Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Рашаант сумын Тээл баг руу завиар явж байсан арван иргэн осолдож, гурав нь амьд гарч, долоо нь энджээ. Энэ бол дөрөвдүгээр сарын 21-ний 19:00 цагийн үед Тээл багийн Тэгш булан гэдэг газарт байх Сэлэнгэ мөрөнд болсон харамсалтай осол. Тэд Сэлэнгэ мөрөнг завиар гатлах гэж яваад татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч, осолдсон байна. Завин дээр Ү /38 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, А /гурван настай, эрэгтэй/ Т /62 настай, эрэгтэй/, Ц /50 настай, эрэгтэй/, Г /30 настай эрэгтэй/, У /38 настай, эмэгтэй/, У /32 настай, эмэгтэй/, Б /найман настай, эмэгтэй/, А/ таван сартай, эмэгтэй/ нар зорчиж явжээ. 38 настай Ү, 16 настай Б, гурван настай А нар голын эрэг дээр гарч, амьд үлджээ. Одоогийн байдлаар (өчигдрийн 22:00 цаг) усанд осолдсон долоон хүний гурвынх нь цогцсыг олоод байна. Тодруулбал, таван сартай нярай, 50, 62 настай, эрэгтэй нарын цогцсыг осол болсон газраас 3-20 километрийн зайнаас олжээ.
Тэд Сэлэнгэ мөрөнг завиар гатлах гэж яваад татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч, осолдсон байна. Усанд осолдсон долоон хүний гурвынх нь цогцсыг олоод байна.
Иргэн Ү-ийнх нь Рашаант сумын Тээл багт мал маллаж амьдардаг. Тэрбээр эхнэр, гурван настай хүү, таван сартай охиныхоо хамтаар Тосонцэнгэл сумын малчин айл руу ямаа самнаж өгөхөөр хэд хоногийн өмнө гэрээсээ гарчээ. Ямаагаа самнаж дуусаад, гэр рүүгээ харьж явахдаа эхнэр, таван сартай охин нь усанд осолдож, өөрөө гурван настай хүүгээ тэврээд голын эрэгт гарсан байна. Энэ талаар тус сумын малчин А “Малчин Ү дөрвөн хүүхэдтэй. Ямаа самнахаар явахдаа хоёр хүүхдээ гэрт нь үлдээгээд явсан юм билээ. Мөн тэднийд эхнэрийнх нь эгч гэж хүн найман настай охинтойгоо Улаанбаатар хотоос ирж өвөлжсөн. Тэдэнтэй хамт ямаа самнахаар яваад охинтойгоо цуг эндчихлээ. Осол уржигдар 19:00 цаг өнгөрч байхад болсон гэсэн. Тэднийг завиар гарч явахад нь голын эрэг дээр хүмүүс хараад зогсож байсан юм билээ. Бодоход голоос гэр рүү нь авч явахаар тосож зогссон байх. Хамт явсан хоёр хүн нь Улаабаатар хотынх гэсэн. Тэд завьтай хүмүүст дайгдаад гол гарах гэж байсан юм билээ. Манай сум уг нь гүүртэй болсон ч бидний амьдардаг газраас хол учраас зам товчлох гэж завиар явдаг. Таван сартай охиных нь цогцос дөрвөн километр газарт урссан байна лээ. Эх нь амьтай, голтой тэвэрч яваад арга буюу гар нь сулраад унагасан байх даа. Малчин Ү өчигдөр ухаангүй шахам байсан. Маш их сандарч, хэнтэй ч юу ч ярьж чадахгүй байсан. Арга ч үгүй биз, эхнэр нь нялх хүүхдээ тэврээд голын их ус руу ороод явчихаар хэн тэсэх билээ. Яаж араас нь орчихоогүй юм. Тэр гурав харин азтай завины урд тал руу хөл хүрэх газарт ойрхон унасан юм билээ. Тэрнээс биш, Сэлэнгэ мөрөн үер ихтэй, хөлгүй байдаг шүү дээ. Амьд үлдсэн 16 настай хүү иргэн Ү-ийн хамаатан. Хамт зорчиж явсан 10 хүний долоо нь хамаатан бөгөөд хоёр нь Улаанбаатар хотынх гэсэн. Бид танихгүй юм билээ. Харин нэг нь завь залуурдагч байсан” гэлээ.
Арга ч үгүй биз, эхнэр нь нялх хүүхдээ тэврээд голын их ус руу ороод явчихаар хэн тэсэх билээ.
Тэд Тосонцэнгэл сумаас автомашинаар хүргүүлж, 18:00 цагийн үед Сэлэнгэ мөрний эрэгт иржээ. Тэднийг ирэхэд завь залуурдагч буюу талийгаач Ц голын эрэгт байгаагүй байна. Харин түүнийг гэрээс нь дуудаж, гуйсаар байгаад гол гатлах зөвшөөрөл авсан гэнэ. Эх сурвалжийн хэлснээр “Тэгш булан гэдэг газарт лотик зоолттой байдаг юм. Гүүргүй байхад иргэд тэрийгээр зорчдог байсан. Талийгаач Ц лотик хариуцдаг байсан бөгөөд гэр нь голын эргээс холгүй байдаг. Талийгаач уг нь “Харуй бүрий болж байна” гэж хэлсэн юм билээ. Нутгийн хүмүүс учраас арга буюу гол гаргаж өгөхөөр болсон байх. Тэгээд ч нялх хүүхдээ тэвэрсэн эмэгтэйг хээр хонуулахгүйн тулд тийм шийдвэр гаргасан байх даа. Талийгаач Ц уг нь олон жил завиар хүн зөөсөн. Маш харамсалтай хэрэг боллоо. Одоо хүртэл лотик усанд зоолттой хэвээр байгаа. Хүмүүс хүмүүсийнхээ цогцсыг олох гээд хайж байна” гэв.
Талийгаач уг нь “Харуй бүрий болж байна” гэж хэлсэн юм билээ. Нутгийн хүмүүс учраас арга буюу гол гаргаж өгөхөөр болсон байх.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарынхан, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаныхан, Тосонцэнгэл сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газрынхан, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна. Өглөөний 06.00 цагаас эрэн хайх ажиллагааг хоёр дахь өдрөө үргэлжлүүлж байна. Өчигдөр эрэн хайх ажиллагаанд гурван сумын 100 гаруй иргэн оролцжээ.
Энэ талаар Рашаант сумын ЗДТГ-ын ажилтнаас тодруулахад “Коронавирусийн халдварын улмаас манай аймагт хөл хорио тогтоож, сумаас сум хооронд явуулахгүй байгаа. Гүүрэн дээр эргүүлийн пост гарсан учир тэд зам товчилж, гэртээ харих гэж байсан юм билээ. Эрлийн ажиллагаанд маш олон хүн оролцож байна. Манай суманд цас орсон учир өнөөдөр (өчигдөр) эрлийн ажиллагааг 20:00 цагийн үед зогсоосон. Маргааш (өнөөдөр) 06:00 цагаас эхэлж хайна. Мөн Их-Уул сумын гүүрэнд тор татсан байгаа. Осолдсон иргэд тэнд урсаад очсон байж магадгүй” гэлээ.
Өчигдөр эрэн хайх ажиллагаанд гурван сумын 100 гаруй иргэн оролцжээ.
| Завь хөмөрч, эхнэр нь таван сартай охиноо тэврээд живж, өөрөө гурван настай хүүтэйгээ амьд үлджээ |
|
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөлийн Цагааннуур суманд ажиллалаа
2026-03-01 16:36:39
Сумын заан Б.Баасантогтох, нэгийн даваанд улсын арслан Э.Батмагнайг давлаа
2026-03-01 16:03:14
Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа
2026-03-01 15:32:03
“МИАТ”-ийн нислэгийн багийн 14 гишүүн Бахрейн Улсаас гарч чадахгүй байна
2026-03-01 15:01:18
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 13:41:51
Таеквондо-гийн 2026 оны хар бүсний эхний шалгалт боллоо
2026-03-01 09:34:57
Х.Билгүүнсайхан “СТРАНДЖА-2026”-гаас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 09:25:54
Э.Батмагнай арслан Булганы таван аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-03-01 07:20:00
“ЭРИЙН САЙН ХАН ХАРАНГУЙ” туулийг хайллаа
2026-03-01 07:10:00
М.Намуун, Э.Номундарь нар “Странджа-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |