Шалгалтаар ХӨСҮТ-ийн хэчнээн ажилтан энэ хэрэгт холбогдсон, хэдэн төгрөг завшсан, хэдэн иргэний шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэдгийг тогтоох аж. Одоогийн байдлаар шалгалтын хариу гараагүй бөгөөд ХӨСҮТ-ийн нэр бүхий ажилтнуудаас тайлбар, мэдүүлэг авч байгаа гэнэ. Улс орны эсрэг үйлдсэн гэмт хэрэг байж болзошгүй эл хэргийг тагнуул, цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Мөн энэ хэргээс гадна ХӨСҮТ-ийн албан тушаалтнууд цар тахлын үед хууль бусаар тендер зохион байгуулж, мөнгө завшсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, хэргийг АТГ руу шилжүүлжээ.
ХӨСҮТ-ийн 10 орчим эмч, ажилтан гуравдугаар сарын 4-нөөс эхлэн иргэдээс 60-80 мянган төгрөгөөр шинжилгээ авч, сөрөг гэх хариуг гаргаж өгчээ
Иргэдийн шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй эл хэрэгт ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, ЭМЯ-ны лабораторийн ерөнхий мэргэжилтэн, анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Дармаа тэргүүтэй 10 орчим хүн нэр холбогдоод байгаа гэдгийг зарим хэвлэл мэдээлж эхэллээ. Тодруулбал, ХӨСҮТ-ийн 10 орчим эмч, ажилтан гуравдугаар сарын 4-нөөс эхлэн иргэдээс 60-80 мянган төгрөгөөр шинжилгээ авч, сөрөг гэх хариуг гаргаж өгчээ. Түүнчлэн зарим тохиолдолд эмчээс ирсэн нэрсийг шинжилгээ өгсөн мэтээр бичиж, сөрөг хариу гаргадаг байсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Энэ хэрэгт ганцхан сувилагч ч бус хууль бусаар шинжилгээний хариу гаргаж, дамлан зардаг бүлэглэл ХӨСҮТ-д бий болсон гэдэг нь илэрсэн. Олон оролцогчтой хэрэг юм билээ. ХӨСҮТ-д коронавирус илрүүлэх дөрвөн лаборатори байдаг. Үүний нэг нь шинжилгээний хариу хуурамчаар гаргаж, нэг тус бүрийг 60-80 мянган төгрөгөөр зардаг байсан нь нотлогдсон байх” гэв.

Бид эл хэрэгт нэр холбогдоод байгаа ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, ЭМЯ-ны лабораторийн ерөнхий мэргэжилтэн, анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Дармаатай холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Таныг коронавирусийн шинжилгээг хуурамчаар үйлдэж, сөрөг гэх хариуг зардаг байсан гэх мэдээлэл бий. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу?
-Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Ийм мэдээлэл гарсанд үнэхээр их гайхаж байгаа. Бид чинь өглөө 07:00 цагт ажилдаа ирээд, орой 21:00 цагт тардаг хүмүүс. Урдах ажлаа барахгүй байгаа бидэнд тэгж явах зав байхгүй.
-Таныг тагнуул болон цагдаагийн газраас шалгаж байгаа гэсэн шүү дээ?
-Намайг хэн, хаанаас ч шалгаагүй. Надаас ганц ч удаа тайлбар, мэдүүлэг аваагүй. Шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт би холбоогүй. Холбоогүй учраас намайг шалгахгүй байгаа шүү дээ. Ийм мэдээлэл гарсанд харамсаж, шүүхэд ханддаг юм уу гэж бодож байна. Би одоо ажлаа хийгээд, хүний шинжилгээний хариу гаргах гээд сууж байна.
-Таныг өөрийн найз “Гялс” төвийн захиралтай хувилдаж, олон хүнтэй аж ахуйн нэгжээс төлбөртэй шинжилгээ авсан гэсэн?
-Энэ бол оргүй худлаа мэдээлэл байна. Би тэгж шинжилгээ авсан удаа байхгүй.
-Та “Гялс” төвийн захирлыг танихгүй гэж үү?
-Би тийм хүн танихгүй.
-Таны нэртэй, баримт гарч ирсэн байна лээ?
-Ямар ч баримт байхгүй. Цагаан цаасан дээр хараар бичсэнийг баримт гэж үзэхгүй биз дээ. Тэрийг хэн ч бичиж чадах байлгүй дээ.
-Тэгвэл танай тасгийн хоёр эмчийг шалгаж байгаа юм билээ. Та тэр хоёрыг хуурамч шинжилгээний хариу гаргаж байхад мэдээгүй гэж үү. Та нягталж, шалгах ёстой байх аа?
-Би өөрөөсөө өөр хүнийг мэдэхгүй.
| ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.ДАРМАА: Намайг хуурамч шинжилгээний хариу гаргасан гэх хэрэгт шалгаж, мэдүүлэг аваагүй |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |