• Өнөөдөр 2024-05-02

Хуурамч гаалийн бүрдүүлэлт хийсэн С.Одонтуяа гишүүнийг эгүүлэн татах уу

2021-04-25,   833

УИХ дахь Ардчилсан намын гишүүн С.Одонтуяа АТГ-т шалгуулж байгаа талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр сонгогчдод хувцас, эд хэрэглэл тараасан байж болзошгүй гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгуулж байсан юм. 
 
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөхөн Дорноговь аймагт байрлах “Арвижих хоршоо” гэх аж ахуйн нэгжийн нэрээр 10 гаруй чингэлэг буюу 15 тонн бэлэн хувцас хилээр нэвтрүүлсэн байдаг. Ингэхдээ “Комиссын бараа” хэмээн гаалийн бүрдүүлэлт хийсэн байгаа юм. Гэтэл уг хувцас нь “комиссын хувцас” биш, нэр бүхий брэндийн хувцас байсан нь илэрсэн. Их хэмжээний ам.долларын брэндийн хувцсыг “хуучин хувцас” хэмээн татвараас зайлуулсан энэхүү луйврыг тэрбээр Дорноговь аймгийн гаалийн байцаагч Э-тэй үгсэн хуйвалдах замаар үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод буй. 
 
Түүнчлэн Улаанбаатар хот дахь Гаалийн газар С.Одонтуяагийн удирдаж байсан Баянгол дүүрэгт байрладаг бөгөөд тус газрын орлогч даргаар ажиллаж байгаад авлигын хэрэг нь илчлэгдсэн О.Цогтбаатартай авлигын хамтрагч байсан байж болзошгүй аж. УИХ-ын гишүүний хууль бус, авлигын үйлдэл хэд хэдэн баримтаар нотлогдож байгаа бөгөөд С.Одонтуяа гишүүнийг эгүүлэн татан шаардлагыг ч иргэдийн зүгээс тавиад эхэлжээ.

Хуурамч гаалийн бүрдүүлэлт хийсэн С.Одонтуяа гишүүнийг эгүүлэн татах уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188