Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах “Мөнх тэрэлж” амралтын газарт хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 4-ний 23:00 цагийн үед тус амралтын газарт 18-23 насны 20 гаруй хүүхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, нэгнийгээ хутгалж, аминд нь хүрчээ. Талийгаач нь 1998 онд төрсөн 23 настай эрэгтэй байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачтай хамт байсан 20 гаруй залууг саатуулж, хэргийг Налайх дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа гэнэ. Урьдчилсан байдлаар залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ муудалцаж, талийгаачийн хэвлий тус газарт хутгалж, амийг нь хөнөөсөн нь тогтоогдсон аж.
Энэ талаар “Мөнх тэрэлж” амралтын газрын эзнээс тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Хөл хорио хугацаанд манай амралтын газар ажиллахгүй байгаа. Манай эхнэр, хүүхдийг амралтын газартаа байхад өмнө нь очиж байсан хүүхэд найзуудаа дагуулаад ирсэн гэсэн. Өмнө нь ирж байсан таньдаг хүүхэд болохоор нь оруулчихсан юм билээ. Амруулахгүй гэж хэлсэн ч гуйгаад байхаар нь оруулсан гэсэн. Анх ирэхдээ 7-8 хүүхэд ирсэн юм билээ” гэв.
| “Мөнх тэрэлж” амралтын газарт 23 настай эрэгтэй хутгалуулж, амиа алджээ |
|
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |