Улсын начин Э.Энхбат тархиндаа маш хүнд бэртэл авсан бөгөөд “Гэмтлээ даваад гараасай” гэж найдахаас өөр аргагүй болоод цөөнгүй хонож байгаа билээ. Тэр Гэмтлийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй байна. Эмчлэгч эмч нар нь “Түүний унтуулах тариаг зогсоочихвол шинэ харвалт өгчих гээд байгаа болохоор ямар нэгэн эмчилгээ дур мэдэн хийж чадахгүй байна” гэсэн удаатай. Түүнчлэн тархинд нь хүчтэй цохилтын улмаас үүссэн хуралдсан цус шимэгдэж магадгүй гээд эмч нар ямар нэг эмчилгээ хийлгүй хүлээгээд байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Харин ар гэрийнхэн нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгүүдэд Э.Энхбатын тархины томографикийн зураг тэргүүтэй эмчийн өвчний талаарх дүгнэлтүүдийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн явуулаад байгаа юм. БНСУ-ын нэгэн эмнэлэг “Эмчилгээ хийх боломжтой. Монгол төгрөгөөр 500 орчим сая төгрөг болно” гэсэн хариу өгсөн бололтой. Ар гэрийнхэн нь бөхчүүдээс тусламж хүсч, хандив цуглуулаад эхэлжээ. Гэхдээ ГССҮТ-ийн эмч нар “Онгоцоор явах, өөр бусад явдлын ая даахгүй. Замдаа янз бүр болчихож мэднэ шүү. Яарч хөдөлгөөн хийх дэмий. Ер нь найдвар байхгүй байгаа. Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай” гэж ар гэрийнхэнд нэг бус удаа хэлсэн тухай начны гэр бүлийн хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа ярьсан билээ.
Хар багын найзыгаа зодож, хүнд бэртэл, гэмтэл учруулсан олимпын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Цагдан хорих 461 дүгээр хорих ангид 30 хоногийн хугацаатай саатуулагдаад байгаа. Тэрбээр хорих ангийн алба хаагчдаас өвчин намдаах эм өгөхийг нэг удаа хүссэн байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Н.Түвшинбаярыг бусдын биед санаатайгаар хүнд бэртэл гэмтэл учруулсан хэргээр эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйл ангийн 1. 2 т зааснаар шалгаж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 40 сая төгрөгөөр торгуулах, эсвэл 2-8 жилийн хорих ялаар шийтгүүлнэ хэмээн заасан байдаг.
Албаны эх сурвалж “Н.Түвшинбаяр, Э.Энхбат нар хэрэг гардаг өдөр хэн хэнтэй уулзсан. Ямар зүйлс ярьж явсан. Зодооны асуудал юунаас болж өрнөсөн зэргийг шалгаж тогтоохоор ажиллаж байна. Мөн гэрчүүдээс хэргийн талаар тодорхой мэдүүлэг авч дуусаад байна” гэсэн юм.
Энэ сарын 2-ны өдөр Н.Түвшинбаяр, Э.Энхбат нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх “Шангрила” зочид буудлын рестораны тусгай өрөөнд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ийн дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ Г.Ганбаатар, С.Гал-Эрдэнэ, Засаг даргын зөвлөх Х.Соёомбоо, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Булган аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Ундрах, найз Г.Золбоо нартай уулзсан байдаг. Тэд хоол захиалж идэхээс гадна согтууруулах ундаа ууцгаасан байна. Ингээд Н.Түвшинбаяр өөрийн ажил болох Монголын үндэсний олимпын хорооны байр руу сэтгүүлчид ярилцлага өгөхөөр түрүүлээд явсан аж.
Зодоон эхлэхийн өмнөхөн олимпын аваргатай ирсэн Г гэх эмэгтэй тэндээс гараад явсан байна. Түүний дараа Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын дунд яс хаяж зодолдуулсан гэгдээд байгаа Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат гарчээ. Тэрбээр цахилгаан шатанд суухаасаа өмнө хана түшиж, хэсэг зогсож байгаад гуйвж дайван явсан нь камерийн бичлэгт үлджээ. Түүний араас С.Гал-Эрдэнэ ч мөн гарсан байна. Ингэхдээ өрөөнийхөө хаалгыг хааж байгаа нь камерт мөн бичигдсэн байгаа аж. Ингээд дотор Н.Түвшинбаяр, Э.Энхбат нар үлдсэн байна. Хэсэг хугацааны даргаа олимпын аваргатай хамт орж ирсэн Г гэх эмэгтэй эргэж орж ирсэн боловч, тэдний байгаа өрөө рүү орж чадаагүй байна. Тэрбээр хэргийг шалгаж байгаа цагдаа нарт “Би гар утсаа мартчихаад эргэж орсон. Гэтэл өрөөн дотор хүмүүс зодолдож, орилж хашхирч байгаа дуу чимээ гарсан. “Хаалгаа онгойлго. Юу болоод байгаа юм бэ” гэж хашхирсан боловч хаалга онгойлгож өгөөгүй. Тиймээс тусламж дуудсан” гэх утга бүхий мэдүүлэг өгчээ. Хэрэг явдал цааш үргэлжилж, Н.Түвшинбаярын жолооч нар нийлж хаалгыг нь эвдэж орсон байна. Мөн удалгүй Нийслэлийн шуурхай удирдлагын төвд ирсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид ирцгээсэн байна. Зодооны талаар Н.Түвшинбаяр “Яг юу болсон. Яагаад зодоон болсон бэ гэдгийг санахгүй байна” гэх утга бүхий тайлбар өгчээ.

Хэргийг шалгаж байгаа цагдаа нар “Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын дунд яс хаяж зодолдуулсан байж болзошгүй гэгдээд байгаа Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатыг шалгаж байна. Мөн өөрийнхөө компанийн байран дээр архидалт зохион байгуулсан, хоорондоо муудалцсан хүмүүсийг өрөөндөө орхиод явсан С.Гал-Эрдэнийг ч шалгаж эхэлсэн. Хэрэв тэр хоёрыг үлдээлгүй аваад гарсан бол зодоон болохгүй байсан. Зодоон болсон ч салгаж, нэгнийгээ хүнд бэртээхгүй байх боломж байсан. Мөн кодоор онгойлгодог хаалгатай байсан учраас Э.Энхбат зодоон эхлэх үеэр хаалга онгойлгож чадаагүй. Тиймээс Н.Түвшинбаярт тийм болтлоо зодуулсан байж болзошгүй байгаа” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, С.Гал-Эрдэнийг өрөөгөө санаатайгаар цоожилсон уу, үгүй юү гэдгийг шалгаж байгаа аж. Гэхдээ Д.Эрдэнэбат, С.Гал-Эрдэнэ нар өөрсдийгөө өмгөөлж, хамгаалсан, зодооны хэрэгт ямар ч хамааралгүй гэх утга бүхий мэдүүлэг өгч байгаа гэх. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
| Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарыг Д.Эрдэнэбат хооронд нь муудалцуулж, С.Гал-Эрдэнэ гаднаас нь цоожлоод явсан уу |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |