Коронавирусийн халдвар авсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нас баралт ихсэж байна. Завхан аймагт хоёр ч хүн коронавирусийн халдварын улмаас амиа алдлаа. Үүний нэг нь тус аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, 55 настай Х гэх эмэгтэй юм. Тэрээр гэнэт өвдөж, нөхөртөйгөө хамт эмнэлэгт хүргэгдсэн ч гурав хоногийн дараа нас баржээ.
Коронавирусийн халдварын улмаас амиа алдсан талийгаач Х-ийн ар гэрийнхэнтэй ярилцлаа.
-Танай гэр бүлд тохиолдсон уй гашууд эмгэнэл илэрхийлье. Аавынх нь бие дээрдэж байна уу?
-Бидэнд маш хэцүү зүйл тохиолдож, ээж маань бурхан болж, аав минь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аавын бие дээрдэж, утсаар ярьж чаддаг болсон байна лээ. Анх эмнэлэгт очихдоо халуурч, амьсгаа ихтэй байсан. Эмч нар аавыг өдрөөс өдөрт сайжирна гэж хэлсэн. Аавыгаа ямар ч байсан босоод ирэх болов уу хэмээн горьдож сууна.
-Аав нь ээжийг нь нас барсан гэдгийг мэдсэн үү?
-Мэдээгүй байгаа. Аавын бие дээрдэж байгаа болохоор хэлж чадахгүй байна. Арай гэж дээрдэж байгаа бие нь эргээд муудчих юм болов уу гэж бодоод эмч нарт битгий хэлээрэй гэж хэлсэн. Гэхдээ аав, ээжтэй хамт эмнэлэгт хүргэгдсэн учраас юу болсныг гадарлаж байгаа болов уу гэж бодох юм.
-Аав, ээж нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа гэсэн. Ойрын үед халдвартай бүс рүү зорчсон уу?
-Үгүй ээ. Сарын өмнө сумандаа буяны ажилд оролцсон байна лээ. Буяны ажилд Улаанбаатар хотоос хоёр хүн ирж оролцсон гэсэн. Гэхдээ тэр хүмүүсээс нь шинж тэмдэг илрээгүй бөгөөд удалгүй Улаанбаатар хот руу буцсан гэсэн. Манай хоёроос өмнө Тосонцэнгэл суманд сувилалд амарсан хүмүүсээс халдвар илэрч, хөл хорио тогтоогоод байсан. Тэгээд тэр хүмүүс нь эдгэрсэн гээд ногоон бүс болоод байсан юм билээ. Гэхдээ яг үнэндээ халдвар хаа сайгүй тархчихсан байсан юм болов уу гэж бид хардаж байгаа. Аав, ээж хоёр шинж тэмдэг илрэхээр нь ногоон бүсэд амьдарч байгаа учраас коронавирус гэж бодохгүй, өвчин намдаах эм ууж, гэртээ хоёр хоног эмчилсэн гэсэн.
-Ээж нь эмнэлэгт хүргэгдэхдээ ямар байдалтай байсан юм бэ. Шинжилгээний хариу нь батлагдсан уу?
-Ээж минь гэртээ ухаан алдаж унаад, эмнэлэгт яаралтай хүргэгдэж очсон байна лээ. Гэнэт байж байгаад л амьсгаа нь ихсэж, ухаан алдаад уначихсан гэсэн. Бид өөр газарт байсан учраас тухайн үед юу болсныг сайн мэдэхгүй. Эмч нар хэлэхдээ хатгаа нь хүндэрсэн гэж оношилсон. Эмнэлэгт очсон даруйд нь аав, ээжээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, хариу нь сул эерэг гэж гарсан байна лээ. Аавын шинжилгээний хариу Архангай аймагт шинжлэгдэж, батлагдсан гэсэн. Ээжийнх баталгаажсан эсэхийг нүдээр харж баталгаажуулаагүй. Ээж эмнэлэгт гурван хоног ухаан орохгүй байж байгаад бурхан болсон. Эмч нар хэлэхдээ “Энэ хүнийг хүчилтөрөгчөөр л амьсгалуулж байна. Уушги нь бүхэлдээ нэвчис болсон байна” гэж хэлсэн. Бидний хувьд ээж маань хатгаа аваад хүндэрсэн учраас нас барсан гэж бодож байгаа. Хүмүүс манай хоёрыг коронавирусийн халдвараа энд, тэндгүй тараачихсан мэт ярьж байна.
-Аав нь такси үйлчилгээ үзүүлдэг юм уу. Тосонцэнгэл сумын хүн үү?
-Тийм ээ, сумандаа насаараа амьдарч байгаа улс. Аав тэтгэвэртээ гараад ойр зуур таксинд явж, амьдралдаа нэмэр болдог юм. Ээж минь өөд болж, аав минь эмнэлгийн орон дээр эхнэрээ өөд болсныг ч мэдэхгүй үхэл, амьдралтай тэмцэж байгаа ийм хэцүү үед хүмүүс янз бүрээр ярьж байгаа нь үнэхээр хэцүү байна. Олон нийтийн группт “Нөгөө хоёр чинь Тосонгийн хаа сайгүй явжээ. Таксинд энд, тэндгүй явж, уулзаагүй, үйлчлээгүй хүн алга” гэх мэтээр зориуд халдвар тараасан өнгө аястай бичиж байна. Миний аав, ээж хоёр зориуд халдвар тарааж явах ухамсар дорой улс биш ээ. Жирийн л нэг амьдралаа авч яваа, улс орныхоо төлөө ажилласан хоёр хөгшин шүү дээ. Хэн ч ногоон бүс гэж зарласан газарт халдвар авсан гэж санах билээ. Миний ээж, аав хоёрыг нийгэм, сум даяараа элдвээр хэлж байгаад үнэхээр их харамсаж, гомдолтой байна.
-Аав, ээж нь архаг суурь өвчтэй байсан уу?
-Аав, ээжтэй нь хамт байсан болон уулзсан хүмүүсээс халдвар илэрсэн үү?
-Тухайн үед хамт байсан хүмүүсээс шинжилгээ авч, сөрөг хариу гарсан. Хүмүүсийг суулгаж байгаад “Хариу сөрөг гарлаа” гэж хэлсэн гэсэн. Гэтэл өчигдөр зарим хүнээс нь халдвар илэрлээ гээд эмнэлэг рүү авч явсан байна лээ.
-Талийгаачийн цогцсыг яасан бэ. Хэзээ хөдөөлүүлж болно гэсэн бэ?
-Бид өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6-наас хойш аав, ээжтэйгээ уулзаагүй. Уулзах нь битгий хэл цогцсыг нь ч харж чадаагүй. Гэнэт л ээж, аавын бие муудсан мэдээ дуулаад өчигдөр (уржигдар) сумандаа ирлээ. Одоо тусгаарлалтад орчихсон байна. Энд байсан ах, дүү нар маань ээжийг эмнэлэг рүү орсноос хойш хараагүй. Цогцсыг нь өгөхгүй гээд эмнэлгийн байгууллагаас оршуулсан байна лээ. Дөрөвдүгээр сарын 18-нд нас барж, 19-нд хөдөөлүүлсэн гэсэн. Эмнэлгийн байгууллагаас манай ах, дүү нарт “Х өнгөрчихлөө. Талийгаачийг оршуулах газар ав” гэж хэлсэн байна лээ. Тэд минь газрыг нь бэлдэж, эмнэлгийнхэн уламжлалт аргаар оршуулсан гэсэн. Бид ээжийнхээ цогцсыг ч харж чадаагүй. Халдвар авсан, бие нь өвдсөн л гэж хэлээд л нас барчихсан. Үнэндээ бүх зүйл маш хурдан боллоо. Бид яах учраа олохгүй тэвдэж явна. Ядаж ээжийнхээ царайг ганц удаа ч болов хараад явуулсан бол /уйлав/
Бид ээжийнхээ цогцсыг ч харж чадаагүй. Халдвар авсан, бие нь өвдсөн л гэж хэлээд л нас барчихсан. Үнэндээ бүх зүйл маш хурдан боллоо. Бид яах учраа олохгүй тэвдэж явна.
-Вакцинжуулалтад хамрагдсан байсан уу?
-Суманд амьдардаг учраас вакцинд хамрагдаж чадаагүй байсан.
-Танд нэмж хэлэх зүйл байгаа болов уу?
-Хөгшин настай аав, ээжийг минь янз бүрээр битгий хэлээсэй гэж хүмүүсээс хүсэх байна. Миний аав, ээж халдвартай бүс рүү зорчих битгий хэл ойрын хэдэн сардаа сумаасаа гараагүй шүү. Ээж минь “Ийм муухай өвчин, зовлонтой байхад олон хүнтэй газар руу явахгүй” гээд аймаг руу эмчийн хяналтад ч очиж ороогүй жил болсон. Мөн аавыг минь эмчилж байгаа эмч нарт баярлалаа гэдгээ хэлмээр байна. Тэд чадах бүхнээ л хийж байгаа байх. Хэдийгээр ижий минь өөд болсон ч аав минь үр хүүхдэдээ эрүүл болоод ирнэ гэж найдаж, хүлээж сууна. Хүмүүс минь нэг л өдөр ижии, аавынхаа царайг битгий хэл цогцсыг нь ч авах, харах эрхгүй өдөр ирдэг юм байна. Өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай гэж хэлмээр байна.
| Ковидын халдвараар нас барсан талийгаач Х-ийн ар гэр: Бид ээжийнхээ цогцсыг ч харж чадаагүй, аав минь эмнэлэгт, эхнэрээ нас барсныг ч мэдээгүй эмчлүүлж байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |