаа.

Жерси гэдэг Үндсэн хуульт хаант засаглалтай, Европ тив дэх арлын улс болох нь харагдана. Нью-Йорк мужийн Дээд шүүхийн хувьд нэхэмжлэгч талаас битүүмжлэх шаардлагатай гэж үзсэн хөрөнгүүдийг эзэмшигч, хариуцагчаар татагдсан этгээдүүд нь бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй байх, шилжүүлэх тохиолдолд 60 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх баталгааг шүүхэд гаргаж өгсөн. Одоо АНУ-ын “JPMorgan Chase NA” банкнаас шүүхийн журмаар нотлох баримтууд гаргуулах ажиллагаа АНУ-ын Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүхэд тус тус явагдаж байна гэж тэр мэдээлсэн. Гэхдээ яг үнэндээ энэ хэрэг замхрах тийшээ хандлаа.
Сү.Батболд ч үгүй, оффшор бүсийн хөрөнгө ч үгүй, сүүлдээ ноцтой мэдээлэл өгсөн прокурор Ц.Насанбат ч үгүй боллоо.
АТГ болон хууль хяналтын байгууллагаас оффшор бүс дэх мөнгийг Монгол Улсад оруулж ирсэн гэх хэргийн мөрөөр хяналт, шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар оффшор бүсэд байсан мөнгө Монгол Улсад орж ирээд байшин, барилга болсон талаарх баримтууд хууль хяналтын байгууллагад олджээ.Баримтын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад оффшорын мөнгөний ихэнх хувь нь Богд хан ууланд хаус, орон сууцны хороолол болж, сүндэрлэсэн нь тогтоогдсон юм. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-ын болон бусад хууль хяналтын байгууллагынхан ажлын хэсэг томилж, Богд хан ууланд цогц шалгалт явуулж байлаа.
Өөрөөр хэлбэл, Богд хан ууланд баригдсан барилга хэнийх, хэчнээн тооных байгаа, хаана, хаана баригдсан зэрэг тоо баримтыг нэгдсэн санд төвлөрүүлэхээр төлөвлөж, уг ажлыг хийсэн гэх. Уг ажлыг гурван сарын хугацаанд хийсэн бөгөөд энэ хугацаанд хэд хэдэн ноцтой зөрчил илэрлүүлсэн гэдэг. Хууль хяналтын байгууллагынхан хуулиа мөрдөж,
Өөрөөр хэлбэл, Төрийн тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хууль НЗДТГ-ын тогтоол хоёр хоорондоо зөрчилдөж байгааг нэг тийш болгохоор төлөвлөж, уг хэрэг гацаанд орсон гэсэн үг.

Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүс буюу Бага тэнгэрийн амны чанх хойно, Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын зориулалтаар дөрвөн га газар эзэмшдэг “Зүүнбаян рефайнери” гэх компани Туул голын эргийн бургасыг үндсээр нь хядаж, эрэгт нь тулган 50 айлын таун хаус босгосон нь 2014 оноос дуулиан болж байлаа. Аялал жуулчлалын бааз байгуулна гэх нэрээр газар авсан “Зүүнбаян рефайнери” ингэж Туул голын бургасыг хядаж, эргийг нь сэндийчиж, элс хайргыг нь ухаж зайлуулсан нь байгаль орчны холбогдолтой бүхэл бүтэн зургаан хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой хэрэг үйлдсэн. Тэд таван жилийн хугацаанд иргэдийн ч, салбар яам, байгаль орчны байгууллагуудын ч шаардлагыг үйл хайхран, бургас хядаж, барилгаа барьсаар л байлаа.
Шадар сайд С.Амарсайхан “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцална, нөхөн сэргээлт хийлгэнэ, хууль бусаар барьсан барилгуудыг нь буулгана гэж сүр дуулиантай мэдэгдэж байснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Гэтэл С.Амарсайхан Шадар сайд болсноос өөрөөр өөрчлөгдсөн юм алга.
| Ковидоор “АМЬ ХЭЛТЭРСЭН” хэргүүд |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |