Өмгөөлөгч Д.Оюунчимэг “Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоол өнгөрсөн долоо хоногт албажиж, энэ сарын 26-нд оролцогчдод танилцуулна гэсэн. Олон нийтийн сүлжээгээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг батлан даалтад гаргах гэж байгаа тухай бичиж байна. Миний хувьд Улсын ерөнхий прокурорт хандаж, “Хоёр удаа шинээр илэрсэн нөхцөл байдал гэсэн үндэслэлээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох Эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхэд хянуулах дүгнэлт гаргана уу” гэсэн хүсэлт гаргасан. Эхний хүсэлтэд Б.Хурц нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн тул хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Дараагийн хүсэлтдээ нэгэнт илэрхий болсон нотлох баримтыг дахин нотлох шаардлагагүй, өөрөөр хэлбэл эрүү шүүлт тулгаж байгаа нотлох баримт нь нэгэнт ил тод болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр прокурорын дүгнэлт гаргана уу гэсэн.Хүсэлтийн хариуд боломжтой гэсэн хариу ирүүлсэн. Одоогоор прокурорын дүгнэлт гарсан эсэх талаар ямар нэг мэдээлэл байхгүй байна. Хяналтын шатны шүүхийн тогтоолыг оролцогчдод танилцуулж байгаа болохоор удахгүй прокурор дүгнэлт гаргаж Дээд шүүхэд хүргүүлэх байх гэж найдаж байна. Мөн Дээд шүүх дүгнэлтийг хүлээж аваад хэлэлцээсэй гэж хүсэж байна. Хэлэлцэхээр болбол цаг хугацаа орно. Прокурорын дүгнэлтийг хүлээж авангуутаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг шууд суллачихна гэж байхгүй. С.Зоригийн амийг хохироосон хэргийг Эрүүгийн хэргийн хяналтын шатны нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шийтгэсэн тогтоолыг хүчингүй болгох эсэхийг шийдэх үед л тэр хоёр хүнийг суллах эсэх нь шийдэгдэнэ.Тэгэхээр цаг хугацаа орно гэсэн үг” гэлээ.
| Өмгөөлөгч Д.ОЮУНЧИМЭГ: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шийтгэсэн тогтоолыг хүчингүй болгож байж, тэднийг суллах эсэх нь шийдэгдэнэ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |