ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий хүнд PCR шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж өгсөн нь тогтоогдсон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд мэдээлсэн байдаг. Уг асуудлаар ХӨСҮТ-өөс цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргаж, шалгалтаар шинжилгээ өгөөгүй хүнд хуурамч хариу гаргасан зэрэг зөрчил илрүүлсэн билээ. Тэгвэл эл хэрэгт ганцхан сувилагч бус, ХӨСҮТ-ийн 10 орчим эмч, ажилтан оролцож, бүлэглэл үүсгэснийг олж тогтоогоод байгаа аж.
ХӨСҮТ-ийн нэр бүхий ажилтнууд PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, улмаар коронавирусийн халдвар нийслэлээс орон нутаг руу зөөвөрлөгдөн тархсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Уг асуудлыг ТЕГ-ын ажилтнууд удаа дараагийн гүйцэтгэх ажиллагаагаар баримтжуулсан гэгдэж буй. Мөн өнгөрсөн баасан гарагт Тагнуул, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ХӨСҮТ-д нэгжлэг хийгээд байгаа.
Шалгалтаар ХӨСҮТ-ийн хэчнээн ажилтан энэ хэрэгт холбогдсон, хэдэн төгрөг завшсан, хэдэн иргэний шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэдгийг тогтоох аж. Одоогийн байдлаар шалгалтын хариу гараагүй бөгөөд ХӨСҮТ-ийн нэр бүхий ажилтнуудаас тайлбар, мэдүүлэг авч байгаа гэнэ.Тэгвэл бид дараах эх сурвалжуудтай холбогдож, тайлбар авсан юм.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү: “Тус хэргийг шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ тийм албан тушаалтай, төчнөөн хүн шалгаж байгаа гэх мэдээлэл алга. Тагнуултай хамтарсан шалгалт хийсэн учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.
Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Баярхүү: “Бид энэ хэргийн талаар мэдээлэл өгөх болоогүй” гэв.
Иргэдийн шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй эл хэрэгт ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Д, тус лабораторийн ажилтан О, О, Сүрьеэгийн тасгийн эрхлэгч Э тэргүүтэй 10 орчим хүн холбогдсон талаар зарим хэвлэл мэдээлээд байгаа.
Тэгвэл эл хэрэгт нэр холбогдсон ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаагаас тодруулахад “Намайг хэн, хаанаас ч шалгаагүй. Надаас ганц ч удаа тайлбар, мэдүүлэг аваагүй. Шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт би холбоогүй. Бид чинь өглөө 07:00 цагт ажилдаа ирээд, орой 21:00 цагт тардаг хүмүүс. Урдах ажлаа барахгүй байгаа бидэнд тэгж явах зав байхгүй. Энэ хэрэгт хэн, хэн нэр холбогдсоныг ч би мэдэхгүй байна” гэсэн билээ.
ХӨСҮТ-ийн 10 орчим эмч, ажилтан гуравдугаар сарын 4-нөөс эхлэн иргэдээс 60-80 мянган төгрөгөөр шинжилгээ авч, сөрөг гэх хариуг гаргаж өгсөн гэх. Түүнчлэн зарим тохиолдолд эмчээс ирсэн нэрсийг шинжилгээ өгсөн мэтээр бичиж, сөрөг хариу гаргадаг байсан хэмээн эх сурвалжууд дурдсан байдаг. Бүр тодруулбал, ХӨСҮТ-ийн эмч С нь 21260, М нь 18328 удаа, Н нь 8483 удаа эрүүл.гэрэгэ.мн системээр нэвтэрч, шинжилгээний хариу засварласан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяртай холбогдлоо. Тэрбээр “Эл хэргийг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа. Бид хуулийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байна. Хэчнээн ажилтан шалгаж, хуурамчаар хэдэн шинжилгээний хариу гаргасныг бид мэдэхгүй байна. Энгийнээр бодоход олон хүний шинжилгээг хуурамчаар систем рүү оруулах боломжгүй. Гэрэгэ.мн систем хувийн компанийнх учир олон шинжилгээний хариуг өөрчилж оруулахад хянахгүй байна гэж байхгүй” гэлээ.
Б.БАТТӨР: Би шинжилгээний хариу өөрчилсөн гэх хэргийг мэдэхгүй
Харин ажилтнууд нь өргөсөн тангаргаасаа няцаж, улс эх орныхоо санаатай гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй эл хэргийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрөөс тодруулахад “Би шинжилгээний хариу өөрчилсөн гэх хэргийг мэдэхгүй. Хуулийн байгууллага хэчнээн хүн шалгаж байгааг ч мэдэхгүй” гэх тайлбар өглөө.
Шинжилгээний хариуг дураараа өөрчлөх, эерэг хариуг сөрөг болгож засах талбар болсон Гэрэгэ.мн системээс дараах мэдэгдэлийг гаргажээ. Тодруулбал, “Шинжилгээний хариуг шивэх, эрх зөвхөн ХӨСҮТ болон бусад лабораторийн эмч нарт байдаг. Шинжилгээний хариу буруу оруулсан, шинжилгээ өгсөн хүний нэр буруу шивсэн зэрэг тохиолдолд оруулсан мэдээллээ өөрчлөх тохиолдол бий. Систем дээр хийсэн бүх үйлдэл он, сар, өдөр тухайн хариуг шивсэн ПОС төхөөрөмжийн дугаар болон эмчийн мэдээлэл нэгдсэн санд бүртгэгддэг юм. Харин шинжилгээний хариу гаргах болон өөрчлөх үйлдэлд “Гэрэгэ систем” компани огт оролцдоггүй. Зөвхөн шинжилгээ хийсэн эмч хариуг системд оруулдаг. Коронавирусийн шинжилгээний бүртгэл болон тандалтын Эрүүл.мн системийн үйл ажиллагаа нь төрийн эрх бүхий байгууллагуудын нарийн хяналтад явагддаг” гэжээ. Мөн бид энэ асуудлаар уг компаниас тодруулга, мэдээлэл авах гэсэн боловч “Хуулийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул одоохондоо мэдээлэл өгөхгүй байхыг үүрэг болгосон” гэсэн хариу өгсөн юм.
Уг мэдэгдлээс харвал, эмч нар иргэдийн шинжилгээний хариуг бүрэн засварлах боломжтой аж. Чухам засвар оруулах бүрдээ шинжилгээний хариу өөрчилдөг байсан эсэх нь эргэлзээтэй байгаа ч хууль, хяналтын байгууллагынхан уг асуудлын хариуг удахгүй мэдээлэх биз ээ.

| ХӨСҮТ-ийн ажилтнууд коронавирусийн шинжилгээний хариуг хуурамчаар ҮЙЛДСЭН, ҮЙЛДЭЭГҮЙ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |