Завхан аймгийн Шилүүстэй сумын малчдад хандив тусламжаар “Авермонмек” гэх тариа өгчээ. Малчид тариаг малдаа тарьсны дараа төл мал нь муурч, үхжээ. Энэ талаар Шилүүстэй сумын малчингаас тодрууллаа.
-Тариа хийснээс болж төл мал нь олноороо үхсэн гэх мэдээлэл байна. Та энэ талаар тодруулахгүй юу?
-Манай ахынх Шилүүстэй сумын хоёрдугаар багт мал маллаж амьдардаг юм. Шилүүстэй сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс нь “Малчдадаа туслъя” хандивын аян өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан юм билээ. Хандивын аяны хүрээнд малчдад ядарсан малд тарих хачиг хувалзны эсрэг “Авермонмек” тариа өгсөн гэсэн. Шилүүстэй суманд хахир өвөл болж, хамар хатгах өвсгүй хавартай золгосон. Нөхцөл байдал ер нь маш хүнд байгаа. Манай ахынх 60-70 төл хүлээж авсан. Хандиваар өгсөн тариаг нь төл малдаа тарьсан юм билээ. Гэтэл хурга, ишгэндээ тариад удаагүй байхад нь татаж унаж, бүгд үхсэн гэсэн. Одоо таван хургатай л үлдсэн гэсэн. Мөн ядарсан бод малдаа тарьсан чинь үхэр нь үхсэн гэсэн.
-Хадгалах хугацаа нь дууссан юм болов уу. Хаана үйлдвэрлэсэн тариа вэ?
-Уг нь ядарсан малд тамир тэнхээ оруулах үйлчилгээтэй тариа. Манай ахынх яг адилхан тариа сумынхаа малын эмийн сангаас авсан юм билээ. Тэрийгээ үхэр, хонь, ямаандаа тарьсан чинь зүгээр байна гэсэн. Уг нь өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сард үйлдвэрлэж, хадгалах хугацаа нь хоёр жил гэж бичсэн байна лээ. Монголын “Цагаан залаа агвет” ХХК-д үйлдвэрлэсэн гэж бичсэн байсан. Монгол Улсын Засгийн газрын “Технологийн дэвшлийн шагнал” хүртсэн тариа юм билээ.
-Тэр хавийн малчид малдаа тарьсан болов уу?
-Манай ах “Энэ хавиар нэг мал нь үхсэн айл байна” гэж ярьж байна лээ. Айлуудын мал үхээд л байгаа сурагтай. Хандив тусламж хүргэсэн нутгийн ах, дүү нартаа баярлаж байгаа. Гэхдээ хандиваар авсан тариа нь хамаг төл малыг нь байхгүй болгочихоор үнэхээр хэцүү байна. Хэдэн малаа онд мэнд оруулж, арай гэж хавартай золгосон чинь төл малгүй болчихлоо.
-Сумын удирдлагуудаа хэлсэн үү?
-Малчид бид хэл амны нэмэр гээд хэлээгүй. Тэгээд ч сумын удирдлагуудтай тэр бүр уулзаад байх боломж байхгүй. Зарим хүн “Хандиваар өгсөн үнэгүй зүйлийг горимын дагуу хэрэглэж чадаагүй байна. Хүмүүсийн сайхан сэтгэл рүү ус цацлаа” гэж байна лээ. Бид чинь хаврын хаварт л хэдэн малдаа тамир тэнхээ оруулах тариа тарьдаг шүү дээ. Өмнөх жилүүдэд хэдэн мал маань нүдэн дээр муурч, татаж унаж байсан түүх байхгүй. Үнэхээр аймшигтай, нүд халтирмаар зүйлтэй нүүр туллаа.
| Шилүүстэй сумын малчин: Хандиваар өгсөн тариаг тарьсны дараа төл мал үхэж, таван хургатай үлдсэн |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |