• Өнөөдөр 2024-05-18

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Монголын хууль хяналтын байгууллагыг “гартаа атгасан” “Тэнүүн Огоо” компанийнхан ядарсан эмэгтэйгээр тохуурхаж байна

2021-04-11,   621

Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоногт “Монголын хууль хяналтын байгууллагыг “гартаа атгасан” “Тэнүүн Огоо” компанийнхан ядарсан эмэгтэйгээр тохуурхаж байна” хэмээх нийтлэлийг онцлож байна. Өнгөрсөн оны зургадугаар сарын 8-нд зам тээврийн ноцтой осол гарч, автобусны жолооч эмэгтэй хүнд гэмтсэн. Тухайн үед осол техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй, хариуцлагагүй хүмүүсийн буруутай үйлдлээс гарсан юм. Осол гарснаас хойш жил орчмын хугацаа өнгөрсөн ч хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа юм. 

Тухайн үед жолооч оройн ээлжээсээ бууж явсан бөгөөд автобусны тоормос гэнэт ажиллагаагүй болж, газрын уруу руу өнхөрсөөр айлын хашаа мөргөсөн байдаг. Азаар хүний амь эрсдээгүй ч жолооч нь маш хүнд гэмтэж, олон сар ухаангүй эмнэлэгт хэвтсэн билээ. Осол гарахаас өмнө жолооч Э.Буянхишиг “Автобусны тоормос ажиллахгүй байна. Янзлуулмаар байна” гэдэг хүсэлтэй удаа дараа тавьсан ч засварын инженерүүд засахаас цааргалж, ажилд нь хөөж гаргаснаар осол гарах шалтгаан бүрджээ. Тухайн үед Э.Буянхишиг жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа ороод гуравхан сар болж байсан юм.

Энэ ослоос хойш Э.Буянхишиг эмнэлэгт ухаангүй шахам олон сар эмчлүүлж, үхэлтэй тэмцэн өнөөдрийг хүрсэн. Харамсалтай нь, компанийн удирдлагууд, хариуцлага алдсан засварын инженерүүд гэр бүлээс нь уучлалт гуйгаагүй бөгөөд өнөөдөр тэднийг эргэж тойрох нь битгий хэл сураггүй алга болжээ. Харин Э.Буянхишиг “Эрүүл саруул болчихвол бүх зүйл болно доо” хэмээн горьдлого тээн хүлээн сууна.
Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
 

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Монголын хууль хяналтын байгууллагыг “гартаа атгасан” “Тэнүүн Огоо” компанийнхан ядарсан эмэгтэйгээр тохуурхаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188