Гэрээсээ гараад сураггүй алга болсон 59 настай иргэний амийг нь хөнөөж, цогцсыг нь жалганд хаясан хэрэг гарчээ.
Тодруулбал, өнгөрсөн сарын 27-нд иргэн Т гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Иймд ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад хүсэлт гарган, эрэн сурвалжуулахад түүний амийг нь хөнөөж, Сонгинохайрхан дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт цогцсыг нь хаясан байжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Гуравдугаар сарын 27-нд иргэн Т гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагад ар гэрийнхэн нь мэдэгдсэн. Улмаар энэ хүний цогцос Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах жалганааас олдсон.
Тус хэрэгт Эрүүгийн цагдаагийн алба, Сүхбаатар дүүргийн I хэлтэсийн цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, эрэн сурвалжилсан. Ингэхэд 23 настай эрэгтэй, таксинд явдаг Д гэдэг хүн тухайн хохирогчийн гар утсыг нь дээрэмдэж, аминд нь халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс тухайн этгээдэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. Хэрэгт холбогдсон Д нь хоёр удаа хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байсан" гэлээ.
| Таксины жолооч 57 настай иргэний гар утсыг нь дээрэмдэж, амийг нь хөнөөжээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |