Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 8-ны орой харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг гарсан. Тодруулбал, байлдагч М, Х нар харуулын манаанд явж ирээд, харуулын дарга Ж.Г-ын цээжин тус газарт гурван удаа буудаж, амийг нь хөнөөсөн юм. Хэргийн талаар талийгаач Ж.Г-ын эхнэр С.Оюунтуултай ярилцлаа.
-Таны хань албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Хэрэг гардаг өдөр чухам юу болсон талаар та мэдээлэл сонссон уу. Таныг хэргийн газар очсон гэх мэдээлэл гарсан байсан?
-Би хэргийн газарт очоогүй. Тухайн газрыг цагдаагийн байгууллагынхан хамгаалтад авсан. Моорогоос салах ёс гүйцэтгэхэд л очсон. Би талийгаачтайгаа дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 16:25 цагт хамгийн сүүлд утсаар ярьсан. Тухайн үед “Утас цэнэггүй боллоо. Орой эргээд яръя” гээд тасласан. Хилийн манаанд хоёр харуулын дарга 10 хоногоор ээлжилж үүрэг гүйцэтгэдэг юм. Тухайн үед талийгаач минь харуулд гараад тав хонож байсан даа. Би застав дээр ээлжийн тогоочоор ажилладаг. Тэр өдөр ээлжтэй байсан. Би 19:00 цагт ээлжийн тогоочид ажлаа хүлээлгэж өгчихөөд буусан. Хилийн харуул Баянтоорой заставаас 20 гаруй километр зайтай байдаг.
-Байлдагч нар яагаад тийм хэрэг хийсэн юм бол. Та хэл дуулгасан хоёр байлдагчтай уулзсан уу?
-Уулзаж чадаагүй. Шүүх хурал болсны дараа тэр хоёртой уулзах боломжтой юм билээ. Зүгээр байсан даргынхаа амийг яагаад хөнөөснийг би үнэхээр мэдэхгүй байна. Бодоод, бодоод олохгүй байгаа. Хэл дуулгасан цэргүүдийн ярьж буйгаар өдөр нь тавуулаа зүгээр дуулаад сууж байсан гэсэн. Тэгээд харуулаасаа бууж ирээд, буугаа шалгуулах гэж байхдаа л гэнэт буудчихсан юм билээ. Үүд, хойморийн зайтай ирээд бууг нь авахаар гар сарвайх хооронд л буудчихсан гэсэн.
.jpg)
-Хэрэг үйлдсэн байлдагч нарын ар гэрийнхний зүгээс харуулын дарга нь цэргүүдээ дээрэлхэж, доромжилж, удаа дараа буу тулгадаг байсан гэх мэдээлэл өгсөн. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Манай талийгаач хүн рүү буу барих нь битгий хэл хүүхдүүд рүүгээ ч муухай харж үзээгүй хүн. Даруу төлөв зантай, хүүхэд шиг зантай, хүмүүстэй тоглож, инээгээд л явдаг хүн. Цэргээ дарамталдаг, зоддог байсан гэдэг бол маш буруу мэдээлэл шүү. Одоо үед хугацаат цэргийнхэн хүнд загнуулах нь битгий хэл, муухай харуулдаг ч үгүй болсон цаг. Харуулын дарга нар байлдагч нарыг хүүхдүүдтэйгээ ижил энхрийлж, хайрлаж, “Өлсөж, цангаж байна уу” гэж бүхнийг бэлдэж өгдөг.
Хань минь ажлынхаа хажуугаар дууны үг бичдэг байсан. Хил хамгаалах ерөнхий газраас зохион байгуулсан тэмцээнд оролцож, тэргүүн байр, хоёрдугаар байрт шалгарч байсан шүү. Бүр “Хайрын бороо” хэмээх дуутай. Ямар хүн байсан бэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй хамт олон, найз нөхөд нь бүгд мэдэж байгаа байх. Хань минь энэ байгууллагад хугацаат цэргийн албаа хааснаас хойш 11 дэх жилдээ ажиллаж байлаа. Тэр өдөр харуулд хамт гарч байсан байлдагч М нь гурав дахь удаагаа, А, Б нар нь хамгийн сүүлийн харуулдаа гарсан юм билээ.
.jpg)
-Байлдагч нар таны нөхрийг хөнөөчихөөд “Заставынхныг бүгдийг нь буудна” гэж хэлсэн хэмээн талийгаачийн эгч нь ярьсан байна лээ. Энэ үнэн юм уу?
-Заставынханыг сүршиж хөнөөнө гэсэн нь худал мэдээлэл. Гурван байлдагч, нэг ахлах байлдагчтай байсан. Хоёр байлдагч нь нийлж харуулын даргынхаа амийг хөнөөчихөөд, өөрсдийгөө бүрэн зэвсэглэж зугтаасан. Тэгээд нөгөө хоёр байлдагч нь 22:00 цагийн үед застав руу явган гүйж ирж хэл дуулгасан юм. Би 19:00 цагт ээлжийн тогоочид ажлаа хүлээлгэж өгчихөөд гэртээ байсан. Тэгээд шөнө бие засчихаад гэр рүүгээ явж байтал заставынхан бүгд буундаа гарчихсан байсан. Тэгэхээр нь би “Заставынхан яагаад буундаа гараад жагсчихсан юм бол. Намайг яагаад дуудаагүй юм бол доо” гэж бодоод жагсаал дээр очсон чинь болсон хэргийн талаар надад хэлсэн. Тэгээд эхний ээлжинд 0214 дүгээр ангийн цагдаагийнхан хоёр байлдагчийг явган учир холдоогүй байх гэж хайсан юм шиг байна лээ.
-Тантай байлдагч нарын ар гэрийнхэн холбоо барьсан уу?
-Үгүй ээ. Миний гурван нялх үрийг өнчрүүлж, амьдралыг минь сүйрүүлчихээд тэд таг байна. Гэхдээ тэдэнтэй холбоо бариад ч яах билээ.

-Та хоёр хоёулаа Хилийн цэргийн 0214 ангийн Баянтоорой застав дээр ажилладаг байсан юм байна. Танайх хэзээ тус застав руу шилжиж очсон юм бэ?
-Манайх Элгэн хэмээх хоёрдугаар заставаас нүүж ирээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Манай талийгаач гурав дахь удаагаа харуулд гарч байсан юм. Харуулд гарахдаа дөрвөн байлдагчтай хамт гардаг. Тэгээд л байлдагч нартаа буудуулчихлаа. Үнэхээр аймшигтай байна.
-Та ханьтайгаа хэдэн онд гэр бүл болсон бэ?
-Бид 2013 онд гэр бүл болж байсан. Манай талийгаач багаасаа өнчин өссөн. Ганцхан эгчтэй. Одоо би гурван хүүхэдтэйгээ үлдчихээд байна. Том хүү минь 11 настай. Дундах нь тавтай, бага нь хоёр настай. Намар дунд охин минь нэгдүгээр ангид орно. Хүүхдүүд минь аавыгаа хайгаад, хэцүү л байна. Би застав дээр, ээлжийн ажлаа үргэлжлүүлээд хийж байгаа. Хүүхдүүдээ хоолтой байлгахын тулд ажлаа хийхээс өөр аргагүй байна даа.
-Энэ хэргийн шүүх, байцаалт хэрхэн үргэлжилж байгаа бол?
-Одоогоор мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа байх. Надаас хоёр удаа байцаалт авсан. Цагдаагаа, шүүхийн байгууллага хэргийг үнэн зөвөөр шүүж, шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Гурван нялх үрээ тэврээд үлдсэн биднийг ойлгож, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэж итгэж байгаа. Шүүх хурал болохоор л хэрэг үйлдсэн байлдагчидтай уулзаж, “Яагаад тэгсэн юм бэ, яагаад” гэж асуумаар байна. Өөр юу ч бодогдохгүй байна.

| Харуулын дарга, талийгаач Ж.Г-ын эхнэр С.ОЮУНТУУЛ: Гурван хүүхдийн минь аавыг хөнөөсөн байлдагчдаас “Яагаад” гэж асуумаар байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |