Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн байлдагчид харуулын дарга хөнөөгөөд зугтсан хэрэг өчигдөр гарсан.
Тэгвэл үүнтэй холбоотой Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өчигдөр 22:58 цагт Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт хилийн цэргийн постон дээр хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн газраас ажлын хэсэг гарсан байгаа юм. Ингэхэд харуулын дарга, 34 настай эрэгтэй хүн буудуулж нас барсан байсан. Хилийн цэргийн алба хаагчид галт зэсэгтэй зугтсан нөхцөл байдал тогтоогдсон. Үүнийг аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Цэргүүдийг хяналтандаа авч байршлыг нь тогтоосон. Гол нь гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдүүд галт зэвсэгтэй, сумтай зугтсан. Маш аюултай. Өөрсдийгөө болон бусдыг хохироох эрсдэлтэй" гэлээ.
| Б.БААТАРХҮҮ: Галт зэвсэгтэй оргосон цэргүүдийн байршлыг нь тогтоосон |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |