Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн болох 40 настай эрэгтэй Г, 21 настай эрэгтэй Б нар энэ сарын 25-ны өдрийн 11:00 цагийн үед Эрдэнэ сумаас Чандмань сум руу явган яваад нас барсан тухай бид мэдээлсэн. Талийгаач нар Чандмань сумаас дөрөвдүгээр сарын 23-нд гарч Эрдэнэ суманд очжээ. Буцахад нь хөл хорио тогтоож, гаргахгүй байсан учир явган явсан байна. Энэ талаар талийгаач Г-ийн дүүгээс тодрууллаа.
-Таны ах Г ямар ажлаар Эрдэнэ сум руу явсан юм бэ. Та мэдээлэл өгч болох уу?
-Дөрөвдүгээр сарын 23-нд Чандмань суманд том машинаар ачаа буусан юм. Тэгээд хэдэн төгрөг олох санаатай зарим ачааг нь ачаад Эрдэнэ сум руу хөдөлсөн. Гэхдээ яг сумын төв хүрэхгүй газарт ачаагаа буулгасан. Таван тонн гурил, хоёр тонн будаа хүргэхээр явсан юм. Буцаж ирэхэд цас орж, шуураад ийм аймшигтай хэрэг боллоо. Ах минь Улаанбаатар хотод эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан. Улаанбаатар хотод хөл хорио тогтоож, ажил нь зогссон учир сарын өмнө Чандмань суманд ирсэн. Суманд манай том машинаар ачаа зөөж, хэдэн төгрөг олох санаатай л ирсэн юм. Чандмань суманд төрж өсөөд, хотод суурьшсан гэсэн гэсэн үг.
-Талийгаач Б танай хамаатан уу. Туслахаар хамт явсан юм уу?
-Ахыг ачаа ачаад гарах гэж байхад нь хамт явахаар болсон юм билээ. Б ачаа таваар буулгах, ачих ажилд тус болдог юм. Чандмань суманд ээжтэйгээ амьдардаг байсан. Туслахаар хамт яваад л өөд болчихлоо. Нүүр нүдгүй цасан дунд шөнөжингөө алхаад, ядарч, хөлс нь их гарч, хайрагдсан байна лээ.
-Талийгаач нар Эрдэнэ сумаас яагаад явган гарсан юм бэ?
-Хөл хорио тогтоож, цасан шуургатай байна гээд Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байсан юм билээ. Тэгээд ах айлын хүүхэд аваад явсан, дээрээс нь хөл хорио тогтоож, нааш, цааш явж чадахгүй болох нь гээд яараад л гарчихсан байх. Гэхдээ нарийн сайн мэдэхгүй байна.
-Эрдэнэ сумаас явган гарсан гэдгийг нь та нар мэдэж байсан уу?
-Тэд 11:00 цагийн үед гарсан байна лээ. 15:00 цагийн үед гарсан газраасаа таван километр алхаад даваан дээр ирчихсэн байна гээд утсаар ярьсан. Ах “Даваан дээрээс хурдан ирж ав. Урдаас машинтайгаа гар” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Машин явах аргагүй байна. Та одоо наанаасаа буц” гэж хэлсэн юм. Гэтэл “Одоо буцна гэж байхгүй. Даваан дор малчин Ш-ийнх байгаа гэнэ. Тэнд очоод байж байя. Тэндээс ирж аваарай” гэж хэлсэн. Тэр хоёр цаанаа “Одоохон уруудаад л очно” гэж ярьж байгаа нь сонсогдсон. Бид 16:00 цагийн үед Чандмань сумаас гарсан боловч нүүр нүдгүй цасан шуурга шуурч, явах аргагүй болоод буцсан. Тэгээд 18:00 цагийн үед утас нь холбогдохгүй болохоор нь Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Өглөө нь цогцсыг нь олсон.
-Очно гэж хэлсэн малчин айлынхаас нь хэр зайтай олдсон бэ?
-Яг очно гэж хэлсэн малчин Ш-ийнхээс 2-3 километрийн зайтай цасан дунд өөд болчихсон байсан. Уг нь хажуухан талд нь өөр нэг малчин айлынх байсан юм билээ. Цасан дунд шөнө явсан болохоор сайн харагдаагүй байх. Малчин айлын үүдэнд шахуу 500-хан метрийн зайтай нас барсан байсан.
-Талийгаачийн эхнэр, хүүхдэд нь хэлсэн үү?
-Тиймээ, хэл дуулгасан. Гэнэтийн зүйл болохоор бидэнд үнэхээр хэцүү байна. Эхнэртэй нь ярихаас халшраад ярьж чадахгүй байгаа. Удахгүй Улаанбаатар хотоос гарах байх.
| Талийгаач Г-ийн дүү: Ах “Даваан дээрээс ирж ав. Малчин айлд очоод байж байя” гэж хэлээд л холбоо тасарсан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |